Л.Оюун-Эрдэнэ: Шүүх Д.Мөнх-Эрдэнэ, Д.Монголхүү нарт гаргасан бяраа жинхэнэ авлигачдад яаж гаргахыг харцгаахгүй юу

2023-04-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “E-Business” платформын нээлтэд оролцож, сэтгүүлчдэд цаг үеийн асуудлаар мэдээлэл өгчээ.
Тэрбээр "Улсын төсөв зургаадугаар сарын 1-ний байдлаар багадаа 500 орчим тэрбум төгрөгийн ашигтай гарна гэж ойлгож болно. Оны эцэст нэг их наяд төгрөг хүрнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр тэтгэмжийн зөрүүг арилгахад зарцуулах эх үүсвэр одоо л бүрдэж эхэлж байна” гэв. Харин зарим асуултад нэлээд бухимдалтай хариулсан байна. Тухайлбал, Т.Бадамжунайгийн баривчилгааны талаар “Одоо тэгээд Засгийн газар авлигатай тэмцэж байгаа нь буруу болчихсон уу” гэжээ. Мөн төгсгөлд нь Д.Мөнх-Эрдэнийг шүүх хурлын тухай асуултад “Ер нь энэ бол танил технологи, нийгмийн анхаарлыг авлигын маш том хэргээс холдуулах гэсэн тактик шүү дээ. Шүүх дээр байгаа бүх хэргийн он, сар, өдрийг сурвалжлаач, та нар. Шилэн болгох хэрэгтэй. Тэгэхээр шүүх Д.Мөнх-Эрдэнэ, Д.Монголхүү нарт гаргасан бяраа жинхэнэ авлигачдад яаж гаргахыг нь харцгаахгүй юу” гэж хариулсан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 7. БААСАН ГАРАГ. № 70 (7055)

 

Д.Гансүх
Улсын төсөв ийм богино хугацаанд ашигтай гарахаар байна гэдэг сайн хэрэг. Энэ засгийн газар сайн ажиллаж байгаагийн илэрхийлэл бөгөөд эрх мэдлээ алдаж эрүүгийн хэрэгт сэжиглэгдэж байгаа хүмүүст бол сэтгэл зүйд нь том лантуу болон бууж байгаа байх. Ерөнхий сайд бухимдалтайгаар хариулахдаа зөв хариулт өгсөн байна. Олон нийтийн санаа бодлыг сарьнуулах, өөр тийш чиглүүлэх зорилгоор зарим нэгэн сэтгүүлэгчид, зохион байгуулалттай бүлэглэл янз бүрийн асуулт тавих, ард иргэдийн хүсэл, сонирхол, хүлээлт дээр тоглолт хийх үйл явц нийгэм даяар харагдаад байгааг ард иргэд бүрэн ойлгож угаалгаар хандах болоод байгаа. Гэхдээ энэ нь нийгмийн гол хөдөлгөгч массыг хэтэрхий тайвшралд оруулахад хүргээд ч байж магадгүй. Яагаад гэвэл манай тэмцэгч зарим нөхөд хэтэрхий ёс зүйгүй хандаж байгаад монгол хүний сэтгэхүй барууны орны иргэдээс өөр учраас дотроо дургүйцэж, хэдийгээр хуучин үзэл боловч "төр төмбөгөр, ёс ёмбогор" ёсыг баримтлан төрөө хүндлэх дотоод ертөнцтэй учраас монгол хүний цус үүндээ захирагдаад байгааг их бодож тооцоолмоор байгаа юм. Төрөө дээдлэх, өвөг дээдсээ хүндлэх ёс жудагтай ард түмэн бөгөөд элдэв янзын муу үг, хараал хэлэх, түрэмгий зан үйл гаргахад дургүй ард түмэн билээ. Тиймээс хууль, журамд нь захирагдан ёс зүйтэйгээр төр, засгийн бусармаг үйлдлийн эсрэг зөөлөн бодлогын онолоор "зөөлөн нь хатуугаа иддэг" зарчмыг барьж ажиллахад анхаармаар юм.
Улсын төсөв ийм амархан ашигтай ажиллана гэдэг сайн хэрэг. Энэ засгийн газар сайн ажиллаж байгаагийн илэрхийлэл. Асуултад бухимдалтай боловч оновчтой зөв хариулсан байна. Олон нийтийн анхаарлыг өөр тийш хушууруулах гэсэн сэтгэлгүй сэтгүүлчид, үйлийн үр нь ирчихсэн идэж уугчдын бүлэглэл, тойрон хүрээлэгчдийн ядарсан бөгөөд явуургүй арга
С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

14 цаг 19 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

14 цаг 19 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

14 цаг 19 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

Өчигдөр 15 цаг 16 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Өчигдөр 13 цаг 53 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

Өчигдөр 13 цаг 45 мин