Г.Эрдэнэбат: Байнгын хороодын дундуур МАН-ын бүлэг хуралдсан нь хууль зөрчсөн үйлдэл

2023-03-30
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

С.САРУУЛ

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өчигдөр авлига, албан тушаалын гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын Ерөнхий прокурорын саналыг дэмжих нь зүйтэй гэж үзсэн бол УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр энэ асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байгаа юм. Тэгвэл УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны хуулийн зөвлөх Г.Эрдэнэбат дээрх асуудалтай холбоотойгоор байр сууриа илэрхийлэхдээ “Өнгөрсөн хугацаанд Монголын нийгэмд өрнөсөн дуулиантай хэргийн үйл явцаас харахад ямарваа нэг хэрэгт хэн нэгэн хүнийг хилсээр гүтгэж яллаад эхлэхээрээ зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, тролл хаягуудаас гэнэт ямар нэг хэргийн талаар шуураад эхэлдэг. Ердийн журмаар шийдэж байгаа авлигын хэргийн талаар ямар ч шуугиан гардаггүй. Нийгмийг сүр дуулиантай хэргээр хооллоод ирэхээрээ энэ хэрэг зохиомол байдаг.  Нэгдүгээрт, Сүүлийн 10 гаруй хоногийн турш УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын айхтар гэмт хэрэг үйлдсэн тухай шуугиад эхэллээ. Үүнээс ямар дүгнэлт хийж болох вэ гэхээр энэ хэрэг зөв шийдэгдэнэ гэхээс илүү улс төрийн захиалгатай гэж харагдаж байна. Удахгүй ямар эрх ашиг нь хохирсон мэдэгдэхгүй хүмүүс шүүх хурлын гадаа жагсах байх. Тиймээс УИХ-ын нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхээс түдгэлзүүлэх асуудал  хуулийн дагуу явагдана гэхээс илүү улс төрийн захиалгатай тоглоом гэж харж байна. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлээгүй дөрвөн гишүүний шүүх хурал өнөөдөр явагдаж байгаа. Тэдгээр гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр хэргийг нь шалгаж болсон мөртлөө яагаад эдгээр гурван гишүүний эрхийг түдгэлзүүлэх ёстой юм бэ. Миний ойлгож байгаагаар зарим гишүүний мөрдөн шалгах ажиллагааг нь дуусчихсан шүү дээ. Тийм байхад одоо юу мөрдөх гээд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх гээд байгааг ойлгохгүй байна. УИХ-ын халдашгүй байдлын халхавчин дор хэн нэгэн хүн эрүүгийн хариуцлагаас мултрахгүй байх нь зөв.

Хоёрдугаарт, өчигдөр маш сонирхолтой хууль бус зүйл боллоо. Улсын их хурлын тухай хуулиар УИХ-ын гишүүний халдашгүй байдлын асуудлыг Халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцээд Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар УИХ-ын чуулган санал хурааж нууцаар шийддэг. Хуулийн хаана нь ч намын бүлэг энэ асуудлыг шийдэх тухай байхгүй. Энэ чинь хууль зүйн асуудал биз дээ. Хэрэв хууль зүйн асуудал юм бол тухайн гишүүнийг бүрэн эрхээс түдгэлзүүлэх эсэхийг шийддэг Халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хорооны дундуур яагаад МАН-ын бүлэг хуралдаж байгаа юм. Тэгэхээр энэ улс төрийн асуудал болж таарлаа.  УИХ-ын тухай хуулиа зөрчиж, намын бүлэг нь гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх үү, болих уу гэж ярьж байхыг бодоход авлигатай тэмцэх хуулийн хүрээний ажил гэхээсээ илүү улс төрийн захиалгатай ажил гэж  хардаж байна.

Монгол Улсын Засгийн газар гэмт хэргийн талаар ярьж, түүнтэй тэмцэх ажлыг хийдэг боловч Засгийн газрын хамгийн чухал хийх ажил бол улс орынхоо эдийн засгийг сайжруулж, гэмт хэргийн шалтгааныг арилгахад орших ёстой. Авлигагүй орчин бүрдүүлэх ёстой. Өнөөдөр Монгол Улсын улстөрч, Засгийн газрын гишүүн, албан тушаалтнууд нь эрүүгийн хэрэг яриад яваад байна.Нийгэмд олон асуудлууд байна. Өмнө нь гарсан авлигалын дуулиантай олон хэргүүд хааччихсан юм бэ. Хэргийг шалгахад гишүүдийн бүрэн эрх саад болоод байгаа мэтээр тайлбарласан хэрнээ УИХ-ын гишүүдтэй холбоотой хэргүүдийг шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлчихсэн байна. Одоо тэгээд юуг нь шалгах гэхээр УИХ-ын гишүүний бүрэн эрх нь саад болоод байгаа юм бэ. Шалгаж дууслаа. Одоо хэрэгтэй нь танилцуулсан юм биш үү. Ерөнхий прокурорын танилцуулсан үндэслэлийг ойлгохгүй байна” гэв.

Эх сурвалж: www.polit.mn

Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

6 цаг 36 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

6 цаг 36 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

6 цаг 36 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

6 цаг 36 мин
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 100 жилээр юуг онцлов

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуул

6 цаг 36 мин
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг.

6 цаг 36 мин
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа

2024 оны арвандүгээр сарын 25-нд Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэн

6 цаг 36 мин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

16 цаг 45 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

16 цаг 47 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

16 цаг 48 мин