Евроазийн эдийн засгийн дээд зөвлөлийн хуралдаан болон Евроазийн эдийн засгийн II форумын үр дүнгийн талаар

2023-06-05
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

2023 онд Евроазийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ)-ны байгууллагуудыг ОХУ даргалж байгаа ба энэ оны 5-р сарын 24-25-ны өдрүүдэд ОХУ-ын нийслэл Москва хотноо уг ажлын хүрээнд Евроазийн эдийн засгийн дээд зөвлөл (ЕАЭЗДЗ)-ийн болон Евроазийн эдийн засгийн II форум (ЕАЭЗФ)-ын хуралдаанууд болов.

ЕАЭЗДЗ-ийн хуралд ЕАЭЗХ-ны гишүүн орнуудын төлөөлөгчдийн тэргүүнүүд буюу Орос, Беларусь, Казахстан, Киргизстан улсуудын Ерөнхийлөгч нар, мөн Арменийн Ерөнхий сайд оролцов. Харин ЕАЭЗХ-ны ажиглагчийн статустай Узбекистаны Ерөнхийлөгч цахимаар холбогдов. Түүнчлэн Азербайжан болон Тажикстаны Ерөнхийлөгч нар хэлэлцээнд цахимаар холбогдож, үг хэлсэн. Уулзалтад Тусгаар Улсуудын Хамтын Нөхөрлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нар байлцаж, Кубын Ерөнхийлөгч оролцогчдод цахим мэндчилгээ илгээв.

2022 оны үр дүнгээр Евроазийн эдийн засгийн интеграцийг 2025 он хүртэл хөгжүүлэх стратегийн чиглэлийн хэрэгжилтийн тайланг хэлэлцлээ. Стратеги-2025 хөтөлбөрийн хэрэгжилтийн хоёр дахь жил нь эдийн засгийн хүнд нөхцөлтэй тулгарсан ба Орос, Беларусын эсрэг авсан хориг арга хэмжээнүүд нь мэдээж Холбооны үйл ажиллагаанд нөлөөлсөн. Гэвч эдийн засгийн өсөлтийг хангах хамтын хүчин чармайлтын үр дүнд ДНБ, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл зэрэг ихэнх үзүүлэлтүүдийг тогтворжуулах, эсвэл өсөн нэмэгдэх эерэг хандлагатай болгож чадсан.

III Их протокол буюу ЕАЭЗХ-ны тухай гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах багц баримт бичгүүд батлагдлаа. Үүний гол зорилго нь хэрэгжүүлэх шатанд илэрсэн хууль эрх зүйн зохицуулалтын цоорхойг арилгах, Холбооны тухай гэрээнд ашигласан нэр томьёонуудыг тодорхой болгох, мөн техникийн зохицуулалт, ургамлын эрүүл ахуйн арга хэмжээ, улс орнуудын статусын асуудлаар (ажиглагч улс, төрийн худалдан авалт зэрэг) Холбооны байгууллагуудын эрх мэдлийг гүнзгийрүүлэх явдал байлаа.

Аж үйлдвэрийн салбаруудын хамтын ажиллагааны төслүүдийг хэрэгжүүлэхэд санхүүгийн туслалцаа үзүүлэх чиглэлээр ЕАЭЗХ-ны тухай гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг баталлаа. Хууль эрх зүйн шинэчлэлтүүд нь 2024 оны эхэн үеэс ЕАЭЗХ-ны нэгдсэн төсвөөс хамтын ажиллагааны хамгийн чухал төслүүдийг дэмжих туршилтын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх боломжийг олгоно.

