Завхан аймгийн төлөөлөгчдийн 14.2 хувь нь эмэгтэй

2023-02-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

П.АМГАЛАНБАЯР

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин редакцийн бодлогоо шинэчлэн баталж, нийтлэлийн агуулгадаа нийгмийн бүх хэсгийн дуу хоолой, үзэл санааг хүргэж, эх сурвалжийн хүйсийн тэнцвэртэй байдлыг хангаж ажиллах ялангуяа, хүн амын 50-аас дээш хувийг эзэлж буй эмэгтэйчүүдийн оролцоог шийдвэр гаргах түвшинд нэмэгдүүлэхэд чиглэн ажиллахаар бодлогоо тодорхойлсон.
Мөн эмэгтэй улстөрчид, бизнес эрхлэгчид, манлайлагчдыг эрэгтэйчүүдтэй эн тэнцүү авч үзэн, тэдний бодлого, үйл ажиллагаа, зорилтын талаар адил тэгш мэдээлж байхыг эрмэлзэнэ хэмээн редакцийн бодлогодоо тусгаад байна.
Тэгвэл энэ удаа бид “Эмэгтэйчүүдийн манлайлал” булангаа эхлүүлж 21 аймгийн ИТХ-д эмэгтэйчүүдийн эзлэх хувь, бодлого тодорхойлох боломж, байр суурийг хүргэж байна. Энэ удаа Завхан аймгийг онцоллоо. Завхан  аймаг нь 42 төлөөлөгчтэй.  Үүнээс зургаан эмэгтэй төлөөлөгч сонгогдон ажиллаж байна. Энэ нь нийт төлөөлөгчийн 14.2 хувийг  эмэгтэйчүүд эзэлж байна гэсэн үг. 
“Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан”-гаас хамгийн сүүлд гаргасан судалгаагаар УИХ-ын гишүүдийн 17.1 хувь, орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчдийн 26.3 хувь нь эмэгтэйчүүд байна. Энэ байдал аймаг, сумын хурлын түвшинд бас ялгаатай. Тухайлбал, сумын ИТХ-д эмэгтэйчүүд 28.5 хувийг эзэлж байхад аймгийн ИТХ-д 15.8 хувь нь эмэгтэйчүүд байгаа юм. Улсын хэмжээнд нийт удирдах албан тушаалын 35.9 хувьд нь эмэгтэйчүүд ажиллаж байна гэсэн судалгаа гарсан байдаг. Тэгвэл Завхан аймгийн ИТХ-д эмэгтэйчүүдийн  эзлэх хувь нэлээд өндөр үзүүлэлттэй байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 9. ПҮРЭВ ГАРАГ. № 33 (7018)

Нэр нөлөө бүхий албан тушаалтнууд сэтгүүлзүйн салбарыг гүтгэн доромжилж байна

Сэтгүүл зүйн хараат бус байдалд халдах, ажил үүргээ гүйцэтгэсэн сэт

10 цаг 28 мин
"Тархины ялзрал" хэрхэн Оксфордын шилдэг үг болсон тухай

Оксфордын их сургуулийн хэвлэл 2024 оны оны шилдэг үгээ "Тархины ялзрал" гэж албан ёсоор нэрлэжээ.

11 цаг 12 мин
“Тогтвортой хөгжлийн төлөө тэмүүлье: Нүүдэлчдийн өв, Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон бэлчээр”

“Тогтвортой хөгжлийн төлөө тэмүүлье: Нүүдэлчдийн өв, Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон бэлчээр”

11 цаг 42 мин
С.Бямбацогт: УИХ түүхэндээ анх удаагаа ийм хүнд байдалд орчихлоо

С.Бямбацогт: УИХ түүхэндээ анх удаагаа ийм хүнд байдалд орчихлоо

11 цаг 48 мин
Д.Амарбаясгалан: Чуулгандаа тогтмол оролцдог гишүүдэд урагшаа суух боломжийг нээж өгнө

Д.Амарбаясгалан: Чуулгандаа тогтмол оролцдог гишүүдэд урагшаа суух боломжийг нээж өгнө

11 цаг 59 мин
Голомт банк, LIME виртуал оператор хамтран Natur Bucks клубийг дэмжин ажиллаж байна

Голомт банк болон LIME виртуал оператор хамтран хүүхэд, залуучуудын дунд волейб

12 цаг 43 мин
"Тавантолгой транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Дагвадорж уяачдын холбоог тэргүүлнэ

Монголын Морин спорт, уяачдын холбоо (ММСУХ)-ны VIII их хурал өчигдөр болж ш

15 цаг 57 мин
Аудит: Нийслэлийн төсөв батлагдаагүй байхад зарим зардлуудыг гаргасан зөрчил илэрсэн

Аудит: Нийслэлийн төсвийн зардлыг 16.2 тэрбумаар бууруулах шаардлагатай

16 цаг 5 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "COP -16"-д оролцож байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "COP -16"-д оролцож байна

16 цаг 14 мин
Дээд хэмжээний уулзалт: Тажикстан Афганистаны хилийг бэхжүүлэх тухай баримт бичгүүдийг баталлаа

Оросын шинжээчид Астанад болсон дээд хэмжээний уулзалтыг өндрөөр үнэлэв.

19 цаг 9 мин