Л.Оюун-Эрдэнэ: Энэ жил эдийн засаг сэргэж, 5-6 хувийн өсөлттэй гарна

2023-02-27
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар ажиллаад хоёр жил болж байна. Тэрбээр энэ албан тушаалд тохоогдсоноос хойшхи анхны томоохон ярилцлагаа Цагаан сарын өмнөхөн МҮОНТ-д өгсөн юм. Л.Оюун-Эрдэнэ энэ талаараа “Ерөнхий сайд болсноос хойш цар тахлаас эхлээд дайн тулаан гээд хэвлэлд ийм том хэмжээний ярилцлага өгөх боломж олдсонгүй. Цаг ч байсангүй. Харин одоо дүгнэж ярихаар нэлээд олон үйл явдал өрнөж, тодорхой хугацаа өнгөрлөө” гэсэн юм. Түүний ярьсныг тоймлон буулгав.

 

 

Шударга засаглал, ил тод байдал, Шинэ сэргэлтийн бодлогын үр дүнд 2023-2024 онд эдийн засаг сэргэнэ. Цар тахлын үед хатуу хөл хориотой байхад -4.7 хувьд хүрсэн. 1992 оноос хойш хоёр дахь “хасах” уналт гэсэн үг. Нийгмийн шилжилтээс шалтгаалсан картын барааны үетэй тэнцэхүйц хэмжээний “хасах” баланстай байсан. Төсөв 20 орчим хувиар тасарчихсан. Ийм хүнд нөхцөл байдалтай байсан.  Одоо бид хилээ нээчихсэн. Боомтоо сэргээгээд, далд эдийн засгаа ил тод болгоод, хөрөнгө оруулалтаа идэвхжүүлээд эхэлбэл 2023 оны эдийн засаг нэлээд эерэг болно. Эдийн засаг одоо 5-6 хувьд хүрч, өсөлттэй гарна.  Анх удаа 50-55 их наяд хүрч ДНБ тэлнэ. Нийслэлийн нийтийн тээвэр 100 хувь шинэчлэгдэнэ. Энэ бүхнийг би тодорхой яриад байгаа биз. Яагаад гэхээр төлөвлөөд мөнгийг нь тавьчихсан юм. Эдгээрийн ТЭЗҮ-үүдийг нь цар тахлын үед боловсруулчихсан.  Цар тахлын цаг хугацаанд манай Засгийн газар манай улсад энэ шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд төлөвлөгдсөн өмнөх бүх Засгийн газрын эхлүүлсэн зургаан сэргэлтийн хүрээний 90 орчим төсөлд аудит хийсэн. Бүх ТЭЗҮ-үүдийг зассан. Хоёр хөрш болон бусад улс орнуудтай, бодлогын гол яамд, хувийн хэвшлүүд, хөрөнгө оруулагчидтай ажилласан. 

 

С.Зоригийг хөнөөсөн хэргийн ДНХ шинжилгээнүүд 99 хувьтайгаар тохирчээ

Тэртээх 1998 оны аравдугаар сарын 2-нд гарсан Дэд бүтцийн сайд С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдээгүй хэвээр байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газар “...Зуныг алдахгүй” гэжээ

Сайд нар ойрд хэл ам сайтай, яриа хөөрөө ихтэй байна. Хуралдааныхаа

Өчигдөр 06 цаг 00 мин
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны түр хэлэлцээр хийх хоёр ас

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газраас Биржийн тухай хуулийн төслөө татжээ

Засгийн газраас Биржийн тухай хуулийг татжээ

Уржигдар 15 цаг 16 мин
Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Д.Амарбаясгалан VS Ж.Энхбаяр

Уржигдар 13 цаг 53 мин
"Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү"

Д.Амарбаясгалан: Ж.Энхбаяр сайд аа, Увсын тариаланчдыг Д.Амарбаясгалантайгаа очиж, уулз гээд явуулсан байна лээ шүү

Уржигдар 13 цаг 45 мин