Т.Бадамжунай яагаад “ниссэн” бэ?!

2023-02-17
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

 

Б.Дамдин-Очир

 

Энэ оныг “...Авлигатай тэмцэх жил” болгосноо Засгийн газар арваад хоногийн өмнө зарласан. Тэгээд энэ хүрээндээ “5Ш” арга хэмжээг хэрэгжүүлэхээ хэлсэн. Энэ “5Ш”-ээс нь “Шувуу” арга хэмжээ олны анхаарлыг ихээр татав. Учир нь албан ёсны мэдээллийнх нь дараахан “шувуу” болж ниссэн гурван хүний зураг олон нийтийн сүлжээнд тавигдсан. Эхнийх нь Ч.Сайханбилэг байлаа. Ерөнхий сайд байсан энэ эрхэм Дубайн гэрээ, Эрдэнэтийн 49 дээр буруутмагц хил даваад явчихсан. Ирж үгээ хэлбэл, сонсох хүсэл олон нийтэд бий. Дараагийнх нь “Тавантолгой төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал байлаа. Түүнийг энд “...“Эрдэнэс Тавантолгой”-д онцгой дэглэм тогтоож, нүүрсний хэргийг шаргуухан шалгаж эхлэх сургаар хил давж одсон” гэж үзэцгээж байна. Н.Удаанжаргалыг түргэн ирүүлэх олон хүний, байгаа улсад нь удаах цөөхөн хүний сонирхол бий. Тэр утгаараа бас л ирвэл зохих хүн мөнөөс мөн. 

 

Энэ хоёрын араас нэг хүн “зүүгдэж” гарч ирсэн. Тэр нь Т.Бадамжунай байв. Энэ эрхэм цагтаа Монголын улс төрийг базаж, одоо том яваа олон улстөрчийн зам мөрийг зааж өгч байв. Тэр байтугай намаар нь хөтөлж явсан гэдэг. Саяхан олон нийтийн сүлжээнд Ц.Сандуйг том явах үеийнх нь нэгэн арга хэмжээн дээр намынхан нь хундага тулгах гэж яаж дугаарлаж байсныг “дурссан” гэрэл зураг яваад байна лээ. Т.Бадамжунай бол Ц.Сандуйгаас хамаагүй том явсан. Товчхон хэлэхэд, улс төрд идэвхтэй байх үедээ том дарга нарын дарга нь явсан эр л дээ. Тиймээс Т.Бадамжунайг өнөөдөр “шувуу” болгосон шалтгаан юу байсан бэ. Тэр яагаад эх орноосоо “нисэх” болсон бэ. Тэгээд бас “Шувуу” арга хэмжээ зарлагдангуут нэр, зураг нь гарч олон нийтийн сүлжээнд “тэнээд” эхэлсэн бэ.  Энэ бүхэн анхаарал татаад байгаа юм.


Тэгвэл Т.Бадамжунай нь 2018 оны шинэ жилийн өмнөхөн эх орноосоо нууцаар явчихсан. Түүнээс хойш Монголдоо ирэлгүй тав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Тухайн үед онгоц, ядаж галт тэргээр бус “УАЗ-469” машинд суугаад Замын-Үүдээр гарсан гэдэг. Ийм мэдээлэл гарч байв. Гэхдээ “...Т.Бадамжунай яагаад эх орноосоо явах болсон бэ” гэдэгт өнөөг хүртэл ямар нэг тодорхой тайлбар байдаггүй. Улстөрчид ч, хууль хяналтынхан ч ам ангайдаггүй. Ямартай ч тэр үед “...Т.Бадамжунай хил давахаасаа хэд хоногийн өмнө “TWEEN TOWER”-ийн 13 давхарт байдаг оффистоо бусдаас их хэмжээний бэлэн мөнгө авсан. Түүнийгээ яаж “зарцуулсан” зэрэг баримт нь хуулийн байгууллагынхны гарт орсон байна” гэсэн бүдэг бадаг мэдээлэл гарсан. Өөр юм дуулддаггүй. Тэр цагаас хойш түүнтэй холбоотой мэдээлэл бараг алга болчихоод байв. Харин “Шувуу” арга хэмжээтэй хамт зарлагдаад гарч ирэв.


Ер нь бол тэр өөрөө “ниссэн” гэхээсээ түүнийг “нисгэсэн” гэдэг жиг жуг улс төрийн хүрээнд тун хурдтай тарж байна. Тэрбээр “TWEEN TOWER” дахь оффистоо улстөрчдийг голдуу цуглуулдаг байсан гэдэг. Одоо ид явж байгаа, УИХ-д сууж байгаа улстөрчид ч түүний оффист хоноглох шахам сууж байдаг байжээ. Харин тэр улстөрчид нь түүнийг ирээд янз бүрийн юм ярихаас үхтлээ айж байгаа аж. Учир нь Т.Бадамжунай ийнхүү “шувуу” хэмээгдэж буй тэр олон улстөрчийн “байрыг солих” хэмжээний үйл явдлын гэрч болдогтой нь холбоотой гэж байх юм. 


Цагаан сар ч хаяанд туллаа. Нас нь 60 хол давсан Т.Бадамжунай Монголдоо, гэртээ идээ, ууцныхаа ард хөөрөг атгасан шиг ерөөлийн үг хэлээд сууж байхыг хүсэж л байгаа. Хүний нутагт, эх орноосоо хол дөрвөн ч цагаан сарыг өнгөрөөх тун хүнд байсан нь ойлгомжтой. “...Улс төрд мөнхийн нөхөрлөл, мөнхийн дайсан байдаггүй” гэдэг. Тэгэхээр Т.Бадамжунай удахгүй “нисэж” ирээд өөрийг нь хэдэн жил харьд “цөлсөн” улстөрчдийн тухай олон нууцыг задалж мэдэх л юм.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 17. БААСАН ГАРАГ. № 40 (7025)

Zochin
Mash olon tom biznesmen uls turchid tomchuudiin xereg il boloh ni dee.....ter xun uy yarih bol...doo.
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

9 цаг 50 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

9 цаг 50 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

9 цаг 50 мин
Эрчим хүчний үнэ нэмэгдлээ, одоо шинэ эх үүсвэр, хэмнэлтийн бодлого хэрэгтэй

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд яг өнөөдрийн байдлаар 928 гкал/цаг

9 цаг 50 мин
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 100 жилээр юуг онцлов

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ойн УИХ-ын хүндэтгэлийн чуул

9 цаг 50 мин
Тавантолгойг 100 жилээр “зуучилж” 17 хувийг нь хүртэх хүсэлд Төрийн шууд хэлэлцээр хясал болсон уу?

Улс төр заавал нэг шалтгаантай бужигнадаг. Тэр нь голдуу том төсөл, томоохон хулгай луйврыг хамгаалж үлдэхтэй холбоотой байдаг.

9 цаг 50 мин
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа

2024 оны арвандүгээр сарын 25-нд Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэн

9 цаг 50 мин
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

20 цаг 0 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

20 цаг 1 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

20 цаг 3 мин