З.Батцэцэг
Мэргэжилтнүүд Каспийн тэнгисийн Азербайжаны хэсэгт далайн хав олноор үхсэн шалтгааныг тогтоожээ . Хүчилтөрөгчийн дутагдал байсан гэж Азербайжаны Хүнсний аюулгүй байдлын агентлагийн хэвлэлийн алба “РИА Новости”-д мэдээлэв. 2022 оны арванхоёрдугаар сард Азербайжаны Экологийн яам Каспийн тэнгисийн Азербайжаны хэсгээс 17 үхсэн далайн хав олдсон гэж мэдээлсэн.
Мэргэжилтнүүд "Баку, Сумгайт хотууд, Хизи, Хачмаз, Шабран, Ланкаран, Астара, Нефтчала, Салян зэрэг бүс нутгуудын эрэг орчмын бүсүүдийг хяналт шалгалтад хамруулсан. Мониторингийн үеэр далайн хавны үлдэгдлээс эмгэг судлалын дээж авч хийсэн шинжилгээгээр халдварт өвчний үүсгэгчийг илрүүлээгүй. Далайн ёроолоос усны гадаргуу хүртэл гарч буй молекулын жин нь агаар мандлын агаараас хүнд байгалийн хий нь хүчилтөрөгчийн дутагдалд хүргэдэг. Үүний үр дүнд далайн хав үхсэн" гэж мэдэгдэлд дурджээ. Агентлагийн мэдээлснээр, өмнө нь 2.5 мянган далайн хав үхсэн Бүгд Найрамдах Дагестан улсын мэргэжилтнүүдтэй энэ асуудлыг мөн ярилцсан бөгөөд тэд ижил төстэй байр суурийг илэрхийлжээ.