Л.Оюун-Эрдэнэ: “Welcome to Mongolia” зөвхөн аялал жуулчлалын кампанит ажил биш

2023-02-27
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар ажиллаад хоёр жил болж байна. Тэрбээр энэ албан тушаалд тохоогдсоноос хойшхи анхны томоохон ярилцлагаа Цагаан сарын өмнөхөн МҮОНТ-д өгсөн юм. Л.Оюун-Эрдэнэ энэ талаараа “Ерөнхий сайд болсноос хойш цар тахлаас эхлээд дайн тулаан гээд хэвлэлд ийм том хэмжээний ярилцлага өгөх боломж олдсонгүй. Цаг ч байсангүй. Харин одоо дүгнэж ярихаар нэлээд олон үйл явдал өрнөж, тодорхой хугацаа өнгөрлөө” гэсэн юм. 

 

Манайх уул уурхай дээр нэмээд аялал жуулчлал, хөдөө аж ахуйн гэсэн хоёр салбар төрөлжиж хөгжих боломжтой. Тэгэхээр ирэх жилийн хувьд “Welcome to Mongolia” кампанит ажлыг хийх гэж байгаа юм. Аялал жуулчлалын хууль гарч байна. Монгол Улсад ирж байгаа жуулчдад татварын буцаан олголтыг өгөхөөр болж байна. Агаарын тээврийн либералчлал хийж байна. Бусад улс руу шууд нислэгүүдийн тоо нэмэгдэж байгаа. Тэгэхээр ирэх жилийн хувьд олон жил ярьсан нэг сая жуулчиндаа бол хүрнэ. Ирэх зун хөрөнгө оруулалтын том уулзалтуудыг зохион байгуулна. Гадаад харилцаан дээр барьж байгаа нэг зарчим бол өмнө нь бусад улс орны Засгийн газрууддаа тохирсон бүх асуудлаа эцэслэн шийдвэрлэж байна. Ер нь гаднынханд “Монголчууд хэлсэн амандаа хүрдэггүй. Монгол Улсын засаглал их тогтворгүй. Урт хугацааны бодлого байдаггүй” гээд ойлгогдчихсон байна. Нэг Ерөнхийлөгч нь очоод “Төмөр зам барина” гэнгүүт, нэг сайд нь зогсоодог. Дунд нь хөрөнгө оруулагчид хохирчихдог. Хэн ч хариуцлага хүлээдэггүй. Нэг хөрөнгө оруулагч ирээд байшин барьж байсан чинь манай хууль хяналтын байгууллагууд зохиомол хэрэг үүсгээд газрыг нь булаагаад авчихдаг. Ингээд байхаар хэн Монголд итгэж хөрөнгө оруулалт хийх юм бэ. Ийм асуудлуудыг эрх зүйн хувьд бүтэн цэгцлэхээр ажиллаж байна. “Монголын за-андагаар буй за” гэдэг гоё үг байдаг. Түүн шиг “Монголчууд За гэсэн бол За байдаг”, “Монголчууд хэлцэл хийсэн бол тэр нь хэлцэл байдаг” гээд бүх хувийн хэвшилтэйгээ, бүх иргэдтэйгээ хамтраад улсынхаа нэрийг дэлхийд өргөх жил бол 2023-2025 он байна.  Тэр утгаараа  “Welcome to Mongolia” гэдэг жил маань зөвхөн аялал жуулчлал биш эрх зүйн хувьд ч хөрөнгө оруулагчдыг хамгаалах жил юм. Тиймээс Эдийн засгийн хөгжлийн яам байгуулсан. Энэ яам дээр гадаадын хөрөнгө оруулалт, худалдааны агентлаг шинээр байгуулж байгаа юм. 

Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

9 цаг 55 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

9 цаг 55 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

9 цаг 55 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

9 цаг 55 мин
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 100 жилээр юуг онцлов

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуул

9 цаг 55 мин
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг.

9 цаг 55 мин
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа

2024 оны арвандүгээр сарын 25-нд Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэн

9 цаг 55 мин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

20 цаг 4 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

20 цаг 6 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

20 цаг 7 мин