Лу.Гантөмөрт С.Эрдэнэтэй “эвлэрэх”-ээс өөр гарц үлдсэнгүй юу?!

2023-03-14
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

 

Б.Дамдин-Очир

“...Хонх нь дуугарахаар дамар нь таг, хоёулаа дуугарвал лам нь таг” гэдэг үг бий. АН-д яг тохирно. Учир нь АН-ынхныг “...Одоо л нэг эвлэх нь үү” гэтэл дахиад л болсонгүй. Уг нь, хоёр жил гаруйн холион бантангаа бодвол байдал нь арай дээрдсэн. Энэ намын ҮБХ нь 2023 оны нэгдүгээр сарын 19-нд хуралдаж, Лу.Гантөмөрийг даргаар сонгосон. Дээд шүүх шинэ даргыг нь хоёрдугаар сарын 9-нд баталгаажуулсан. Ямартай ч ингэж нэг алхам урагшилсан юм. 
Гэвч 2023 оны нэгдүгээр сарын 19-нд цуглахдаа С.Эрдэнийгээ ч, Х.Баттулгыг дагасан хэдийг ч нэгмөр нэгтгээгүй нь өнөөдрийг гацаа сэлтийг үүсгэчих шиг боллоо. Тэр үед учир мэдэх хүмүүс “...Мордохын хазгай болчихлоо” гэцгээж байсан юм. 

Дүнд нь өнөөдөр Лу.Гантөмөрт АН-ын даргаар өөрийг нь бүртгэсэн Дээд шүүхийн тогтоолоос өөр гартаа барьсан “хүч” алга. Намынх нь гэрчилгээ, тамга хоёр байдаггүй ээ.
“Сураг” сонсох нээ, АН-ын гэрчилгээ С.Эрдэнэд байгаа юм байна. Гуйсан чинь өгөөгүй гэнэ. Тиймээс Лу.Гантөмөр, Ч.Өнөрбаяр хоёр 2023 оны хоёрдугаар сарын 28-нд Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд өргөдөл гаргажээ. Түүндээ “...Манай намын улсын бүртгэлийн гэрчилгээ нь хаана байгаа нь мэдэгдэхгүй, ашиглах боломжгүй байгаа бөгөөд хуучин удирдлага нь намын холбогдох баримт бичгийг хүлээлгэн өгөхгүй, удаа дараагийн шаардлага биелүүлэхгүй байна. Дээрх байдлаар намын улсын бүртгэлийн гэрчилгээг ашиглах боломжгүй хаяж үрэгдүүлсэн тул өргөдлийг хүлээн авч, АН-ын улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгож өгнө үү” гэжээ. Харин Дээд шүүх гуравдугаар сарын 7-нд хэлэлцээд “... Намын улсын бүртгэлийн гэрчилгээг ашиглах боломжгүй хаяж үрэгдүүлсэн” гэх үндэслэлээр улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгох боломжгүй” гэж үзжээ. Үнэхээр ч тэдний хүсэлт нь хуулиараа улс төрийн намын гэрчилгээг дахин олгох үндэслэл болохгүй аж. Ингээд шүүхийн шийдвэрийн дагуу шинэ гэрчилгээтэй болчих гэсэн Лу.Гантөмөрийн оролдлого бүтэлгүйтлээ.


