Н.Удаанжаргалын Аргентинд бүгж байгааг тогтоожээ

2023-04-10
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

"Тавантолгой төмөр зам" компанийн гүйцэтгэх захирал  асан Н.Удаанжаргал 2022 оны аравдугаар сард Солонгос руу ниссэнээс хойш эргэж ирээгүй. Засгийн газраас "Тавантолгой төмөр зам" компанид БЭТ томилж, түүнийг албан тушаалаас нь чөлөөлсөн. Түүний 700 мянган ам.долларын хадгаламж, таван тэрбумын үл хөдлөх хөрөнгө илэрсэн гэсэн мэдээлэл цацагдсан.

Улмаар хууль хяналтынхан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Мөн НПГ, АТГ-ын эх сурвалжууд Н.Удаанжаргалыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, Богдхан төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой асуудлуудаар шалгаж буйгаа мэдээлсэн. АТГ-аас 2022 оны арваннэгдүгээр сарын 16-нд "Өнөөдрийн байдлаар тухайн албан тушаалтан гадаадад байгаа. Гэлээ ч мөрдөн шалгах ажиллагааны зарчим тасралтгүй явах ёстой" гэсэн тайлбарыг өгсөн байдаг.  Дараа нь 2023 оны хоёрдугаар сарын 28-нд "...Н.Удаанжаргалыг яллагдагчаар татсан. Эх оронд нь буцаан авч ирэх ажлыг зохион байгуулж байгаа" гэсэн.

Мөн түүнийг 2023 оны гуравдугаар сарын 7-нд албан ёсоор "шувуу" хэмээн зарлаж, эрэн сурвалжилж байгааг зарласан.

Тэгвэл "Шувуу" ажиллагааныхан Н.Удаанжаргалын байршлыг олж тогтоосон байна. Тэрбээр Латин Америкт, тодруулбал Аргентин улсад бүгж байгааг тогтоожээ. Мөн Америк руу явахаар зэхэж байсан гэх мэдээлэл байна.

Эх сурвалжуудын мэдээллээр түүнийг эх оронд нь шилжүүлэн авчрахаар хоёр улсын холбогдох байгууллагууд яриа, хэлэлцээр хийж эхлээд байгаа юм байна. Энэ нь үр дүнтэй болбол Н.Удаанжаргал тун удахгүй хоёр дахь "шувуу" болж ирнэ гэсэн үг.

Ер нь бол, "Шувуу" ажиллагааны хүрээнд оргон зайлсан этгээдүүдийн пасспортыг хүчингүй болгож, дансыг нь битүүмжилсэн нь ийн үр дүнгээ өгч эхлээд байгаа аж.

Өнгөрсөн долоо хоногт "ирсэн" Т.Бадамжунай Филиппинд АТМ-аас мөнгө авах гэж яваад баригдсан. Н.Удаанжаргалын тухайд ч дансыг битүүмжилснээр түүн рүү мөнгө гуйвуулах явцад нь "алдаа" гарч, хууль хяналтынхан байршлыг тогтоож чадсан байгаа юм. Цаашлаад Америкт оччихоод ирэхгүй байгаа Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг рүү мөнгө гуйвуулдаг схем ч ил болжээ. Эх сурвалжийн мэдээллээр, түүн рүү гэр бүлийнх нь компани, "........." санхүүгийн байгууллага зэрэг 4-5 эх сурвалжаас мөнгө гуйвуулдаг бололтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 10. ДАВАА ГАРАГ. № 71 (7056)

 

Амаа зохиол
Шувуу үүрэндээ ирэнээ гэж
Шувууд үүрэндээ ирнээ гэж
Элбэг жонкуу 2 г хорихоос нааш жонхуурнаа
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

6 цаг 44 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

6 цаг 44 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

6 цаг 44 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

6 цаг 44 мин
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 100 жилээр юуг онцлов

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуул

6 цаг 44 мин
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг.

6 цаг 44 мин
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа

2024 оны арвандүгээр сарын 25-нд Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэн

6 цаг 44 мин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

16 цаг 53 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

16 цаг 55 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

16 цаг 56 мин