Шүүр ажиллагааг төрийн албанаас эхлүүлэв

2023-03-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Т.САЙХАН

 

Засгийн газраас өнгөрсөн баасан гарагт Авлигатай тэмцэх 5Ш хөтөлбөрийн нэг болох Шүүрдэн цэвэрлэх ажиллагааг эхлүүлснээ мэдэгдэж, төрийн байгууллагуудад чиглэл хүргүүллээ.   Тус албан бичигт төрийн бүх шатны байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газар бүр “Шүүр” ажиллагааны хэрэгжилтийг хангаж, хууль тогтоомж зөрчин томилогдсон этгээдийг олж тогтоон, 2023 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөхийг үүрэг чиглэл болгож байна гэжээ.  Энэхүү чиглэлээ  Засгийн газрын гишүүд, бүх шатны Засаг дарга нар, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, Засгийн газрын агентлагийн дарга, ЗДТГ-ын дарга, төсвийн байгууллагын дарга, төрийн болон төрийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын дарга нарт хандан хүргүүлжээ.  Ийнхүү ирэх сарын 6-наас эхлэх хууль бусаар буюу ямар нэгэн албан тушаалтны нөлөөтэйгөөр томилогдсон албан тушаалтнуудыг төрийн албанаас чөлөөлөхөөр болж байна.  Авлигатай тэмцэх “Шүүр” ажиллагааны хүрээнд “нийтийн албанд танилын хүрээ, зүй бус нөлөөллөөр хуульд заасан шаардлага хангаагүй хүн томилогдохгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээдийг нийтийн албанаас шүүрдэн цэвэрлэх, төрийн албыг шимэгчдээс цэвэрлэх ажлыг эхлүүлж байна гэдгийг мөн албан бичигт дурджээ. 


ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн хувьд Шүүр ажиллагаа болон Шилжүүлэн авах ажиллагааг хариуцан ажиллана.  Харин Шилэн ажиллагааг ЦХХХ-ны сайд Н.Учрал, Шувуу ажиллагааг ХЗДХ-ийн Х.Нямбаатар, Шүгэл үлээх ажиллагааг ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгод хариуцуулжээ. 
Д.Амарбаясгалан сайд “Төрийн албаны хэт данхайсан байдал, төсвийн урсгал зардлыг үрэлгэн зарцуулж буй зэрэг нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулдаг. Тиймээс ч олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагуудын баримталдаг зарчмыг улсын хэмжээнд бодитой авч хэрэгжүүлэх ёстой. Нэг ёсондоо нийт ажиллах хүчинд оногдох төрийн албан хаагчдын тоо хэмжээг хязгаарлаж, тогтоон барих чиглэлд Засгийн газар бодитой алхам хийнэ.  Шүүр ажиллагааны хүрээнд Төрийн албаны хүнд суртлыг арилгах, төрийн албанд томилогдсон ах, дүү, хамаатан садны хэлхээ холбоог олж тогтоох ажлыг эхлүүллээ” хэмээв. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 20. ДАВАА ГАРАГ. № 56 (7041)

