Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

2 цаг 54 мин
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын гишүүн Б.Найдалаа Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлаар өнөөдөр /04.21/ мэдээлэл хийлээ.  Тэрээр "Бидэнд иргэнээс Төгрөг нуурын орд болон УИХ-ын гишүүн Х.Баттулгатай холбоотой байж болзошгүй ноцтой мэдээлэл ирсэн. Өөрөөр хэлбэл, "Женко" группээс /2006.3.23/ Х.Батулга гэж хүн гарын үсэг зурж “Дэйвү Интернэшнл” компаниар явуулсан албан бичиг байна. Албан бичиг компаниудын хооронд байдаг зүйл. Гэхдээ ноцтой хэдэн зүйл байна. Нэгдүгээрт, 20-иод жилийн өмнө банк санхүүгийн салбарт Номарангийн хэрэг гэж олон хохирогчтой, 10 сая ам.долларын хохиролтой ноцтой хэрэг гарч байсан. Тэгвэл энэхүү 2006 онд байгуулсан албан бичигт “Номарангтай холбоотой Монгол шуудан болон Голомт банк дээр нээсэн хохирлыг миний бие хүлээнэ” гэж хүлээн зөвшөөрсөн байгаа юм.Энэ нь тухайн хэргийг нарийвчлан шалгах, гэм бурууг тогтоох шаардлага байгааг харуулж байна. Хоёрдугаарт, “Мөн дээрх албан бичигт Монголын байгалийн баялаг нөөц нь тогтоогдсон ордуудыг заръя, зарж байна. Хятад талын худалдан авагч олж өгөөч гэсэн утга бүхий санал, хүсэлт байна. Энэ нь өнөөдөр яригдаж буй Төгрөг нуурын ордыг зарсан гэх асуудалтай холбоотой байж болзошгүй гэж үзэж байна. Үүнийг иргэд мэдэх ёстой. Гуравдугаарт, УИХ-ын гишүүн хүн Монгол Улсын Үндсэн хуулиар өөр ажил эрхэлж болохгүй. Гэтэл 2006 оны уг албан бичгийг явуулсан хүн нь УИХ-ын гишүүн байсан. Иимэрхүү ноцтой сэжүүр байгаа учир  иргэнээс ирсэн уг мэдээллийг иргэдэд хүргэх ёстой гэж байгаа учир энэхүү мэдээллийг хийж байна. Төгрөг нуурын ордын хэргийг шалгаж байгаа байх. Тэр утгаараа энэ мэдээлэл нэмэлт нотлох баримт болох байх. Тиймээс АТГ-т энэ мэдээллийг хүргэнэ” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn 

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

2 цаг 42 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

2 цаг 54 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

4 цаг 0 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

4 цаг 2 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

10 цаг 20 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

10 цаг 20 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18