“Давсны орд бүхий 15 газрыг стратегийн ордод бүртгэнэ”

2023-03-29
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

 

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, ЕТГ-тай хамтран “Хүнсний хангамж, аюулгүй байдал хууль, эрх зүйн шинэчлэлт” хэлэлцүүлгийг өчигдөр Төрийн ордонд зохион байгууллаа.  Тус байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Хөдөө аж ахуйн тухай хууль, Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулна. Хуулиудыг боловсруулан батлуулахад байнгын хорооны зүгээс санаачлагатай, манлайлж ажиллахаа илэрхийлэв.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ:

-Хүнсний давс олборлож, дотооддоо боловсруулахтай холбоотой зохицуулалт бүхий хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлнэ.  Энэ хүрээнд ХХААХҮЯ-тай хамтран “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай” тогтоолоор батлагдсан стратегийн 16 орд дээр нэмж давс, шүүний 15 ордыг стратегийн ордод хамруулах УИХ-ын тогтоолын төсөл дээр ажиллаж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг:

-Өнөөдөр малын эмчээр ажиллаж байгаа мэргэжилтнүүдийн дундаж нас 45-аас дээш болсон. Уг асуудалд салбарын яам болон Боловсролын яам, Хөдөө аж ахуйн их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, мэргэжлийн боловсролын төвтэй хамтраад ажлын хэсэг байгуулан, судалгаа хийж байна.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын зохицуулагч Н.Энхтөр:

 -Хүн, мал амьтан, ургамал, байгаль орчин нь эрүүл байх буюу нэг эрүүл мэнд гэдэг зарчмыг хэрэгжүүлэх чиглэлд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Олон улсын байгууллагуудын зөвлөмж, удирдамжуудыг үйл ажиллагаандаа дагаж мөрдөх нь зүйтэй. Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээр хүнсээр дамждаг бичил биетийн тэсвэржилтийн асуудлыг ярьж байна. 2019 онд гэхэд хүнсээр дамждаг бичил биетний тэсвэржилтийн улмаас таван сая шахам хүн нас барсан. Үүнийг чимээгүй тахал  хэмээн ДЭМБ, НҮБ-ын ХХААБ-аас зарлаад байна. Иймд хүнсээр дамждаг бичил биетний тэсвэржилтээс сэргийлэх, бичил биетний эсрэг эмийн хэрэглээг хариуцлагатай, болгоомжтой хэрэглэх талаар хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлагатай гэлээ.

Ийнхүү талуудын саналыг нэгтгэж, холбогдох хуулиудыг УИХ-ын хаврын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлж, хэлэлцүүлэн батлуулахаар болов.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 29. ЛХАГВА ГАРАГ. № 63 (7048)

 

Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

6 цаг 52 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

6 цаг 52 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

6 цаг 52 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

6 цаг 52 мин
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 100 жилээр юуг онцлов

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуул

6 цаг 52 мин
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг.

6 цаг 52 мин
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа

2024 оны арвандүгээр сарын 25-нд Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэн

6 цаг 52 мин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

17 цаг 2 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

17 цаг 3 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

17 цаг 5 мин