С.Чинзориг: Электрон тамхийг янжууртай адил борлуулах зохицуулалттай, татвартай болгоно

2023-03-15
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Өвчилсөн хойно нь биш өвчлөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх тогтолцоог бий болгох, төрийн байгууллага, иргэн, аж ахуйн нэгжүүдийн үүрэг оролцоог оновчтой тодорхойлсон Нийгмийн эрүүл мэндийн  тусламж үйлчилгээний тухай хуультай болох гэж буйг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдэгдэв.Тэрбээр хуулиудын талаар "2011-2012 онд эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн орчин нэлээд бүрдсэн хэдий ч үүнээс хойш шинэчилсэн найруулгаар нэг ч хууль батлуулаагүй, суурь хуулиудын 60-70 хувьд нэмэлт өөрчлөлт орсон. Энэ тохиолдолд  батлагдсан хуулийн суурь концепц зарчим үндсэндээ алдагддаг учраас 2023 онд эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлыг эрчимтэй хийхээр төлөвлөж буй.

УИХ-ын хаврын чуулганаар Тамхины хяналтын тухай, Тусгай сангийн тухай, Эмийн тухай зэрэг хэд хэдэн хуулийн төслийг яаралтай оруулна. Тамхины хяналтын тухай хуулиар электрон тамхи гэж ямар ч зохицуулалтгүй, хяналтгүйгээр ялангуяа өсвөр насныхны хэрэглээ болоход ойрхон байгаа бүтээгдэхүүнийг утаат тамхитай адилхан худалдан борлуулах зохицуулалттай, татвартай болгохоос өөр аргагүй.

Монгол Улсад эмчилж, оношилж чадахгүй 26 төрлийн өвчин байгааг 2017 онд сайдын тушаалаар баталгаажуулсан байдаг. Нэгэнт өөрсдөө эмчилж оношилж чадахгүй бол эдгээр өвчнөөр өвчилж шаналж байгаа иргэддээ тодорхой дэмжлэг үзүүлдэг байхаас өөр аргагүй. Тиймээс дотооддоо эмчилж чадахгүй байгаа өвчнийг анагаах арга технологи, эмнэл зүйг оруулж ирж нутагшуулбал зардлыг нь ЭМДС-гаас санхүүжүүлдэг байх зохицуулалтыг хийхийн тулд Тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага байна.   Иргэд сүүлийн нэг жилд эм, тарианы үнэ маш их өссөнийг ярьж байгаа. ҮСХ-ны судалгаагаар нэг жилийн хугацаанд эм тарианы үнэ 40 хувиар нэмэгдсэн дүн бий. Эм тарианы чанар, соёлтой хэрэглээг төлөвшүүлэх, мөн онцгой нөхцөл байдал үүссэн үед хэрэглэх эм тарианы улсын нөөц бүрдүүлэх зэрэг тулгамдсан олон асуудал эмийн салбарт байгаа тул Эмийн тухай хуулийг УИХ-д яаралтай оруулж тулгамдсан асуудлыг нь шийдэх гарц шийдлийг олох ёстой” гэв.

Эх сурвалж: www.polit.mn

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

22 цаг 8 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

22 цаг 8 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

22 цаг 8 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

Уржигдар 15 цаг 16 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Уржигдар 13 цаг 53 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

Уржигдар 13 цаг 45 мин