Ерөнхий сайд Хятадын Элчинтэй уулзаж, айлчлал хийх талаараа уламжилжээ

2023-03-17
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-аас манай улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй-г хүлээн авч уулзлаа.  Өнөөдөр орой /2023-03-15/ болох “Хятадын Коммунист Нам ба дэлхийн улс төрийн намуудын ээлжит дээд түвшний уулзалтад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цахимаар оролцож, олон улс, бүс нутгийн эрх баригч намуудын хамт ажиллагаа, хоёр улсын харилцааны талаар байр сууриа илэрхийлнэ. Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд биечлэн оролцож, үг хэлэх гэж байгаад талархалтай байгаагаа Элчин сайд илэрхийлээд “Энэ арга хэмжээний үндсэн сэдэв нь “Модернизаци ба улс төрийн намуудын хариуцлага”. БНХАУ-ын дарга Ши Жиньпин нээж үг хэлнэ. Дэлхийн олон орны улс төрийн намуудын удирдлага оролцоно. Энэ хурлаар Ши Жиньпин дарга соёл иргэншлийн санаачилгыг дэвшүүлнэ. Энэ санаачилга нь дэлхийн соёл иргэншлийн олон янз байдлыг хүндэтгэх, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг дээдлэх, уламжлал шинэчлэлд ач холбогдол өгөх, олон улсын хүмүүнлэгийн солилцооны хамтын ажиллагааг бэхжүүлэх гэсэн дөрвөн зорилготой”  гэдгийг Элчин сайд онцоллоо.

Өнгөрсөн онд Монгол, Хятадын харилцаа идэвхтэй өрнөж, дээд, өндөр түвшинд дөрвөн айлчлал амжилттай хэрэгжүүлсэн. Энэ онд Монгол Улсын Ерөнхий сайд албан ёсны айлчлал хийхээр төлөвлөж буй бөгөөд БНХАУ-ын төр засгийн шинэ удирдлага томилогдсоны дараа болж буй энэ уулзалтаар талууд айлчлалын асуудлаар санал солилцлоо.

Элчин сайд Цай Вэньруй “БНХАУ Монгол Улстай Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, сайн хөршийн найрсаг, харилцан ашигтай хамтын ажиллагааг урт хугацаанд хөгжүүлж, элэгсэг дотно, чин үнэнч тууштай хамтран ажиллана. Хоёр талын найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд дээд, өндөр түвшний харилцан айлчлал чухал үүрэг гүйцэтгэдэг, айлчлалын давтамжийг нэмэгдүүлэх нь чухал. Монгол Улсын Ерөнхий сайдын манай улсад хийх айлчлалыг Хятадын тал чухалчилж, ач холбогдол өгсөөр ирсэн. Хоёр талын тохиромжтой цагт айлчлал хэрэгжүүлэхийг хоёр тал нотолж байгаа. Шинэ Засгийн газарт уламжилна” гэж хэллээ.

Эх сурвалж: www.polit.mn

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

21 цаг 50 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

21 цаг 50 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

21 цаг 50 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

Уржигдар 15 цаг 16 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Уржигдар 13 цаг 53 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

Уржигдар 13 цаг 45 мин