Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр Хакүхо М.Даваажаргалын зодог тайлах ёслолд оролцлоо

2023-01-31
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

 

Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Ёкозүна Хакүхо М. Даваажаргалын зодог тайлах ёслол энэ сарын 28-нд Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд боллоо. Хакүхо М.Даваажаргалын хувьд өдгөө Мияагино дэвжээг удирдаж байгаа бөгөөд амьдралынхаа 20 жилийг сүмогийн спортод зориулахдаа 45 түрүү хүртсэн билээ.  

Тэрбээр өнгөрсөн есдүгээр сараас зодог тайлж буйгаа албан ёсоор мэдэгдсэн бөгөөд ийнхүү ёслолоо гүйцэтгэв.  Түүний зодог тайлах ёслолд Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр,  УИХ-ын дарга асан  М.Энхболд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ, Дархан аварга Г.Өсөхбаяр, Улсын аварга Ч.Санжаадамба нарын зочид хүрэлцэн очиж, хүндэтгэл үзүүллээ. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр ёслолын үеэр “Юуны өмнө Хакүхо М.Даваажаргалдаа том баяр хүргэе.  Ж.Мөнхбат аварга маань монголчуудын бахархал билээ. Анх Токиогийн олимпод оролцож,  олимпоос медаль авах боломжтой юм байсан гэсэн мэдрэмжийг авч тэр зорилго тэмүүллээрээ монголчуудад анх удаа олимпийн мөнгөн медаль авчирч байлаа. М.Даваажаргал маань аавынхаа үргэлжлэл болж, тогтоосон амжилтыг нь бататган ахиулж,  энэ улсад эх орныхоо төдийгүй өөрийн нэрийг мөнхөлж чадлаа. М.Даваажаргал бол Монголын төдийгүй япончуудын бахархал. Би 2000 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдон ажиллаж эхэлсэн.  


Монголчууд маань сүмо их үздэг, энэ спортод их хайртай байлаа.  Тиймээс тэр үед  Ерөнхий сайдын нэрэмжит цомыг санаачлан Монгол бөхийн утга агуулга бүхий цомыг бүтээлгэж байлаа.  Өнөөдөр энэ цом М.Даваажаргалд маань үүрд хадгалагдах болсонд баяртай байна” гэлээ.   Ёслолын үеэр  Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит үүрд хадгалуулах цомыг  Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ Их аварга, Хакүхо М.Даваажаргалд гардуулж өгсөн юм. 
 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2023 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 31. МЯГМАР ГАРАГ. № 24 (7009)

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

Ц.Сандаг-Очирыг Халдашгүй байдлын дэд хорооны даргаар сонголоо

46 мин
Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

Төсвийн хоригийг УИХ нэг удаагийн тогтоол баталж хэлэлцэнэ

1 цаг 6 мин
Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

Зудын эрсдэлтэй аймгуудыг танилцууллаа

1 цаг 10 мин
Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах тогтоол баталлаа

1 цаг 13 мин
Д.Одбаяр консул болжээ

Д.Одбаяр консул болжээ

1 цаг 16 мин
Б.Пүрэвдорж: Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

Б.Пүрэвдорж:Намууд их хурлаа 2027 он хүртэл хойшлуулж болохгүй

1 цаг 19 мин
“Торгон шир бэлтгэл” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

Байгаль орчин аялал жуулчлалын яам зөвшөөрөл олгох боломжгүй компанид хууль зөр

2 цаг 22 мин
Дөрвөн улирлаар аялуулсан Монголын сайхан орон

Тээр урд хэн нэгэн суудлаа займчин дээлийнхээ хормойг хөнгөхөн засах чимээ ор

12 цаг 32 мин
Ойн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

Ой модны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиолоо. Ойн хүрээнд үе үеийн ойчид

12 цаг 32 мин
Н.Энхбаяр: Монгол Улсад одоо шилжилтийн биш хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль

12 цаг 32 мин