Уяаны улс төр "уяа"-тай хэвээрээ юу?!

2023-03-28
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

Эхлээд, адууг амьдралаа болгосон жинхэнэ уяачдад энэ хамаагүй гэдгийг хэлье. Энэ нь уяан дээрээ улс төрийн хов базаж, хор найруулдаг улстөрч уяачдад, тэдний “гал”-ынханд хамаатай юм. Өөрөөр хэлбэл, сүүлийн 30 жилд манай улс төрд тогтсон муухай жишгүүдийн нэг нь яахын аргагүй морины уяатай холбогдчихоод байгаа юм. Улстөрчид олноороо хурдан морь сонирхдог болсон. Сая харсан биз дээ, нүүрсний хэргийг нь шалгахаар Ерөнхий прокурорын УИХ-д нэрийг нь оруулсан нэг гишүүний тухайд “...Адууны жүчээ нь аймаар тансаг. Тийм жүчээг маш их хөрөнгөөр барина. Тод манлай уяач нар ч тэр жүчээг нь хараад атаархдаг” гэлцэж байгаа юм. Бас шүүхийн шийдвэрээр тэр гишүүний уулзахыг хориглосон хүмүүс дунд том том уяач нарын нэр ч харагдана лээ.

Ер нь Хөгжлийн банк, нүүрсний хэрэг зэрэгт уяач улстөрчдөөс гадна, тэдэнтэй гал нэгтэй уяачид ч цөөнгүй холбогдсон байна. Он цагаар нь хөөхөөр арав гаруй жилийн өмнөөс ийм уяачдын тоо ихэд “хурд”-тай өссөн байдаг. Тэр хэрээр улс төр, морины уяа хоёр улам ойртсон. Тэндээс төрийн шийдвэр гардаг болсон. Уяач улстөрчид ч улам бяртай, хурдтай болсон.

Монголд Адууны яам байгуулж байсны 750 жилийн ойг арван жилийн өмнө нижгэр тэмдэглэж байв. Тэдний албан тушаалын карьер “айргийн тав”-аас буухаа больсон. Зарим Засгийн газар бараг л тэр чигтээ уяач сайд нараас бүрдэж байлаа. Уяа ингэж улс төрийн зөвшилцөл, хэлцэл, тохиролцлын хамгийн тохиромжтой талбар болсон. Үүнийг бүгд л мэддэг байв. Ямар сайндаа л тэднийг ид үед, уяа улс төр хоёрыг салгахын аргагүй болоод байхад, 2016 онд шүү дээ, Ерөнхий сайд асан, манай тулхтай буурлуудын нэг “...Сүүлдээ Уяачдын холбооныхон төрийн орой дээр гараад ирэхээр уралддаг морь, уяач хоёр нэгдэж байх шиг байна. Төрд ажиллах, төрийн жолоо барих, төр түших хүнээ бэлдэх нь  аль ч улс үндэстний хувьд маш хэцүү байдаг. Магадгүй 1990 оноос хойш монголчуудын зовж зүдэрч байгаагийн нэг гол шалтгаан нь бид төрийн хүнээ бэлтгэж чадаагүй. Тэднийг төлөвшүүлж гаргаж чадахгүй байна” гэж дуугарч байв.

Мөн УИХ-аар Наадмын хуулийг хэлэлцэж байхад “...Монголын улстөрчид мориор нэрд гардаг боллоо” гэх шүүмжлэл гарч байв. Тэр ч байтугай 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө “...Монгол наадамд зөвхөн Монгол морь л уралдах ёстой” гэсэн PR нэвт явсан нь “уяаны улс төр” давраад байсны л дүн юм.

Хамгийн гол нь уяа бол улс төрийн яриа тохирооны хамгийн найдвартай газар болсон. Одоогоос найм, есөн жилийн өмнө дөө, нүүрсний хэрэг гээч мандсан. Өнөөгийн нүүрсний хэргийн дэргэд бол “онигоо” шахуу юм. Тухайн үедээ томоохон албан тушаал хашиж байсан улстөрч тэр хэрэгт холбогдчихоод нам нэгтэй Ерөнхий прокурор дээр гүйж очжээ. “...Намайг яагаад хэрэг төвөгт холбоод байгаа юм бэ. Эндээс мултрах арга байна уу” гэж гуйж очсон хэрэг л дээ. Ерөнхий прокурор 00-ынхоо өрөөнд орж, усаа татаад “...Чишшш, тагнуул намайг чагнаад байгаа. Хоёр даргыг уулзуулчих. Тэгээд чи мултарна” гэжээ. Гэвч хоёр дарга уулзсангүй. Нөгөөх улстөрч нүүрсний гэх хэргээр ял шийтгүүлсэн. Дээрх явдлын талаар хожим телевизээр ярьж байв.

