Авлигаас хураасан орлогыг эрүүл мэндийн салбарт зарцуулна

2023-03-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

Авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас улсад учруулсан хохирлын орлогыг эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, хавдрын өвчлөлийг бууруулахад зарцуулах талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдээлэл өгөв.  Тэрбээр "Эрхтэн шилжүүлэн суулгуулах иргэдийн байр, тоног төхөөрөмжийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Тиймээс энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Албан тушаал, авлигын гэмт хэргийн улмаас улсад учруулсан хохирлыг нөхөн барагдуулж буй орлого, энэ төрлийн гэмт хэргийн улмаас улсад хураагдсан хөрөнгийг зөвхөн эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, хавдрын өвчлөлийг бууруулах, эрхтэн шилжүүлэн суулгуулах иргэдэд зориулсан тусламж үйлчилгээ, байр, тоног төхөөрөмжийн хүртээмжийг сайжруулахад зарцуулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Энэ бол төсөв санхүү хомсдолтой байгаа үед тусламж шаардлагатай иргэдэд үзүүлэх томоохон дэмжлэг болно гэж үзэж байна.

Монгол Улс оношилж, эмчилж чадахгүй байна гэсэн 26 төрлийн өвчний жагсаалтыг баталсан байдаг. Гэвч тухайн иргэдэд төрөөс үзүүлж буй тусламж дэмжлэг алга байна. Эдгээр өвчнийг Монголд эмчлэх технологи, эмнэлзүйн аргыг нутагшуулах бодлого хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд Тусгай сан, Эрүүл мэндийг дэмжих сангийн тухай хуульд өөрчлөлт оруулна. 26 төрлийн өвчнийг эмчлэхэд шаардлагатай орчин үеийн технологи, эмнэл зүйн аргыг нутагшуулах санхүүжилтийг Эрүүл мэндийг дэмжих сангаас олгох чиглэлээр бодлого боловсруулан ажиллаж байна. Бидний судалгаагаар хавдрын шинэ эмнэлэг 160 орчим тэрбум, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн барилга барихад 140 орчим тэрбум, эх, хүүхдэд үзүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээг нэмэгдүүлэхэд долоон тэрбум, нийт 310 орчим тэрбум төгрөгийн хэрэгцээ шаардлага байна" гэв.

Эх сурвалж: www.polit.mn

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

Өчигдөр 06 цаг 00 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

Уржигдар 15 цаг 16 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Уржигдар 13 цаг 53 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

Уржигдар 13 цаг 45 мин