Мета бол Х.Нямбаатарын ч биш Монголын асуудал

2023-02-02
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

С.УЯНГА

 

Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага олон нийтийн сүлжээнд зарим нэг хязгаарлалт тавих хуулийн төсөл баталсан нь нийгэмд “бөмбөг” тэсэлж орхисон. Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хуулийн мөрөөр иргэний нийгмийн байгууллагууд, сошиал хэрэглэгчид Төрийн тэргүүнийг шахаанд оруулж, хориг тавих хэмжээнд очтол хүчтэй акц хийв. Ардчилсан улсад энэ бол байж болох эрүүл үзэгдэл. Харин ч ингэж олноороо нэгдэж, эрхээ хамгаалахаар бат бөх зогссон нь сайн хэрэг. Төр нь ч тайлбар мэдээлэл өгөхдөө гэдийсэнгүй, харьцангуй нээлттэй, хүлээцтэй хандаж ирсэн нь бас л зөв жишиг боллоо. Ийнхүү Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хуулийн хувь заяа цаашид хэрхэх нь хаврын чуулган нээгдэхээр парламентын гарт эргээд очих нь. Процесс үргэлжлээд явах учраас энд хүрээд азная. 


Харин Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хуультай холбоотойгоор Мета компанийн төлөөлөл Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын жиргээнд хариу “барьсан” нь тун сонирхол татаж байгаа. Ингэхдээ Монгол төрийг, хууль сахиулах салбарыг удирдаж буй сайдыг дэлхий нийтэд “худалч” гэж зарласан нь нэр хүндтэй компанийн хариуцлагатай албан тушаалтны хувьд  ноцтой үйлдэл юм.

Тодруулбал, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар сайдын “Facebook компанийн Азийг хариуцсан захирал ноён Жорж Чентэй уулзаж, манай яамнаас боловсруулсан Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл дээр хамтарч ажиллах, мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах багтай хамтарсан ажлын хэсэг байгуулахаар боллоо” гэсэн жиргээг  Мета компанийн  төв Ази, Хятад, Монгол Улсын олон нийтийн бодлого хариуцсан захирал Жорж Чен үгүйсгэж “Худлаа. Бид зөвхөн хуулийн төслийг батлагдсаны дараа л анх харсан” гээд энэ хууль хүний эрхийг зөрчиж байгаа талаар цахим хуудсаараа анхааруулсаар байв. Тэгвэл үүний хариуд өчигдөр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар тайлбар өгөхдөө мөн л ноцтой гэмээр зүйл ярив. Тэрбээр “Жорж Чен надтай өнгөрсөн есдүгээр сард уулзсан. Уулзаад хуулийн орчуулгаа өгсөн. Хамтарч ажиллая, Ажлын саналаа ирүүлье гэсэн. Уулзсан ярианых нь протокол байгаа. 2:30 минутын ярианы бичлэг бий. Мань хүн айхтар зүйл ярьсан. 


Жорж Ченийг ажлаас нь чөлөөлүүлэх өргөдлийг ирэх даваа гарагт өгнө. Намайг худалч гэж хэлсэн нь хамаагүй. Шалтгаан нь хувь хүнд биш.Туурга тусгаар улсын төрийн яамыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр илтэд гүтгэж дайрах нь байж болохгүй зүйл. Хоёрдугаарт, Мета компани улс орны дотоод асуудалд оролцох эрхгүй. Тодруулбал, Монгол Улсын төрийн зарим албан тушаалтнууд руу дарамталсан мэйл явуулсан. Монгол Улсыг хоригт оруулах, АНУ-ын зүгээс шахалт дарамт үзүүлнэ зэрэг дарамт үзүүлсэн.Тиймээс Жорж Ченийг ажлаас нь халж, мөн надаас уучлалт гуйх шаардлага тавина. Хэрэв уучлалт гуйхгүй бол шүүхэд хандана. Надтай уулзсан ярианых нь протоколыг хавсаргана” гэв. Эндээс харвал Засгийн газар өргөн барьж, парламентын баталсан дээрх хууль хүний эрх зөрчсөн эсэх нь тусдаа асуудал. Мөн “худалч” гэж цоллуулсан Х.Нямбаатартаа ч байгаа юм биш. Туурга тусгаар Монгол Улс дотооддоо хууль дүрэм батлахад гадаадын нэг хувийн компани оролцож, дэлхий нийтээрээ Монголын нэр хүндэд халдаж байгаа нь үнэн бол ноцтой.

Тэр тусмаа төрийн албан тушаалтнууд руу дарамталсан мэйл явуулж, Монгол Улсыг хоригт оруулах, АНУ-ын зүгээс шахалт дарамт үзүүлнэ гэж заналхийлсэн бол яаж ч бодсон дэвэргэж, зүгээр өнгөрүүлж боломгүй. Дэлхий нийтээр Монголын нэр хүндэд халдсан шиг нь буцаагаад уучлал гуйлгаж, дахиад гадныхан энэ мэт үйлдэл хийдэг байдлыг бүрэн таслан зогсоох нь зөв биз. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн үйлдэл бол Мета компанийн төлөөлөл болоод Х.Нямбаатарын асуудал огт биш. Монголын дотоод хэрэгт оролцохыг санаархсан, заналхийлсэн, цаашлаад манай улсад орж ирэх хөрөнгө оруулагчдын итгэл үнэмшилд сөргөөр нөлөөлж мэднэ. Харин төр нь ч түмэн нь ч бодолтой байх цаг үе бололтой.  

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

2023 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 2. ПҮРЭВ ГАРАГ. № 26 (7011)

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

48 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

1 цаг 8 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

1 цаг 12 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

1 цаг 15 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

1 цаг 18 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

1 цаг 20 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

2 цаг 24 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

12 цаг 33 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

12 цаг 33 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

12 цаг 33 мин