Чуулган: Хөдөө аж ахуйг дэмжих сангийн орон тоог 72-оос 43 болгож цөөлнө

2023-04-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

УИХ-ын чуулганаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:-Засгийн газрын тусгай сан буюу Хөдөө аж ахуйг дэмжих санг корпораци болгосноороо яг юу өөрчлөгдөх вэ. Энэ мэдээллээс харвал 72 хүн уг санд ажиллаж байгаа. 43 хүнийг цомхотгох замаар тусгай сангийн үр ашгийг нэмэгдүүлнэ гэсэн байна. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун: -Хөдөө аж ахуйг дэмжих санг корпораци болгосноор төрөөс санхүүжсэн үрэлгэн байдлыг өөрчилнө. Авлага, өглөг нь 200 тэрбум төгрөгт аль аль нь эргэлдэж байна. Аж ахуйн тооцоолсноор ажиллаж чадахгүй, банк санхүүтэй бие даан харьцаж үйл ажиллагаа явуулж чадахгүй болсон. Тийм учраас цаашдаа нээлттэй компани, корпораци болгох шаардлагатай болсон. Цаашид тариаланчдадаа чиглэсэн дэмжлэг үзүүлнэ. Санд 175 мянган тонны агуулах байдаг. Үүнийгээ ашиглан тариаланчдаа дэмжинэ. Одоо байгаа шигээ хувийн хэвшилтэйгээ өрсөлдөж, гадаадаас техник оруулж ирээд шахах зэргээр үйл ажиллагаа явуулдгаа болино гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

14 цаг 2 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

14 цаг 2 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

14 цаг 2 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

Өчигдөр 15 цаг 16 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Өчигдөр 13 цаг 53 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

Өчигдөр 13 цаг 45 мин