Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

2024-11-22
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.СҮРЭН

 

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан “Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил холболтын төслийг хөдөлгөхөөр болсон. Хэлэлцээрүүд хийгдэж эхэлсэн. Урд хөршөөс үүнтэй холбоотойгоор “Гашуунсухайт-Ганцмод” боомтын төмөр замыг холбож өгөх албан ёсны саналаа ирүүлээд байна. Үүнийг УИХ дахь намууд ярьж улс төрийн тохироонд хүрээд байна. Харин Хятад улсыг төлөөлж тус төслийг хэрэгжүүлэх “Чайна энержи” грудд тун хатуухан нөхцлүүдийг ирүүлсэн. Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй гэдэг шиг тэдгээр нөхцлийг зөөлөн шиг буулгаад хэрэглэх нь зөв гэдэг дээр улс төрийн намууд тохирч байх шиг байна. Харин энэхүү санал дунд Орос Хятадын хийн хоолой Монголоор дамжуулан баригдах эсэхийг хавчуулсан тухай мэдээлэл байна. Бараг тодорхой болжээ.

Ер нь бол хийн хоолойг Монголоор дайруулахгүйгээр шийдэж байгаа бололтой. Хойд хөрш ч өмнө ярьж байснаасаа бултаж, санаа буруулаад өөр вариант эрэлхийлж эхэлсэн байна. Энэ нь ОХУ-ын Засгийн газрын Шадар сайдын үгнээс тодорхой болов. ОХУ-ын Засгийн газрын Шадар сайд А.Новак хэд хоногийн өмнө болсон “Орос-Хятадын үр ашигтай хамтын ажиллагааны үр шим” чуулга дээр хэлсэн үгэндээ, “Монголын нутгаар явах Оросын хий хоолойн яриа хэлцэл эцэслэгдэлгүй олон жил сунжирч байна. Учир нь Хятад руу тавих хийн хоолойн шинэ маршрутыг эрэлхийлж, судалж байна. Тухайлбал, Казахстаны газар нутгийн зүүн хэсгээр Хятад руу жилдээ 35+10 тэрбум кубметрийн хүчин чадалтай хийн хоолой тавих боломж гарч байна. Хятадад 35 млрд кубметрийг нь нийлүүлж, 10 тэрбумыг нь Казахстанд худалдах боломжтой. Энэ хийн хоолойн төсөл нь 1.20 тэрбум рублийн өртгөөр босно” гэжээ. Хамгийн гол нь “Хийн хоолойг Казахстанаар дамжуулахын давуу тал нь Хятад, Казахстаны аль алиас нь тус төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхолтой байна” гэжээ. ОХУ-аас нэмээд Сахалин-Хабаровск-Владивосток маршрутаар Хятадад 10 млрд кубметр хий нийлүүлэх хоолой барьж байгаа юм. Үүнийг 2027 он гэхэд ашиглалтад оруулахаар болжээ. Гэхдээ Монголоор явуулахаар төлөвлөсөн “Сила Сибири-2” төслөөсөө Оросын тал одоогоор нэгмөр буцаж, цуцлаагүй байгаа” гэсэн мэдээ Оросын “Коммерсант” сонинд нийтлэгджээ. Гэвч Орос, Хятадын хийн хоолой Монголоор биш Казахстанаар дамжих нь бараг тодорхой болсныг эх сурвалжууд зэрэг зэрэг мэдээлээд эхэллээ.

Харамсалтай нь манай улс гадаад орнуудтай эцэслэн тохирч гэрээгээр авсан үүргээ умартдаг. Хийсэн наймаагаа буцдаг хөгийн этгээд шиг авирлаж исрэн анхны явдал нь энэ биш л дээ. Канадтай олон жилийн ураны салбарт хамтран ажиллахаар гэрээ байгуулсан. Түүнийгээ цуцалсан. Түүнээс болоод Монголын Засгийн газар Олон улсын арбитрын шүүхээр орж 70 сая гаруй ам.долларын өрөнд унаж байв. Тэр өрөө татвар төлөгчдийн мөнгөөр төлсөн. Мөн Монголд бизнес эрхэлж байсан Японы иргэнийг дээрэмдсэн. Тодруулбал, “Жапан тауны” төслийг хийж байсан дээрх Япон улсын иргэнийг манайхан хууль бусаар хорьж, Монголын хууль, хүчний байгууллагуудын удирдлагуудаас бүрдсэн мафи булааж авсан. Бас Солонгосын бизнесмэний эмнэлэг, Английн Ерөнхий сайдын дүү болон Япон, Хятадын хөрөнгө оруулагчдын зочид буудал, эд хөрөнгө, олон сая ам.доллар, мөнгийг ил цагаан дээрэмдсэн хэргүүд шийдэгдэлгүй олон жил болж байна. Гадаад орнуудтай байгуулсан гэрээ үүргээ биелүүлдэггүй төдийгүй хөрөнгө оруулагчдыг нь ийн улаан цайм цөлмөдөг. Чухамдаа тиймээс л Монгол Улсын нэр хүнд шороотой хутгалдан, олон улсын тавцанд итгэл, найдваргүй “Мурьдаг Монгол”-оор тодроод цөөнүй жилийг үдсэн. Тиймийн учир гадаадын хөрөнгө оруулагчид шагайхаа болиод 10 шахам жилийг үдэж байна. Болоогүй ээ, дээр хагас дутуу дурдсан олон хэрэг бүгд ар араасаа Арбитрын шүүхэд хүрэхийг ч үгүйсгэхгүй. Улсаасаа, бие биесэээ хулгайлж, хулхиддаг увайгүй араншингаараа гаршсан “нөхөд” л Монголыг олон улсад тас хориотой болгож, эх орноо элгээр нь мөлхүүлэх вий. Өөрөөр хэлбэл хэлсэндээ байдаггүй, хэнийг ч хайрладаггүй зарим монгол хүний уршгаар гадаадын хөрөнгө оруулалт гацаанд орохдоо тулсан. Мөн төр нь тогтворгүй, хууль эрх зүй нь тэдэнд итгэл төрүүлдэггүй, тэр бүү хэл эргэлзээтэй учраас сая санал ирүүлсэн “Чайна энержи” хүртэл найдвартай эрх зүйн орчныг биднээс хүсэж байна.  Орос, Хятадын хийн хоолой ч яг үнэндээ ийм л эрх зүйн орчин нь тааруу, төр нь тогтворгүй гэдэг шалтгаанаар манайхаас тойроод Казахстанаар явж байгаа шүү дээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 22. БААСАН ГАРАГ. № 227 (7471)

Зочин
Яагаад ингэх шийдвэр гаргаж тодорхой биш үү. Жаахан бодоод үз дээ. Энд дурдсан зүйлээс гадна өөр том шалтгаан байгаа. Бодоод гаргахад төвөгтэй биш баймаар
Зочин
Бодууштай дүгнэлт
төр засаг ,монголын хуулиудад Хэн ч итгэхгүй
Жапан тоуны газар дээрэмдсэн мафийханы толгойг СБталбайд өлгөхөөс нааш Япон Англи АНУ хөрөнгө оруулах гэж нааш зүглэхгүй нь сүүлийн 8 жил харууллаа.
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

7 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

3 цаг 8 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

3 цаг 20 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

4 цаг 27 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

4 цаг 28 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

10 цаг 47 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

10 цаг 47 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18