Д.Рэнчинханд, Д.Дондов нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээв

2023-02-03
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Т.САЙХАН

Уул уурхайн салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр  төрийн дээд цол, одон, медаль гардуулав. 
Хөдөлмөрийн баатар цолыг  Эрдэс баялгийн салбарын хөгжил, олон улсын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд идэвх санаачилгатай ажиллан, геологи, уул уурхайн салбарыг хөгжүүлэх чиглэлээр олон ном, товхимол туурвин, илтгэл, өгүүлэл хэвлүүлж, салбарын мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэхэд мэдлэг чадвараа дайчилж, Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Геологи, уул уурхайн яамны орлогч сайд асан, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан  Д.Рэнчинханд, Уул уурхайн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, чадварлаг мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх ажилд мэдлэг чадвараа дайчилж, эх орондоо маркшейдер инженер бэлтгэх ажлын үндэс суурийг тавьж, олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, олон арван ном, сурах бичиг, гарын авлага, эрдэм шинжилгээний нэг сэдэвт болон хамтарсан бүтээлүүд туурвиж, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн Түлш, эрчим хүчний дэд сайд асан, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Дондов нарт хүртээв.


Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор:
-Уул уурхайн салбарын ахмад ажилтан, зөвлөх инженер Т.Цэнд,
-“Эрдэнэ дрийлинг” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зөвлөх У.Борчулуун,
-“Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын уулын инженер-баяжуулагч Ш.Гэзэгт,
-“Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын Баяжуулах үйлдвэрийн бутлах, тээвэрлэх хэсгийн дарга Л.Баяраа,
-“Монголчехтеталл” ХХК-ийн зөвлөх Т.Оюунбилэг
-Тэсэлгээний инженерийн холбооны тэргүүн Д. Дамба нарыг шагнав. 


Гавьяат уурхайчин цолоор:
-“База” ХХК үүсгэн байгуулагч, Удирдах зөвлөлийн дарга Н.Батаа
-“Энержи Ресурс” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч Ц.Баасандорж
-УУХҮЯ-ны Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн асуудлаар санал дүгнэлт гаргах үүрэг бүхий мэргэжлийн зөвлөлийн гишүүн Л.Даваацэдэв
-“Хүдэр-Эрдэнэ” ХХК-ийн уул уурхайн зөвлөх Ч.Энхбаяр
-“Монголын Алт” ХХК-ийн экскаваторын оператор Х.Гантөмөр
-Уул уурхайн салбарын ахмад настан Д.Пүрэв
-“Монголболгаргео” ХХК-ийн уул уурхайн ашиглалтын инженер Х.Пүрэвнацаг
-“Багануур” хувьцаат компанийн уул уурхайн ашиглалтын инженер асан Ц.Цэвээнбалжир
-“Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын ахмад ажилтан Н.Чулуунгэрэл
-УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын техник, технологийн хэлтсийн дарга Ч.Цогтбаатар
-“МАК Цемент” ХХК автогрейдерийн оператор Д.Эрдэнэбаяр
-“Шарын гол” ХК-ийн бульдозерын оператор Ц.Ганзорийг шагналаа. 
Түүнчлэн ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн профессор, зөвлөх геологич С.Жаргаланг Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор,  ШУТИС-ийн, Геологи, уул уурхайн сургуулийн зөвлөх профессор А.Хайдавыг гавьяат багш цолоор шагналаа. 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ үеэр Геологи, уул уурхайн салбар нь эдүгээ орчин үеийн техник, технологи, инновацыг нэвтрүүлсэн, мянга мянган мэргэжилтэй боловсон хүчинтэй, олон улсад өрсөлдөх чадвар бүхий Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбар болон өргөжин хөгжиж байгааг онцоллоо.

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

49 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

1 цаг 9 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

1 цаг 13 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

1 цаг 16 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

1 цаг 19 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

1 цаг 21 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

2 цаг 25 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

12 цаг 34 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

12 цаг 34 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

12 цаг 34 мин