Д.Амарбаясгалан: "Шүүр" ажиллагааны хүрээнд 6000-8000 төрийн албан хаагчийн асуудал яригдана

2023-04-06
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Шүүр" ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Тэрбээр " Засгийн газраас 5Ш ажиллагааны хүрээнд авлигын асуудлыг таслан зогсоохоор ажиллаж байна. Энэ хүрээнд төрийн алба өөрөө хуулиа ягштал мөрддөг байх хэрэгтэй. Шүүр ажиллагааны хүрээнд төрийн алба хуулийг мөрдөх хэрэгтэй болж байна. Монгол Улсад төсвөөс цалинждаг 300 мянга орчим хүн ажиллаж байна. Төрийн албан хаагчдын чадвар, хүнд суртлын асуудал яригддаг. Төрийн үйлчилгээний албанд танил тал хамаатан саднаа томилдог асуудал байсаар ирсэн. ОНӨҮ, ТӨҮГ-уудын албан хаагчдын зарим нь хуулийн зөрчилтэй байна гэж үздэг. Тиймээс төрийн албан хаагчдыг цэвэрлэх ажил эхэлж байна. 

Улс төрийн сонгуулийн үр дүн яаж гарсан ч төрийн алба цэвэр байх учиртай. Шүүр ажиллагаа явагдаж байгаатай холбоотойгоор 6000-8000 албан хаагчтай холбоотой асуудал яригдах нөхцөл байдал бүрдэж байна. Ковидын хуулийг үндэслэж томилолт явагдсан үндэслэл ч байна. Энэ оны нэг сараас энэ хууль цуцлагдсан. Энэ хүрээнд Ковидын хуулиар томилогдсон 2000 орчим иргэд ажлаасаа чөлөөлөгдсөн. 2023 оны улсын төсвийг батлуулахдаа энэ оноос эхлэн тэтгэвэр авдаг хүн төсвөөс цалин авахгүй гэж тусгасан. Өнөөдрийн байдлаар 5000 орчим хүн тэтгэвэр авч төсвөөс цалинжиж байна. Хөдөө сумдад аргагүйн эрхэнд ажиллаж байгаа хүмүүс ч байна. Боловсон хүчний дутагдлаас болж тур буцааж урьж ажиллуулж байгаа асуудал байна" гэв.

Эх сурвалж:www.polit.mn 

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

13 цаг 53 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

13 цаг 53 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

13 цаг 53 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

Өчигдөр 15 цаг 16 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Өчигдөр 13 цаг 53 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

Өчигдөр 13 цаг 45 мин