Сонгуулийн хууль: 38 уу, 28 уу 

2023-04-06
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Төмөрбаатарын Батсайхан

 

Эрх баригчид ирэх парламентын сонгуулийг ямар “дүрэм”-ээр явуулах вэ гэдэг хөзрөө дэлгэсэн.  УИХ-ын даргын захирамжаар баталсан ажлын хэсэг Сонгуулийн тухай хуулийг боловсруулан, Засгийн газар, намын бүлэгт танилцуулан дэмжлэг авч, өчигдөр парламентад өргөн барилаа.  Мөн АН-аас өөрсдийн хувилбарыг өргөн барив.  МАН-аас өргөн барьсан  Сонгуулийн тухай хуулийн төсөл дараах таван онцлог өөрчлөлтийг тусгажээ. Үүнд, сонгуулийг 38:38 гэсэн холимог тогтолцоогоор явуулна. Гишүүдийн 50 хувь нь тойргоос, 50 хувь нь намын жагсаалтаар сонгогдоно гэсэн үг.  Түүнчлэн сонгуулийн зардлыг бууруулах хэд хэдэн заалт оруулжээ.  Гадаадад байгаа сонгогчдын саналыг авна.  Намуудын УИХ-д суудал авах босго оноо 2012 онд таван хувь байсныг бууруулж гурав болгосон.  Мөн өмнөх хуулиар 20 байсан эмэгтэйчүүдийн квотыг 30-аас доошгүй хувь байлгахаар тусгаад байна.  Ийнхүү Сонгуулийн хуулийг ирэх зургадугаар сарын 20-ноос өмнө баталсан байх хуулийн заалттай бөгөөд ирэх долоо хоногоос парламентын хэлэлцүүлэг өрнөх нь .

 

Засгийн газар жендерт анхаарав

 

Засгийн газрын хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэж, 30 гаруй төрлийн саналыг Ажлын хэсэгт хүргүүлжээ.  Тухайлбал,  жендерийн эрх тэгш байдлыг хангах үүднээс парламентын гишүүдийн 30-аас доошгүй хувь нь аль нэг хүйсийн төлөөлөл байна гэж үзжээ.  Мөн гурван эрэгтэй, нэг эмэгтэй гэсэн эрэмбээр жагсаалтыг эрэмбэлнэ гэсэн санал өгөв.  Энэ нь эмэгтэйчүүдийг дарга болгох зорилготой бус. Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлнэ. Ингэснээр олон жил яригддаг, бодит үр дүнд хүрдэггүй асуудлууд шийдэгдэх юм.  Жил бүхэн намууд 20 орчим эмэгтэйг нэр дэвшүүлдэг. Харин хууль өөрчилснөөр хамгийн багадаа 19 эмэгтэй гишүүнтэй болох боломжтой болно" гэж Засгийн газраас үзжээ.

 

Н.Энхболд: Эвсэлд долоон хувийн босго оноо тавьсан

 

Өчигдөр хуулийн төслийг өргөн барьсаны дараагаар ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Энхболд мэдээлэл өгсөн.  Тэрбээр “Иргэдийн саналын бараг тал хувь нь УИХ-ын гадна үлдээд байна. Нийт дүнгээрээ сонгогчдын 50 гаруй хувийн санал авсан улс төрийн хүчин УИХ-д 70-80 хувийн суудал авч байгаа нь байж болохгүй гэсэн шүүмжлэл олон жил гарлаа. Сонгогчийн өгсөн санал УИХ-ын суудлын тоонд заавал тусгалаа олдог. Тиймээс өнөөдрийн манай улсын улс төрийн нөхцөл байдлыг харгалзан холимог тогтолцоо хамгийн их тохирно гэж үзэж хуулийн төслийг боловсрууллаа. Сонгуулийн тухай хуулийг зургадугаар сарын 20-ноос өмнө баталсан байх ёстой. Хоёр сарын хугацаанд бүхий л талаас нь хэлэлцээд батална гэж төлөвлөж байна.  Заалтуудаас дурдвал,  УИХ-д эмэгтэйчүүдийн эзлэх хувь 30-аас доошгүй байна гэсэн заалт оруулсан. Харин Засгийн газар намын жагсаалтад орох хүмүүсийн 50 хувь нь эмэгтэй байна гэсэн санал ирүүлсэн. Үүнийг дэмжээд төсөлдөө тусгасан. Түүнчлэн жагсаалт нь нээлттэй байна. Сонгогчид жагсаалтад багтсан нэр дэвшигчийг сонгоно гэсэн үг. Ингэхээр саналын хуудсанд олон хүний нэр бичигдэнэ.  Анх боловсруулсан төсөлд намын УИХ-д суудал авах босго гурван хувь байна гэж заасан. Засгийн газраас нам дангаараа орох, хоёр нам, гурван нам эвсэж орох тохиолдол бүрт энэ хувь өөр өөр байх хэрэгтэй гэсэн санал гаргасан. Тиймээс нам дангаараа сонгуульд орвол гурав, хоёр нам эвсвэл тав, гурав ба түүнээс дээш нам эвсвэл долоон хувийн босго давж байж УИХ-д суудал авна гэж үзсэн” гэлээ.

