“...Хөгжлийн банкны хэргийг шүүх хурал хэд ч хойшилж болзошгүй” гэв үү?!

2023-03-01
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.Дамдин

 

Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон хүмүүсийн гэм буруугийн шүүх хурал маргааш эхэлнэ. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2023 оны хоёрдугаар сарын 15, 16-нд хийж ийн товлосон юм. Шүүхэд ч гэж дээ, 80 хүн, дөрвөн хуулийн этгээдийг яллагдагчаар татаж, улсын яллагч, өмгөөлөгч гээд нийтдээ 257 оролцогчтой учраас урьдчилсан хэлэлцүүлгийг Улаанбаатар чуулгын байранд хийсэн юм.


Уг нь шүүх бүрэлдэхүүн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийж, улмаар гэм бурууг шүүх боломжтой гэж дүгнэсэн. Тэгээд шүүх хурлыг товлосон. Гэвч маргааш хийхээр товлосон гэм буруугийн шүүх хурал хойшилж болзошгүй байна. Хэргийн 84 оролцогч тус бүр 1-4 өмгөөлөгчтэй. Урьдчилсан хэлэлцүүлэгт 106 өмгөөлөгч орж байсан юм. Тэгвэл өмгөөлөгч нарын дийлэнх нь гэм буруугийн шүүх хурлыг шүүхийн товлосноор шууд хийлгэх сонирхол багатай байгаа бололтой. Тодруулбал, урьдчилсан хэлэлцүүлэг эхлэхэд 14 өмгөөлөгч шүүгчээс татгалзсан санал гаргаж байсан. Тэгвэл гэм буруугийн шүүх хурал дээр ийм санал гаргах өмгөөлөгчийн тоо нэмэгдэх бололтой. Хэдийгээр энэ нь яллагдагч, түүний өмгөөлөгч нарын хуулиар олгогдсон эрх боловч, тэдний саналыг хэлэлцэх мэтээр цаг хугацаа авч, шүүх хурал товлосноороо явагдах боломж хомсдохоор байгаа юм.


Үүнээс гадна зарим өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар ч хуралдаанд оролцож амжихгүй гэх мэтээр хуулийн хүрээний хүндэтгэх шалтгаан бүхий хүсэлт хүргүүлж байгаа гэх мэдээлэл байна.
Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны хэрэг ийм байдлаар хэдэн ч удаа хойшилж магадгүй аж. “...Учир нь энэ хэрэг Монголын шүүхийн практикт байхгүй олон холбогдогчтой. Тэр утгаараа, шүүх хэргийн холбогдогч, оролцогчдын хууль ёсны эрхийг хангах ёстой болно. Тэр хэрээр шүүх хурлыг сунжруулах нөхцөлийг үүсгэнэ. Ер нь 2-3 жил ч үргэлжилж мэднэ” хэмээн хуульчид, ажиглагчид хэлж байна. 
 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 1. ЛХАГВА ГАРАГ. № 44 (7029)

Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

9 цаг 37 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

9 цаг 37 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

9 цаг 37 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

9 цаг 37 мин
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 100 жилээр юуг онцлов

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуул

9 цаг 37 мин
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг.

9 цаг 37 мин
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа

2024 оны арвандүгээр сарын 25-нд Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэн

9 цаг 37 мин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

19 цаг 47 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

19 цаг 48 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

19 цаг 50 мин