Тэгвэл уяан дээр тэгж Ерөнхий прокурор шиг ус татах шаардлага байхгүй. “...Энэ тэр морины нас зүс, уяа сойлго” гэж хэдэн үг солихын хажуугаар л улс төрийн яриа тохироогоо амжуулна. Мөн ч их юм дуулддаг сан. Товчхондоо, Монгол төрийн бүх томилгоо, том жижиг төслүүд, газар, лиценз, нам, сонгууль гээд ярихгүй, тохирохгүй зүйл гэж үгүй гэдэг. Товчхондоо, Монгол төрийн хэрэг морины уяан дээр шийдэгддэг байв.

Гэхдээ энэхүү “уяаны улс төр”-ийн хамгийн том дарга улс төрөөс буугаад хэдэн жил болж байна. Тэр хэрээр Монголын төрд морины уяанаас шууд орж ирдэг явдал цөөрсөн.

Гэвч “...Бүсгүй тосгоноос явсан ч, тосгон түүнээс явсангүй” гэдэг шиг дарга буусан ч уламжлал нь үлджээ. Ингэж ойлгохоор хэд хэдэн үйл явдал сүүлийн үед болж байна. Нүүрсний хэрэгт холбогдсон нэгэн гишүүн хоёр долоо хоногийн өмнөх бямба гарагт Төв аймагт байдаг нэгэн морины уяа буюу жүчээн дээр саатжээ. Тэр жүчээ нь өдгөө том албан тушаал хашиж буй уяач улстөрчийнх аж. Очиж уулзсан байгаа юм. Уулзалтаар маш ноцтой зүйлүүд яригдсан талаар зарим хэвлэл, эх сурвалжууд мэдээлсэн. Юунд ч юм долоо, найман сая ам.доллар зарцуулах талаар ярьсан гэдэг. Нүүрсний хэрэгт холбогдсон мань улстөрчийг нүүрсний хэрэгт холбоотой бас нэг бизнесмэн “замчилж”, зуучилж яваад байгаа талаар бас яриад байна. Үнэн байж болзошгүй мэдээллүүд сүүлийн өдрүүдэд дараалаад л яригдлаа. Үнэн худал нь энэ долоо хоногт шийдэгдэнэ. УИХ шийднэ.

Түүнчлэн уяа шиг найдвартай гэж үзсэн газраа бас уулзалт хийж, том хэргүүдийг шийддэг явдал ч байна. Тухайлбал, таван сарын өмнө АН-ын даргад горилж байсан улстөрч, том компанийн уяач захирал, бас нэг шүүгч гурав улстөрчдийг дуудаж уулздаг талаар хэвлэлүүд мэдээлсэн. Тэнд “...Хэн нэгийнхээ гэрт, эсвэл олон нийт төдийлэн мэдэхгүй газарт хамт сууж байгаад “бай”-г дууддаг. Ирэхээр нь тухайн улстөрчийн өөртэй нь юм уу, хамаарал бүхий этгээд, компанитай нь холбоотой хууль, шүүх дээр яваа асуудлыг "...Зохицуулна" хэмээдэг. Харин зохицуулахын тулд улс төрийн болон бусад дэмжлэг нэхдэг юм байна. Мэдээж хэрэг, улстөрчийн хувьд хоолойд тээглэсэн чухал асуудал гэдэг нь тодорхой. Тиймээс тэдний тавьдаг “татгалзахын аргагүй санал”-д “...Үгүй” гэж хэлж чадалгүй гарч ирдэг байгаа юм” гэж бичсэн байдаг.

Хамгийн ноцтой нь уяан дээр ярьсан тохироо улс төрийн шийдвэр болж үлддэг явдал ч хэвээрээ байж магадгүй байна. Нэг үгээр хэлбэл, “уяаны улс төр” уяатай хэвээрээ байгаа бололтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 28. МЯГМАР ГАРАГ. № 62 (7047)

 

Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

6 цаг 35 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

6 цаг 35 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

6 цаг 35 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

6 цаг 35 мин
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 100 жилээр юуг онцлов

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуул

6 цаг 35 мин
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг.

6 цаг 35 мин
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа

2024 оны арвандүгээр сарын 25-нд Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэн

6 цаг 35 мин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

16 цаг 45 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

16 цаг 47 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

16 цаг 48 мин