Л.Оюун-Эрдэнэ: E-mongolia платформд E-business тусгай цэс нээгдэж байна

2023-04-06
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Засгийн газар E-Business платформыг нээж буйтай холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл өглөө. Тэрбээр "E-mongolia платформ өнөөдрийн байдлаар 1.5 сая хэрэглэгчтэй болсон байна. Өнөөдөр E-mongolia платформд E-business тусгай цэс нээгдэж байна. Нээгдсэнээрээ гаднаас ч гэсэн оролцох боломжтой болж байна. Урд өмнө нь компани байгуулахын тулд татварын байгууллага дээр очдог байсан бол одоо та гар утаснаасаа хийхэд боломжтой боллоо. ЗГ-ын байр суурь нь технологи ашиглан хүнд сурталгүйгээр ажлаа амжуулах боломжийг бүрдүүлэх. Энэ бол дөнгөж эхлэл. Цаашдаа 2.0 болж хөгжүүлнэ.

Авлигагүй, цахим Монгол Улс болохын хамгийн гол зүйл нь тоон гарын үсэг. Өнөөдөр би өөрийн тоон гарын үсгээ авлаа. Тоон гарын үсэг бүрдсэнээр E-Mongolia-той нийлээд та заавал нотариатаар баталгаажуулах шаардлагагүй өөрийн биеэр ч ирэх шаардлагагүй болно гэсэн үг. Цаашлаад бид цахимаар сонгууль өгөх боломж бүрдэнэ.

Иргэд бүгд цахим гарын үсэгтэй болбол төрийн үйлчилгээг e-mail-ээр шууд авах боломжтой болно. Тиймээс иргэд, ААН-үүд тоон гарын үсгээ авах хэрэгтэй байна. Ямар иргэн ААН Улаанбаатар хотод газар авч байгаа нь ил болно. Ил болно гэдэг нь иргэдэд ч давуу байдал үүснэ. Өнгөрсөн 30 орчим жил цахим биш далд байсан учраас зарим нэг компаниуд давуу байдалтай байсан бол байхгүй болно.

Засгийн газар үндсэн үүргийнхээ хүрээнд эдийн засгийг ч дэмжинэ, гэмт хэрэгтэй ч тэмцэнэ. Өнөөдөр ЭЗ-ийн өсөлт зургаан хувь руу орж байгаа нь бүх зүйл ил болж байгаатай л холбоотой. Авлигатай тэмцэх асуудал нь иргэдийн амьдралтай шууд холбоотой. Аль алийг нь хийх ёстой. Засгийн газар Үндсэн хуулийн хүрээнд авлигатай тэмцэх хэрэгтэй. Мөн ЗГ хууль хяналтын байгууллагын ажилд хөндлөнгөөс оролцож байгаа асуудал байхгүй.

Эдийн засаг 6 хувьтай болсон нь ирэх зургаа, долоон сард мэдэгдэж эхэлнэ. Улсын төсөв багадаа 500 орчим тэрбумын ашигтай болно. Энэ эх үүсвэрийг төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр тэтгэмжийн зөрүүг арилгахад зарцуулна" хэмээлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

14 цаг 11 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

14 цаг 11 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

14 цаг 11 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

Өчигдөр 15 цаг 16 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Өчигдөр 13 цаг 53 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

Өчигдөр 13 цаг 45 мин