Цэц Ерөнхий шүүгчийн асуудлаар маргаан үүсгэхээс татгалзжээ

2023-03-01
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.Очир

 

Сангийн сайд асан С.Баярцогтод холбогдох хэргийн шүүхийн шийдвэрлэлттэй холбоотой хоёр ч гомдол, мэдээлэл Цэцэд очсон. Эхлээд С.Эрдэнийн АН-ын хуулийн зөвлөх Г.Батбаяр хандсан. Тэрбээр 2022 оны арванхоёрдугаар 5-нд хэвлэлийн бага хурал зарлаж “...Таван хүнд холбогдох эрүүгийн хэргээс зөвхөн С.Баярцогтод холбогдох хэсгийг мөрдөн байцаалтад буцаасан байна. Цэц зөвхөн Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянадаг. Энэ эрхийн хүрээнд Цэцэд Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг өгч байгаа юм” гэж мэдэгдсэн. Түүнчлэн “...2020 оны хоёрдугаар сард НПГ, ШШҮХ-гээс санхүүгийн шинжээч томилсон. Улмаар 2015-2020 оны хооронд Монгол Улс “Оюу толгой”-гоос хоёр тэрбум ам.долларын татвар авах ёстой байсан талаарх шинжээчийн дүгнэлт гарсан. Шинжээчийн дүгнэлтийг үндэслэж, С.Баярцогт нарын таван хүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн байдаг. 2020 оны долдугаар сарын 17-ны өдрийн 570 дугаар шийтгэх тогтоолоор С.Баярцогт нарт 10 жилийн хорих ял оноосон. Улмаар 2020 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдрийн 1454 тоот магадлалаар таван жилийн хорих ял болж өөрчлөгдсөн. Дээд шүүхийн 2021 оны тавдугаар сарын 19-ний 238 дугаар тогтоолоор хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 48.4 дэх хэсэгт хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байна. Уг тогтоолд гомдол гаргахгүй гэдэг зохицуулалт 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ороод, гуравдугаар сараас хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан.


...Өмнө нь мянган удаа өргөдөл гаргалаа гэхэд ганц хоёрт нь л Ерөнхий шүүгч дүгнэлт бичдэг байсан. Тиймээс үүнийг хэрэглэхээ болъё гэдэг шийдвэрийг хууль тогтоогчид гаргасан. Гэтэл С.Баярцогтын талынхан мэдсээр байж Ерөнхий шүүгчид гомдол гаргасан. Улмаар Ерөнхий шүүгч тухайн гомдлыг хүлээж аваад 2021 оны зургадугаар сард дүгнэлт бичсэн. Дүгнэлт бичихдээ 2021 оны тавдугаар сарын 19-нд Дээд шүүхийн тогтоол эцэслэн гарах үед хоёр шүүгч зөвхөн С.Баярцогтод холбогдох хэсгийг мөрдөн байцаалтад буцаах тусгай санал гаргасан юм байна. Өөрөөр хэлбэл, хүчингүй болсон хуулийн заалтыг бариад дүгнэлт бичиж, 2017 оны долдугаар сарын 19-ний өдөр 03 тоот нэгдсэн шүүгчдийн хуралдааны шийдвэр гаргасан.
Найман шүүгчийн бүрэлдэхүүнтэй тогтоол гараад С.Баярцогтод холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Нэмэлт мөрдөн байцаалтад очсон хэрэг НПГ-т ирээд хяналтын шатны прокурорын шийдвэр хэрэгсэхгүй болсон. Энэ нь Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч нар гэмт хэрэг үйлдсэн байгааг нотолж байгаа юм” гэж ярьж байв. 


Дараа нь 2023 оны нэгдүгээр сарын 16-нд Ерөнхийлөгч асан Х.Баттулга Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг, иргэн С.Баярцогт нарыг шалгуулахаар Цэцэд гомдол гаргасан. Ингэхдээ “...С.Баярцогт нарт холбогдох Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны долдугаар сарын 17-ны 507 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны арванхоёрдугаар сарын 3-ны 14/54 дүгээр магадлал, Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх танхимын 2021 оны тавдугаар сарын 19-ний 238 дугаар тогтоол зэрэг нэг мөр хянан шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Хяналтын шатны шүүхийн тогтоол, шүүхийн эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй гэж заасныг зөрчиж, эрүүгийн хэргийн нэгдсэн шүүгчдийн хуралдаан гэж хуульд байхгүй “механизм”-ыг ашиглан хэргийг хянан шийдвэрлэсэн асуудлаар шалгуулахаар гомдол гаргалаа” гэсэн мэдээллийг АН-ын Хэвлэл, мэдээллийн газар гэсэн эх сурвалжтайгаар түгээсэн. Үүнээс хэдхэн хоногийн дараа Цэц албан ёсоор Х.Баттулгын гомдлыг хүлээж авахгүй боломжгүйг зарласан. Учир нь “...Х.Баттулга уг гомдлыг бичихдээ Цэцийн даргын овгийг буруу бичсэн” гэсэн.
Тэгвэл Цэц АН-ын хуулийн зөвлөх гэх Г.Батбаярын гомдолд ч маргаан үүсгэхээс татгалзсан хариуг өгсөн талаар албаны эх сурвалж мэдээллээ. Цэц уг хариуг цагаан сарын өмнө Г.Батбаярт хүргүүлсэн бололтой. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 1. ЛХАГВА ГАРАГ. № 44 (7029)

Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

9 цаг 52 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

9 цаг 52 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

9 цаг 52 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

9 цаг 52 мин
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 100 жилээр юуг онцлов

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуул

9 цаг 52 мин
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг.

9 цаг 52 мин
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа

2024 оны арвандүгээр сарын 25-нд Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэн

9 цаг 52 мин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

20 цаг 2 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

20 цаг 4 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

20 цаг 5 мин