ЕАЭЗХ-ны олон улсын үйл ажиллагааны үндсэн чиглэлийн хэрэгжилтийн талаарх тайланг танилцуулав. Холбооны гадаад худалдааны эргэлтэд Хятад, Энэтхэг, АНЭУ, Иран зэрэг Ази, Номхон далай, Ойрх Дорнодын орнуудын эзлэх хувь мэдэгдэхүйц нэмэгдсэн. Гадаад нөхцөл байдал хүнд байгаа хэдий ч интеграцийн бүлэг нь гадаад түншүүдийнхээ тоог нэмэгдүүлэв. Тухайлбал, Евроазийн эдийн засгийн комисс (ЕЭЗК) болон АНЭУ-ын засгийн газар хоорондын яриа хэлэлцээ албан ёсных болсон, Мьянмар болон Лаостой хөгжүүлэх харилцаагаа АСЕАН-ы гишүүн орнуудынх хувьд институцижуулах явц эхэлсэн, ТУХН, ШХАБ, АСЕАН зэрэг интеграцчлал болон олон улсын гол гол холбоодтой харилцах харилцаа эрчимтэй хөгжиж байна. Комиссоос Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал (АХАИББХ)-тай хийх яриа хэлэлцээгээ Харилцан ойлголцлын санамж бичгээр албан ёсны болгов. Түүнчлэн 2022 он ажиглагч орнууд болох Узбекистан, Куба улсуудтай харилцах харилцаа гүнзгийрснээр онцлог байв.

Владимир Путин Евроазийн үнэлгээний агентлаг байгуулах, сонирхсон гуравдагч орнуудын оролцоотойгоор технологийн холбоо байгуулах санаачилгуудыг идэвхтэй сурталчлах саналуудыг дэвшүүлэв. Цахимжуулалт, зам тээвэр ба эрчим хүчний дэд бүтэц, цаг уурын асуудал, аялал жуулчлалын кластер байгуулах, хүнсний аюулгүй байдал зэрэг асуудлуудыг хэлэлцэхэд онцгой анхаарал хандуулав. ЕАЭЗДЗ-ын дараагийн хурлыг 2023 оны 12-р сард ОХУ-д хийхээр төлөвлөөд байна.

II ЕАЭЗФ-д 59 орны болон олон улсын байгууллагуудын 2700 гаруй төлөөлөгчид, тэр дундаа төрийн байгууллагын, ажил хэргийн хүрээний болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөгчид өргөнөөр оролцов. Орос, Беларусь, Казахстан, Киргизстан улсуудын Ерөнхийлөгч нарын, мөн Арменийн Ерөнхий сайдын оролцсон «Олон туйлт ертөнц дэх Евроазийн интеграци» нэгдсэн хуралдаан нь ЕАЭЗФ-ын гол арга хэмжээ байсан бол гол сэдвүүд нь 2030 болон 2045 онууд хүртэлх Евроазийн интеграцчлалын урт хугацааны төлөвлөлтийн шинэ баримт бичгүүдийг бэлтгэх, гадаад улс орнуудтай хөгжүүлэх хамтын ажиллагаа, гаалийн зохицуулалт, ЕАЭЗХ-ны дотоод зах зээлийн хөгжлийн хэтийн төлөв, цахим өөрчлөлтүүд, олон улсын төлбөр тооцооны механизмыг сайжруулах зэрэг байв.

Энэ удаагийн форумын түнш орноор Бүгд Найрамдах Индонез Улс тодорсон тул Индонезийн эрх баригчид болон ажил хэргийн хүрээнийхэнтэй хамтарсан хэд хэдэн арга хэмжээг, тэр дундаа «ЕАЭЗХ – Индонез» бизнесийн яриа хэлэлцээг зохион байгуулсан.

300 гаруй байгууллага өрсөлдсөн «Ногоон Евроази» олон улсын уур амьсгалын анхдугаар уралдааны ялагчдыг шагнаж урамшууллаа. Евроазийн интеграцийн үйл явцын хүрээнд цаг уурын асуудал улам тулгамдсан асуудал болж буйг харгалзан үзээд ЕАЭЗК-ийн удирдагчид энэхүү арга хэмжээг тогтмол зохион байгуулах саналыг дэмжив.

 

Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 5. ДАВАА ГАРАГ. № 110 (7095)

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

51 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

2 цаг 30 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

6 цаг 49 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

6 цаг 54 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

7 цаг 3 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

7 цаг 8 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

7 цаг 20 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

7 цаг 22 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

7 цаг 43 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

7 цаг 45 мин