“Нүүрсний” Г.Ганболдын ард ямар хүчин байна вэ?!

2023-04-07
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

УИХ-ын Хилийн боомтуудаар ачаа тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэл бэрхшээлийг шалган тогтоох үүрэг бүхий Түр хороог “...Нүүрсний” хэмээн товчилдог. Нүүрсний түр хороо хамгийн сүүлд 2023 оны дөрөвдүгээр сарын 3-ны өглөө хаалттай хуралджээ. Хуралдаанд Түр хорооны 13 гишүүнээс ес нь оролцсон байна. Тэд нүүрсний нээлттэй сонсголыг хойшлуулах шийдвэрийг гаргажээ. Хаалттай хуралдааны дараа Нүүрсний түр хорооны дарга Г.Ганболд “...Хуралдаанд АТГ-ын төлөөлөл оролцож “...УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн 33.9 дэх заалтын дагуу түр хорооны үйл ажиллагаа нь шүүх болон эрх бүхий бусад байгууллагын хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах, хөндлөнгөөс оролцохыг хориглоно гэсэн заалтыг зөрчиж байна.

Нээлттэй сонсгол зохион байгуулснаар мөрдөн байцаах ажиллагааны нууц задруулах магадлалтай, шүүх хурлаас өмнө зарим хүнийг гэм буруутайд тооцох зэрэг эрсдэлтэй. Тиймээс хуульд заасан үндэслэлээр түр хорооны сонсголыг хойшлуулах хүсэлтэй байна” гэдгийг илэрхийлсэн. Иймд Түр хорооны гишүүд санал нэгтэйгээр нээлттэй сонсголыг хойшлууллаа. Нүүрсний гэх хэрэг бол Хөгжлийн банкны асуудлаас ялгаатай” гэж мэдээлэв. Түр хороо 2022 оны зургадугаар сарын 30, аравдугаар сарын 25, арваннэгдүгээр сарын 9, арванхоёрдугаар сарын 13, арванхоёрдугаар сарын 30, 2023 оны гуравдугаар сарын 20, дөрөвдүгээр сарын 3-ны өдрүүдэд нийтдээ долоон удаа хуралджээ. Дээрх хуралдаануудаар нүүрсний хулгай тойрсон маш ноцтой асуудлуудыг гаргаж ирж хэлэлцсэн байдаг.

Ер нь бол Нүүрсний түр хороо нээлттэй сонсгол хийх бэлтгэлээ базаачихсан байсан. 2023 оны гуравдугаар сарын 20-нд хуралдаад нээлттэй сонсголыг дөрөвдүгээр сарын 10-12-нд хийхээр товлосон. Тус Түр хорооноос томилогдсон хянан шалгагч, шинжээч нар бүрдүүлсэн материал, нотлох баримт, Хятад улсын нүүрсний импортын болон олон улсын нээлттэй цахим хуудаст байршуулсан мэдээллийг харьцуулан шинэчилж, хууль бусаар алдагдсан нүүрсний хэмжээ, үнийг тогтоосон бүрэн бодитой хараат бус дүгнэлт гарчихаад байсан. Шинжээч, хянан шалгагч нар нь ч ийм дүгнэлт гаргачих хэмжээний хүмүүс томилогдоод байв.

Гэтэл АТГ энэ нээлттэй сонсгол хэдэн сарын турш яригдахад дуугараагүй. Бүтэн гурван долоо хоногийн өмнө тов гарахад ч ямар нэг байр суурь илэрхийлээгүй байж гэнэт ийм “хориг” тавьсан нь эргэлзээ, хардлага дагуулж байгаа юм. Нүүрс тойрсон хулгай, хууль бус үйл ажиллагаа олон жилийн турш үргэлжилсэн гэдэг нь нийтэд нэгэнт ил болчихсон. Хууль хяналтынхны тухайд нээлттэй сонсгол гэдэг бол мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулна гэхээсээ дэм болох магадлал өндөр гэдэг. Ийм кэйсүүд бий. ЖДҮ-ийн хэрэг дээр л гэхэд Ерөнхий прокурор, АТГ-ын дарга хоёр чуулганд орж сууж байгаад гишүүдийн үйлдлийг маш тодорхой тайлбарлаж байсан түүхтэй. Тэгсэн ч УИХ тэдгээр гишүүдээ чөлөөлөөгүй болохоос биш олон нийт “тос, ус”-ыг нь ялгаад л хоцорч байв. Саяхан болсон Хөгжлийн банкны нээлттэй сонсгол ч тов тодорхой үр дүнтэй өндөрлөсөн. Хэдийгээр бодит байдал ийм боловч нүүрсний нээлттэй сонсголыг хойшлуулах саналыг АТГ гаргасан болоод үлдлээ.

Гэхдээ “...АТГ болгоомжилж, бид түүгээр нь шийдлээ” гэж Нүүрсний түр хорооны дарга Г.Ганболд мэдэгдлээ. Хуралдаан хаалттай явагдсан болохоор хэн, юу гэж хэлээд Түр хороо тэгж шийдсэнийг оноож мэдэхгүй юм.

Харин ганц л зүйл маш ойлгомжтой байна. Эх сурвалжуудын мэдээллээр, нүүрсний асуудалтай холбоотойгоор Түр хорооны шинжээчдийн гаргасан дүгнэлттэй холбоотой аж.  Тодруулбал, оффтейк гэрээний дүгнэлт, “Эрдэнэс Тавантолгой” компанийн тендерүүдийн талаар маш ноцтой дүгнэлт гарчээ. Чухамдаа тэр л Түр хороогоор тийм шийд гаргуулж, Г.Ганболдоор дээрх мэдэгдлийг хийлгэсэн болж таараад байна. Тиймээс “...“Нүүрсний” Г.Ганболдын ард ямар хүчин байна вэ” гэдэг асуулт улс төр, хууль хяналтынхны дунд яригдаад эхэллээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 7. БААСАН ГАРАГ. № 70 (7055)

 

Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

6 цаг 59 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

6 цаг 59 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

6 цаг 59 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

6 цаг 59 мин
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 100 жилээр юуг онцлов

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуул

6 цаг 59 мин
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг.

6 цаг 59 мин
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа

2024 оны арвандүгээр сарын 25-нд Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэн

6 цаг 59 мин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

17 цаг 9 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

17 цаг 10 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

17 цаг 12 мин