“Жу” Монголд бууж, “журмын нөхөд” нь бужигнаад эхэллээ

2023-04-07
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

“...Нэгэн цагт Монголын төрийг түшилцэж явсан, түүнээс илүүтэйгээр Монголыг далдаас удирдаж байсан” гэгддэг Т.Бадамжунай энэ мягмар гарагт эх орондоо ирлээ. Журмын нөхөд нь түүнийг “Жу” хэмээн авгайлдаг аж. Тэрбээр дөрвөн жил гаруйн өмнө улсын хилээр гараад эргэж ирээгүй байсан юм. Тиймээс “Шувуу” ажиллагааныхан түүний оршин сууж байсан Филиппиний хууль хяналтынхантай хамтран ажиллаж байж, олж авчирчээ.

“Жу” Монголд газардсанаар монголчууд бүтэн өдөржин, бас өчигдөр ч олон нийтийн сүлжээнд тулалдлаа. Хоёр тал болчихсон. Нэг нь өмөөрч, нөгөө нь чичилж байна. Туйлшрал юм л даа.

Уг нь “Жу”-г аваад ирсэн нь хоёр талтай. Нэгдүгээрт, “...Тэр хэн бэ” гэдгийг олонх нь мартжээ. Дахиад хэлэхэд, “Жу” бол төр түшиж явсан, удирдаж ч байсан. Түшиж явснаас нь илүүтэй удирдаж байсантай нь холбоотой ойлгомжгүй олон асуудал байдаг юм. 2018 оны сүүлчээр хил давсан шалтгаан нь ч үүнтэй холбоотой. Өөрөөс нь шалтгаалсан үл ойлгогдох зүйлүүд босож ирэхтэй зэрэгцээд хил давчихсан. Тэгээд эргэж ирээгүй. “Жу”-гүй шийдэгддэг ямар ч асуудал байгаагүй үе Монголд бий. Олон ч хүн энэ талаар дэндүү сайн мэднэ. Газрын наймаа, тендер,  томилгоо гээд явж өгнө дөө. Төрийн ордон, Тусгаар тогтнолын ордон, яам, тамгын газрууд, хамгийн сүүлд хотын төв дэх оффист нь болсон “халуухан” яриа бичигдэж үлдсэн гэдэг. Тэр бичлэгт хэн хэн байсан бэ. Тэд юу юу ярьсан бэ. Энэ задарвал маш их дуулиан шуугиан болно. Ингэж “Жу”-тай холбогдсон, түүний хэлэх үгнээс хувь заяа нь шалтгаалах хүний тоо дэндүү олон юм. Мэдээж хэрэг, дал шахам насандаа харь улсаас чирэгдэн барин ирнэ гэдэг монгол хүнд сайхан харагдахгүй л байна. Гэхдээ түүнээс асуух асуулт Монголын төрд, хууль хяналтынханд, монголчуудад олон бий. Тэр утгаараа, “Жу” бидэнд “үг хэлэх” ёстой юм.

Хоёрдугаарт, “Жу” баригдаж ирсэн нь Монголд цаг өөр болсныг илтгэж байгаа юм. Хэдхэн жилийн өмнө хэн нэгэн Ванга өнөөгийн үйл явдлыг “зөгнөсөн” бол “...Битгий сэрүүн зүүдлэ” л гэх байсан. Гэв чиг ийм явдал болчихлоо. Тэгэхээр цаашид юу болох вэ гэдэг нь анхаарал татна. Яг үнэндээ “Жу” баригдаж ирсэн нь “Жу”-гаас илүүтэй өөр олон том албан тушаалтнууд хийгээд “асан”-уудад хамаатай. Шулуухан хэлэхэд, түүний амнаас гарах үг мөн чиг олон хүнийг хөдөлгөнө дөө. “Жу”-г эзгүйд амар амгалан амьдарч байсан олон хүн саяын мягмар гарагаас хойш нойргүй хонож эхэлж байгаа дуулдаж байна. Тэр агуулгаараа, энэ хүн Монголд ирснээр өөрт нь гэхээсээ өөр бусдад илүү аюул дагуулна.

Тийм учраас сандарсан хүмүүс санаанд оромгүй үйлдлүүд ч хийнэ. Төв талбай дээр хэд хоног ганцхан хүн “...Цалин нэм” гэж суусан. Өчигдөр гэнэт олуулаа болчихлоо. Яг үнэндээ энэ ч санаандгүй явдал биш юм. Энэ мэтээр ямар нэг сайхан уриан дор жагсаж ч мэднэ. Өөр олон олон заваан улс төр хийхийг ч үгүйсгэхээргүй болоод байна.

Ер нь бол “Жу”баригдаж ирснээр МАНАН бүлэглэл буюу “журмын нөхөд”-д нь доргилт өгч, өчигдрөөс хөдөлгөөнд оржээ. Энэ бүлэглэл, өөр бусад том хулгай сэлттэй холбогддог бүхий л нөхдүүд цуглаж уулзаад эхэлжээ. Тэд энд тэндхийн оффисоос гадна Төрийн ордонд хүртэл "ажиллаж" эхэлсэн байна. “Алдар цол”-той нөхдөөс гадна “Жу”-гаас томилолт өвөртөлж байсан шүүгч нар хүртэл очсон байгаа юм. Д гэдэг шүүгч "..."Жу"-г шийдэж чадахгүй" гэж зугтаж, энэ ажлыг "журмын нөхөд" нь Б гэдэг шүүгчид хариуцуулжээ. Бас нүүрсний хулгай зэрэг томоохон асуудалд холбогдсон нэр бүхий арваад гишүүн тэдэнтэй уулзалдаж байгаа аж. Хэвлэлийн баг хүртэл байгуулж амжжээ. Хамгийн гол нь тэдний хамаг нууц "Жу"-д бий. Тэгээд бас бүгдээрээ дээр хэлсэн “бичлэг”-тэй хамаатай нөхдүүд юм байна. Бичлэг АТГ-т шилжсэн нь бүгдийг нь сандаргаж орхижээ. Тэд эхлээд “Жу”-г суллаж, залгуулаад Засгийн газрыг унагах төлөвлөгөө яриад эхэлжээ. Ийн “Жу” Монголд бууж, “журмын нөхөд” нь бужигнаад эхэллээ. Тэр ирснээр Монголын улс төрд доргилт үүсэв бололтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 7. БААСАН ГАРАГ. № 70 (7055)

 

Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

6 цаг 34 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

6 цаг 34 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

6 цаг 34 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

6 цаг 34 мин
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 100 жилээр юуг онцлов

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуул

6 цаг 34 мин
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг.

6 цаг 34 мин
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа

2024 оны арвандүгээр сарын 25-нд Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэн

6 цаг 34 мин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

16 цаг 44 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

16 цаг 46 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

16 цаг 47 мин