Л.Оюун-Эрдэнэ: Хоёрхон жилийн өмнө бид “Яаж дефолт болохгүйгээр эдийн засгийг торгоох вэ” гэдгээ ярьж байсан

2023-02-27
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар ажиллаад хоёр жил болж байна. Тэрбээр энэ албан тушаалд тохоогдсоноос хойшхи анхны томоохон ярилцлагаа Цагаан сарын өмнөхөн МҮОНТ-д өгсөн юм. Л.Оюун-Эрдэнэ энэ талаараа “Ерөнхий сайд болсноос хойш цар тахлаас эхлээд дайн тулаан гээд хэвлэлд ийм том хэмжээний ярилцлага өгөх боломж олдсонгүй. Цаг ч байсангүй. Харин одоо дүгнэж ярихаар нэлээд олон үйл явдал өрнөж, тодорхой хугацаа өнгөрлөө” гэсэн юм. 

 

Шинэ сэргэлтийн бодлого бол “Алсын хараа-2050” хөтөлбөрийн эдийн засгийн бүлэг гэж ойлгож болно. Хоёрдугаарт, цар тахлын улмаас үүссэн хүндрэлийг хэрхэн даван туулах вэ гэдэг эрсдэлийн төлөвлөгөө гэж ойлгож болно. Гуравдугаарт, эдийн засгийн хувьд бие даах ёстой манай тусгаар тогтнолын төлөвлөгөө гэж ойлгож болно. Маш энгийнээр хэлбэл, “Алсын хараа-2050”-ын 30 жилийн төлөвлөгөөний эхний 10 жилийнх нь төлөвлөгөөг Шинэ сэргэлтийн бодлого гэж үзэж байгаа юм.  

Дараа нь Урт хугацааны хөтөлбөр хэрэгжинэ. Тулгамдсан асуудлуудаа эрэмбэлсэн. Бүгд чухал. Гэхдээ хамгийн чухал нь бид мөнгө олох ёстой. Үүн дотроо тээвэр логистикийн боомыг тайлах Боомтын сэргэлт нэгдүгээр бодлого байна. Өөрөөр хэлбэл, үүний нэгдүгээр бүлэг нь боомт байна. Боомт гэхээр нүүрсний экспорт, бусад экспортын бүтээгдэхүүнүүдээ төмөр замаар зөөнө л гэсэн үг. Энэ агуулгаараа Гашуунсухайтын төмөр замыг арван хэдэн жил нэлээн хэрүүл болж байж сая холболоо. Одоо бид хил холболтын терминал буюу ачиж буулгах байгууламж барина. Үүнийг удахгүй хийж дуусна. 1.5 орчим жилийн хугацаанд Хангимандалын төмөр замыг бариад дуусгасан. Энэ төмөр зам шууд холбогдоно. Цааш нь хятадууд хийнэ. Хангимандалын төмөр зам баригдсанаар бид Гашуунсухайтаар гаргаж, зөвхөн Баяннуурт бүтээгдэхүүнээ зардаг байсан бол Бугат руу зарах боломжтой болно. Нэг үгээр хэлбэл, өрсөлдөөн үүсэж байна. Дээрээс нь Бичигтийн боомт бол далайд хамгийн ойр. Энэ боомтыг төмөр замаар холбоно. Экспортын гурав дахь гарц. Энэ боомтыг төмөр замаар холбох ёстой. Шивээхүрэнг холбох том төсөл явж байгаа. Энэ жилдээ ингээд багтаагаад шийдвэрлэнэ. Эргээд бодоход, бараг жил орчмын хугацаанд боомтууд сэргээд эхэлчихлээ. 200 орчим километрын урттай хоёр ч төмөр замын ард бид гарчихлаа. Товчхондоо, бүх боомтыг авто замаар холбоно. Стратегийн боомтуудыг төмөр замаар холбоно. Тэгэхээр боомтын сэргэлт маань, ер нь “Боомтын боомыг тайлна” гэдэг маань экспортын хүчин чадлыг 2-3 дахин нэмэх юм. Бидний хувьд маш хурдан маш их хэмжээний нүүрсийг гаргах нь Монгол Улсын одоо ойрын ирээдүйн маш том стратеги гэж ойлгож болно. Тэр санхүүжилтээрээ эдийн засгаа төрөлжүүлэх ёстой. Манайх жилд 30 орчим сая тонн нүүрс зардаг. Үүнийг 40-45 сая тонн руу оруулбал Монгол Улсын нөхцөл байдал нэлээн өөр түвшинд гарна. За тэгээд далд эдийн засаггүйгээр, нүүрсээ амны биш хилийн үнээр зарж чадвал, 50-100 сая тонн нүүрсийг экспортолдог болж, ДНБ 10 мянган ам.доллароос давна. Гэхдээ бидэнд жилийн дараа 5000 ам.долларт хүргэх боломж байна. Тэгэхээр энэ бол том алхам. Боомтууд сэргээд, авлигын энэ тэмцэлд Засгийн газар иргэдтэйгээ хамт ялалт байгуулсан тохиолдолд 2030 онд хүрнэ гэж тооцож байсан үр дүндээ 1-2 жилийн дараа очно. Тэр утгаараа Шинэ сэргэлтийн бодлого бол хурдасгагч бодлого гэж ойлгож болно. Хоёрхон жилийн өмнө бид “Яаж дефолт болохгүйгээр эдийн засгийг торгоох вэ” гэдгээ ярьж байсан. Одоо цар тахлыг давчихлаа гэж тооцож байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 27. ДАВАА ГАРАГ. № 42 (7027)

Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

9 цаг 32 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

9 цаг 32 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

9 цаг 32 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

9 цаг 32 мин
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 100 жилээр юуг онцлов

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуул

9 цаг 32 мин
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг.

9 цаг 32 мин
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа

2024 оны арвандүгээр сарын 25-нд Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэн

9 цаг 32 мин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

19 цаг 42 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

19 цаг 43 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

19 цаг 45 мин