 

АН: 48, 28 буюу мажоритар нь бага хэмжээгээр илүү байх хэрэгтэй

 

Ийнхүү хуулийн төсөл боловсруулсан ажлын хэсэг, Засгийн газрын саналыг нэгтгэн хуулийн төслөө өргөн барьсан бол АН өөр байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм.  Тэдний зүгээс намын жагсаалтаар орж ирэх гишүүдийн тоог 38 биш 28 байх нь зүйтэй гэдэг дээр санал нэгджээ.  Энэ талаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Холимог тогтолцоогоор сонгууль явуулах гэдэг дээр санал нэгдэж байгаа. Гэхдээ зарчмын зөрүүтэй хэд, хэдэн асуудал гарч байна. Холимог байх нь зүйтэй. Гэхдээ мажоритар, пропорциональ хоёрын харьцааг 48, 28 буюу мажоритар нь бага хэмжээгээр илүү байлгах нь зүйтэй. Энэ нь ард иргэдийн эрэлт хүсэлттэй холбоотой. Мөн эмэгтэйчүүдийн квот, намын босго зэргийн авч үзсэн. Сонгуулийг тэгш, шударга явуулах нь зүйтэй.  Сонгогчийн нэрсийн жагсаалт гэх асуудал маргаан дагуулдаг. Хар машины асуудал, иргэдийн бүртгэлийн асуудал зэргийг цэгцэлсэн хууль байх ёстой гэдэг дээр бид санал нэгдсэн.  Мөн УИХ дахь Сонгогчийн бүртгэл хяналтын дэд хороо гэж бий. Тэд хороонд сөрөг хүчний төлөөлөл байх хэрэгтэй" гэв.  Мөн АН-ын боловсруулсан төсөлд,  жагсаалт хуваарилахад улс нэг гэдэг зарчим барих, тойрогт хамгийн олон санал авсан нэр дэвшигч явах ба нийт сонгогчийн 28 хувиас доош санал авсан тохиолдолд дахин санал хураалт явуулах, тойрогт болон жагсаалтад зэрэг нэр дэвшихийг хориглох, нам, эвслээс нэр дэвшиж байгаа нийт нэр дэвшигчдийн 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байх, нам, эвсэл жагсаалтаар нэр дэвшүүлэхдээ 1:1 хүйсийн харьцаатай жагсаалтын дарааллыг үндэслэн нэр дэвшүүлэх, жагсаалтаар нэр дэвшсэн нам, эвслийн сонгуулийн дүн гаргах, суудал хуваарилах зарчмыг нам эвсэл гурван хувь байхаар оруулах зэргийг тусгажээ.

 

МАН-ын зөв

 

Хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Т.Доржханд багтсан билээ.  Тэрбээр хуулийн төсөлтэй холбоотойгоор байр сууриа илэрхийлсэн.  Тэрбээр "Парламентын гишүүдийн 50 хувь нь пропорционал системээр сонгогддог болно. Өөрөөр хэлбэл, 50 хувь нь Монгол Улсын нэг тойргоос сонгогдох юм. Үр дүнд нь бодлогын мэтгэлцээн өрнүүлдэг, бодлого ярьдаг, сонгодог парламентын жишиг рүү орно. Гадаадад байгаа 200 мянга орчим иргэдийн санал бодитоор тусах боломжтой болсон. Түүнчлэн эмэгтэйчүүдийн оролцоог хангах талаар хуулийн төсөлд тусгасан. 50 хувийн пропорционал тогтолцооны тал нь эмэгтэйчүүд байна. Шийдвэр гаргалтад эмэгтэйчүүдийн оролцоо өсөх юм.  Хамгийн чухал зүйл сонгуулийн зардал байдаг. Энэ талаарх заалт хуулийн төсөлд орсон. Хаврын чуулганаар уг хууль батлагдвал эдийн засгийн аюулгүй байдал, тусгаар тогтнолын тухайд том дэвшил гарна" гэдгийг онцолсон юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 6. ПҮРЭВ ГАРАГ. № 69 (7054)

 

Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

6 цаг 54 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

6 цаг 54 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

6 цаг 54 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

6 цаг 54 мин
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 100 жилээр юуг онцлов

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуул

6 цаг 54 мин
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг.

6 цаг 54 мин
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа

2024 оны арвандүгээр сарын 25-нд Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэн

6 цаг 54 мин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

17 цаг 4 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

17 цаг 6 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

17 цаг 7 мин