Тиймээс нэг талаас АН-ын шинэ удирдлагууд эргээд С.Эрдэнэтэйгээ “эвлэрэх”-ээс өөр гарцгүй үлдэж байгаа юм. Хэвлэлээр С.Эрдэнийг “...Шантааж хийлээ”,  “...Шалдаа буугаад дөрвөн тойрог гуйлаа” гээд л бичиж байна. Аль нь ч байсан, түүнд байгаа АН-ын улсын бүртгэлийн гэрчилгээ Лу.Гантөмөрийн сейфэнд ирэх ёстой юм.
Нөгөө талаас, Дээд шүүхээс иргэн С.Эрдэнийн“...Дээд шүүх Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмаа зөрчиж, гэрчилгээ эх хувиараа байхгүй байхад эрх зүйн чадамжгүй хэдэн нөхдийн гарын үсэг зурсан цаасыг хүлээж аваад шууд бүрдүүлбэр хангасан мэтээр шийдвэр гаргаж байгаа нь дэндүү муухай улс төрийн хүчирхийлэл, дэндүү авлига, хээл хахуультай холбоотой” гэж олон нийтэд мэдээлсэнд хариулж 2023 оны гуравдугаар сарын 2-нд мэдэгдэл гаргажээ. Түүндээ АН-ын гэрчилгээний тухайд их сонин “гаргалгаа” хийсэн байна. Тэгэхдээ “...АН-ын дотоод маргаан үүссэн 2020 оноос хойш аль аль нь өөрийгөө АН гэх хоёр талаас нийт 14 удаа тус намын бүртгэлд өөрчлөлт оруулах асуудлаар Дээд шүүхэд хандаж байжээ. Аль ч талаас ирүүлсэн хүсэлтэд АН-ын улсын бүртгэлийн гэрчилгээг эх хувиар нь ирүүлж байгаагүй болно. Тодруулбал, С.Эрдэнэ Дээд шүүхэд хандаж хүсэлт гаргахдаа ч намын гэрчилгээний эх хувийг журамд заасны дагуу ирүүлж байгаагүй байна. Нийтэд илэрхий байгаа АН-ын “дотоод маргаантай” байдлыг харгалзан үзэж, аль ч талын эрх зүйн байдлыг дордуулахгүйн үүднээс “улсын бүртгэлийн гэрчилгээг эх хувиар нь ирүүлээгүй” аль аль талд тэгш хандаж, Дээд шүүх талуудын ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч, зохих журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэж ирсэн. Ингэснээр Дээд шүүх тус намын дотоод маргаанд аливаа байдлаар оролцоогүй, маргалдагч аль ч талыг тус шүүхэд хандах, өргөдөл хүсэлтээ хэлэлцүүлэх боломжоор хангасан юм” гэсэн байна.


Өөрөөр хэлбэл, Дээд шүүх АН-ын маргаантай холбоотой бүхий л өргөдөл, гомдлуудыг хүлээж авахдаа, журмаа зөрчиж тус намын улсын бүртгэлийн гэрчилгээг нэхэлгүйгээр шийдэж ирсэн байх юм. Үүгээрээ Дээд шүүх чухам юу хэлээд байгаа нь ойлгомжгүй. “...Улсын бүртгэлийн гэрчилгээ гол нь биш, гэрчилгээгүйгээр асуудлыг шийдэж болдог” гэв үү. Эсвэл “...АН-ын бүх талуудын ялсан нь өөрсдийнхөө аргаар улсын бүртгэлийн гэрчилгээтэй болох боломжтой” гээд байна уу. Гэхдээ үүнийг "...Дотооддоо учраа ол гэсэн үг" хэмээн тайлж болох юм. Дээд шүүхийн гэрчилгээний талаар гаргасан шийдвэрийг ийм хоёр янзаар “уншаад” Лу.Гантөмөр дахин гэрчилгээтэй болчихвол АН бүр жонхуу болно. Ер нь бол Дээд шүүх АН-д хангалттай хугацаа, хуулийн боломжийг олгосон. Үүний нэг нотолгоо нь дээрх байдлаар журмаа зөрчин байж асуудлыг нь шийдэж байсан байгаа юм. Дээд шүүх шийдвэр бүртээ л бараг “...Та нар дотроо учраа олчих. Тэгээд ирвэл бүртгээд өгье” гэж бичих нь холгүй байдаг юм.  


Түүнчлэн АН-ын тамга гэдэг бас нэг холион бантан бий. Маргаан нь шүүх дээр хүртэл очсон. Бас Лу.Гантөмөрийг намын дарга болонгуут Х.Баттулгын АН-ынхан “...Тамгаа өглөө” гээд байсан чинь хайрцагт нь АН-ын тэмдгийг хийгээд өгчихсөн гэх мааз яриа улс төрийн хүрээнд явж байна.   
Хамгийн гол нь хэнд хүчин төгөлдөр гэрчилгээ байна, тэнд тамга нь байх эрх зүйн боломж бий. Тийм учраас ч Лу.Гантөмөр эхлээд тамгаа биш, гэрчилгээгээ “хайсан” биз ээ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 14. МЯГМАР ГАРАГ. № 52 (7037)

Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

9 цаг 33 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

9 цаг 33 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

9 цаг 33 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

9 цаг 33 мин
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 100 жилээр юуг онцлов

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуул

9 цаг 33 мин
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг.

9 цаг 33 мин
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа

2024 оны арвандүгээр сарын 25-нд Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэн

9 цаг 33 мин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

19 цаг 42 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

19 цаг 44 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

19 цаг 45 мин