Н.Наранбаатар: Надад 16 обьект байхгүй. Маршал таунд нэг л байр бий

2023-03-30
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байгаатай холбогдуулан байр сууриа илэрхийллээ.  Тэрбээр "Ер нь бол би хэрэг хийгээгүй. Шүүх тогтоох байлгүй. Өмнөговь аймаг том бүс нутаг учраас төлөөлөгчгүй болчих гээд байна. Ашигт малтмалын тухай хуулийг хэлэлцэх гэж байна. УИХ-д байж байвал ярих зүйл зөндөө байна. Надад битүүмжлээд байх 16 объект байхгүй. Прокурор андуурч хэлсэн байх. Манай төрсөн дүү бизнес хийдэг нь үнэн. Хоёр машин гаалиар журмынх нь дагуу оруулж ирсэн. Хотын гаалийг зохицуулаад, дараалал зөрчиж машин оруулж ирнэ гэж байхгүй шүү дээ.

Засаг даргаар ажиллаж байсан хүний хувьд яригдах жижиг сажиг зүйлүүд зөндөө гарах юм билээ. Ашиг хонжоо хайж ажиллаж байгаагүй. Миний хувьд мөрдөн байцаалттай холбоотой зүйл ярихгүй байсан. Гэтэл хаанаасаа задардаг юм мөрдөн байцаалттай холбоотой асуудал хэвлэлээр ил болчих юм. Маршал таун хотхонд дөрвөн өрөө байр авсан. Хуучин байраа 250 сая төгрөгөөр зараад, УИХ-аас хөдөөгийн гишүүдэд 50 сая төгрөгийн дэмжлэг өгснийг нэмээд, Хаан банкны зээл, ах дүү нараасаа тусламж аваад төлсөн юм. Энэ баримт нотолгоогоо өгсөн. Төрийн ажил хийгээд л явж байлаа" хэмээв.

Эх сурвалж: www.polit.mn

 

 

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

21 цаг 39 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

21 цаг 39 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

21 цаг 39 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

Уржигдар 15 цаг 16 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Уржигдар 13 цаг 53 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

Уржигдар 13 цаг 45 мин