“Ажнай” Д.Бат-Эрдэнийг АТГ-ын “атга”-наас хэн мулталсан бэ?!

2023-03-10
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.Дамдин-Очир

Ийм асуулт ирэх долоо хоногт эхлэх УИХ-ын хаврын чуулганыг эхэнд ихэд хүчтэй тавигдах бололтой. Тодруулбал, АТГ-аас 2022 оны арванхоёрдугаар сарын 13-нд нүүрсний хулгайтай холбоотой 17 хүний нэрийг зарласан. Энэ дунд УИХ-ын гишүүн “Ажнай” Д.Бат-Эрдэнэ байсан юм. Харин тус газраас 2023 оны хоёрдугаар сарын 28-нд нүүрсний хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүдийг зарлахад түүний нэр байгаагүй юм. 


Тэр үеэр “Ажнай” Д.Бат-Эрдэнийг ЭЦА-ныхан шалгаж байгаа талаар албаныхан мэдээлсэн. ЭЦА-наас түүнийг 2012-2016 онд УИХ-ын гишүүн байхдаа жижиг “Тавантолгой” ХК-ны ТУЗ-ийн дарга Б.Түвшинбаяр, гүйцэтгэх захирал Р.Сэддорж нарт хууль бусаар нөлөөлж 323 900 тонн нүүрсийг өр төлбөрт авсан мэтээр хуурамч бичиг баримт бүрдүүлсэн. Ингэж “Тавантолгой” ХК, “Тавантолгой транс” ХХК зэрэг компанийн хувьцаа эзэмшиж байсан албан тушаалын байдлаа ашиглаж “Тавантолгой” ХК-д 18 478 856 284 төгрөгийн хохирол учруулж, хөрөнгө завших гэмт үйлдлийг удирдан зохион байгуулсан гэж буруутган шалгаж буй юм байна. Улмаар дээрх үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн 2.1, 2.2 / Хөрөнгө завших/-т зааснаар яллагдагчаар татжээ. Мөн түүнд хилийн хориг тавьж, нэр бүхий хүмүүстэй уулзахыг хориглосон шүүхийн шийдвэр гарчээ.


Гэсэн ч нүүрсний хэрэгт холбогдсон УИХ-ын зарим гишүүний зүгээс “...“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг АТГ-ын “атга”-наас мулталж, ЭЦА руу шилжүүлээд, улмаар замхруулахаар зэхэж байна. Тиймээс хаврын чуулган эхлэхээр энэ талаар тодруулах болно” гэцгээж байгаа юм байна. 
Ийм асуудал тавих УИХ-ын гишүүдийн хувьд “Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэрэгт хөндлөнгөөс том улстөрч нөлөөлөөд байна гэж хардаж байгаа аж. Энэ талаар нүүрсний хулгайд холбогдсон УИХ-ын зарим гишүүн ил далд яриад эхэлсэн байна. 


Түүнчлэн “Ажнай” Д.Бат-Эрдэнийн тухайд ойрын үед нэлээд “хөдөлгөөн”-тэй байгаа талаар эх сурвалжууд мэдээлэх болсон. Тухайлбал, өнгөрсөн амралтын өдрүүдээр Төв аймагт байх нэгэн улстөрчийн морины жүчээн дээр уулзалт зохион байгуулсан. Тэр үеэр нь нэлээд олон сая ам.долларын яриа өрнөсөн гэх мэдээллүүд хөврөх болоод байгаа юм.


Ер нь бол энэ мэт асуудлаас болоод УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулган нэлээд халуухан эхлэх магадлалтай байна. Цаашлаад УИХ, Засгийн газрын гишүүдэд томилгоо, тендерийн хориг таваих хууль, бас Үндсэн хууль, дагаад хоёр ч хуульд өөрчлөлт оруулах зэргээр өрнөхөөр яригдаж байна.
Гэхдээ олон нийтийн зүгээс Монголын төр, хууль шүүхийн байгууллага нүүрсний хулгайд яаж хандаж байна вэ гэдгийг онцгойлон анхаарч байгаа юм. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 10. БААСАН ГАРАГ. № 50 (7035)

Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

9 цаг 53 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

9 цаг 53 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

9 цаг 53 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

9 цаг 53 мин
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 100 жилээр юуг онцлов

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуул

9 цаг 53 мин
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг.

9 цаг 53 мин
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа

2024 оны арвандүгээр сарын 25-нд Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэн

9 цаг 53 мин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

20 цаг 3 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

20 цаг 4 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

20 цаг 6 мин