зочин
Сүхбаатар аймагт шүүр ажиллагаанд орсон захирал ажлаа хийгээд яваад байна.намын цүнх баригчаар ирээд 10 жил боллоо.энэ хүнээ шүүрдээч ээ.мeрит зарчмаараа энэ сургуульд 2,3 сайн мeнeжeрүүд байна.АН-ын дарга нартайгаа нийлээд тeндeр хусаад 11 сард хүлээн авсан урлаг заал борооны ус гоожиж, паркeтин шал нь дээшэ хөөгөөд чийг цохиод хэрэг алгоо.
zochin
Аймгийн Засаг даргын харьяа агентлаг хэлтсүүдийн дарга нарын томилгоог сайн хянах хэрэгтэй. Учир нь Засаг даргын томилсон дарга нар нь төрийн албаны тухай хуулийн тусгай болон ерөнхий шаардлагыг огт хангаагүй, төрийн захиргааны дэс түшмэл, туслах түшмэлийн наад захын шаардлага хангахгүй, төрийн албаны шалгалт огт өгөөгүй чадваргүй намын гэх тодотголтой хүмүүсээр томилгоо хийсээр байна. Томилогдсон дарга нар нь ямарч чадваргүй, төрийн албаны үнэр ч үгүй цүнх баригч нар байгааг анхааралдаа аваасай.
хуц
далд оро бусдыгаа чапахгүй байж
Мөөгий
Прокурорын байгууллагын сүүлийн 2 жилийн томилгоог нэг хараарай. Прокурорын байгууллага болохоор орохгүй бх даа тэнд мерит зарчим огт падгүй газар
Кккк битгий худлаа ажил хийж байгаа нэр зүү та нар ИНЕГ -т оруулсан заваан юмнуудаа татаж ав
Шудрагаар мерит системээр бус лифтэнд суугаад ирсэн даргын албан тушаалд томилогдсон хүмүүсээ шалгаж сайн цэвэрлэх хэрэгтэй тэд бол бусдын боломжыг хулгайлагчид мөн .авлигын үржил шимт хөрс нь юм
шүүр ажиллагаатай холбогдох утас бнауу
зочин
Аймгийн Засаг даргын харьяа агентлаг хэлтсүүдийн дарга нарын томилгоог сайн хянах хэрэгтэй. Учир нь Засаг даргын томилсон дарга нар нь төрийн албаны тухай хуулийн тусгай болон ерөнхий шаардлагыг огт хангаагүй, төрийн захиргааны дэс түшмэл, туслах түшмэлийн наад захын шаардлага хангахгүй, төрийн албаны шалгалт огт өгөөгүй чадваргүй намын гэх тодотголтой хүмүүсээр томилгоо хийсээр байна. Томилогдсон дарга нар нь ямарч чадваргүй, төрийн албаны үнэр ч үгүй цүнх баригч нар байгааг анхааралдаа аваасай.
ШШГЕГ санхүү үйлдвэр хөрөнгө оруулалтын газрын дарга Бумдарь Батбаяр олон удаа ашиг сонирхлын зөрчил гаргаж муу аргаар хариуцлагаас мултарж улмаар Ардчилсан намын нөлөөллөөр Санхүү үйлдвэр хөрөнгө оруулалтын газрын даргаар 2022 онд томилогдсон. ЯМАР Ч САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛГҮЙ ХҮН ТОМ АГЕНТЛАГЫН САНХҮҮГ БАРЬЖ БАЙНА.
Их хурлын гишүүдийн шахааны хүмүүсээ шүүрдээ.
зочин
Харин тх.Энэ Адьшаа гишүүн энд тэнд дарга ажилд хүүхнүүдийг шахаж явдгаа болимоор юм.
зочин
Их хурлын гишүүдийн шахаануудаа шүүрдээ. дарга нары нь дарамтлахаа болиоооо. Адьшаа гишүүн гуай
зочин
Мал эмнэлгийн лабораторийг шалга
ШҮҮР АЖИЛЛАГААНД ОРЧИХООД ЭРГЭЭД АЖИЛДАА ОРЧИХ ЮМ.ИЙМ ХУДЛАА ЖҮЖИГ БАЙСАН ЮМ УУ
БНХ аймгийн Тэмүжин театрын Даргийг шалгадаг газар шалгадаг газар нь шалгаач ээ
Хийсэн уран бүтээл алга ховор ажил хийх юм.Диплом авсан хүн байхгүй тэгээд багш гэж хэлүүлэхээс ичдэггүй юм байх даа Ганчимэг даргаас хойш сүүрч байна даа зайлуул хүний хүүхдүүд сургасан юм алга шалгадаг газар нь шалгарчээ.Дандаа арын хаалганы ах дүү хамаатан садангууд .Энэ нийгэмд үнэн юм байна уу
Баянхонгор аймгийн хүүхдийн Тэмүжин театарийн удирдлага арай хэтэрхий юма шалгаж өгөөч хамаатан садангаараа ажиллаад хүмүүсийг хэл амаараа доромжилж ажлийн байрны дарамт байнга үзүүлнээ
зора
Энэ шүүр ажиллагааг дэмжиж байна л аа гэхдээ шат шатандаа нэг эргэж харах хэрэгтэй байна. Мөн хэрэгжилт нь ямар аргаар явагдаж байгааг хяналт тавьж, томилогдсон ажлын хэсгийнхэнийг нөлөө бүхий эсэхийг сайн шалгахгүй бол энгийн нэг нь хэлмэгдээд танил талтай завшигч нар нь үлдээд байна шүү. Тухайн байгууллагт Ковидын үеийн томилгоогоор ирсэн ГАЗРЫН дарга одоо хүртэл ажиллаж байна. Төрийн албаны зөвлөл энэ байдлыг шалгах хэрэгтэй байна. Хуурамч дипломыг 7 хоногт 3сая 800 мянган төгрөгөөр гаргуулсан албан тушаалтан байна. Үнэн мөнийг олж шалгах хэрэгтэй шүү.
Ажилтан, алба хаагчдаас нууцаар мэдээлэл авахад бүгд л мэдэж байгаа шд. Тэрний хүн энэний хүн энэ шаардлага хангахгүй байна гээд зөндөө л ярьдаг даа.
Шүүр ажиллагааг тухайн агентлаг дарга нарт нь хариуцуулаад хийлгээд байх шиг байхын энэ хэр оновчтой вэ. Өөрсдөө томилчоод эргээд болиулах уу.
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

8 цаг 32 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

8 цаг 32 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

8 цаг 32 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

8 цаг 32 мин
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 100 жилээр юуг онцлов

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуул

8 цаг 32 мин
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг.

8 цаг 32 мин
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа

2024 оны арвандүгээр сарын 25-нд Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэн

8 цаг 32 мин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

18 цаг 42 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

18 цаг 43 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

18 цаг 45 мин