Боловсролын зээлийн сангийн жагсаалтыг задлахдаа хүний эрхийг ноцтой зөрчлөө

2023-03-27
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДАМДИН

 

Өнгөрсөн долоо хоногт дуулиан болсон нэг сэдэв бий. Боловсролын зээлийн сангаас төлбөрөө гаргуулж гадаадад сурсан хүмүүсийн мэдээлэл задрав. Эхлээд хэдэн хүний нэр ус, зураг сэлтийг, үр хүүхдийнхтэй нь зарлаж нийтээрээ балбав. Ер нь бол сангийн хөрөнгийг зүй бусаар зарцуулсан бол хариуцлага ярих ёстой. ЖДҮ шиг өнгөрөөгөөд байж хэрхэвч болохгүй. Түүнтэй л адил, Боловсролын зээлийн сангийн шаардлагыг хангаагүй улстөрч, бизнесмэн, улс төрд нөлөө бүхий этгээдүүд, хууль хяналтын байгууллагын удирдлагуудын ах дүү, үр хүүхдүүдэд санхүүжилт олгож болохгүй. Хэрвээ хууль бусаар санхүүжилт авсан бол буцааж төлүүлэх нь зүй ёсны хэрэг. Олон нийт ч үүнийг шаардах ёстой. Тэр байтугай, зөвхөн энэ сангийн ч биш бүх сангийн санхүүг шалгах цаг нь болсон юм. Гэтэл дээрх “акц”-ны зорилго бүтсэн үү, яасан, сүүлдээ Боловсролын зээлийн санд хандаж, тэндээс зээл авсан бүх хүнийг зарлав. Хамгийн гол нь уг сангаас зээл авсан 1900 гаруй хүний регистрийн дугаартай мэдээллийг тараачихсан байгаа юм. Үүнээс болоод өөрийн мэдлэг чадвараар шаардлагаа хангаад тус сангийн зээлд хамрагдсан бусад хүн хохирчихож байгаа юм. Тэр мэдээлэл хэн нэгэн Дорж, Дондогийн гар дээрээс гарч ирээгүй байна. Хариуцсан яамнаас гарсан байх юм. Энэ үйлдэл нь хамгийн түрүүнд Үндсэн хуулийн “...Хүний эрх, эрх чөлөө” хэмээх хоёрдугаар бүлгийн 16 дугаар зүйлийн 7-д заасан “...Сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно. Иргэд төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн сургууль байгуулан ажиллуулж болно” гэснийг, дээрх зүйлийн 17-д заасан “...Төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална” гэснийг зөрчсөн байна. Бас Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн хэд хэдэн заалтыг ноцтой зөрчжээ. Уг хуулийн 4.1.11-т “...”хүний хувийн мэдээлэл” гэж хүний эмзэг мэдээлэл болон хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, боловсрол, гишүүнчлэл, цахим тодорхойлогч, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээллийг хэлнэ” гэж заасан. Мөн 6.2-т “...Төрийн байгууллага дараах тохиолдолд мэдээллийг ашиглана” гээд 6.2.1-т “...мэдээллийн эзний зөвшөөрлөөр”, 6.2.2-т “...хуульд заасан үндэслэлээр”, 6.2.3-т “...мэдээллийн эзний амь нас, бие махбод, эрх, эрх чөлөө, эд хөрөнгөд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах”, 6.2.4-т “...бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх”, 6.2.5-т “...хүнийг тодорхойлох боломжгүй болгож түүх, эрдэм шинжилгээ, урлаг, утга зохиолын бүтээл туурвих, статистикийн мэдээлэл бэлтгэх” гэж заасан. Эдгээрийг шууд зөрчсөн. Өөр зүйл, заалтууд ч байна. Тэгэхээр дээрх 1900 гаруй хүн эрх нь зөрчигдсөн гэж үзвэл энэ хуулийн 28 дугаар зүйлд заасанчлан ХЭҮК, бас Захиргааны хэргийн шүүхэд хандах хэрэгтэй. Түүнчлэн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 9.3-т “...Энэ хуулийн 9.2.1, 9.2.2-т зааснаас бусад хүн, хуулийн этгээдэд хамаарах хязгаарлалттай мэдээллийг хуульд заасан үндэслэл, журам, эсхүл мэдээллийн эзний зөвшөөрлөөр танилцах, ашиглах, эсхүл гуравдагч этгээдэд дамжуулна” гэх мэт хэд хэдэн зүйл, заалтыг зөрчжээ.

Гэтэл хувь хүний нууцыг иргэний үнэмлэх, регистрийн дугаараар олж авах боломжтой гэдэг. Тиймээс иргэний регистрийн дугаараа онц шаардлагагүй бол бусдад хэлж өгөхгүй байх, олон хүний дунд хэлэхээс зайлсхийхийг холбогдох цагдаа, бусад холбогдох байгууллагуудаас анхааруулсаар байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 27. ДАВАА ГАРАГ. № 61 (7046)

 

Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

8 цаг 46 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

8 цаг 46 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

8 цаг 46 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

8 цаг 46 мин
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 100 жилээр юуг онцлов

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуул

8 цаг 46 мин
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг.

8 цаг 46 мин
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа

2024 оны арвандүгээр сарын 25-нд Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэн

8 цаг 46 мин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

18 цаг 56 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

18 цаг 57 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

18 цаг 59 мин