“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

2024-11-22
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Х.ХАТАН

 

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх сэтгүүл зүйн бүтээлийн уралдааны шилдэг оролцогчид шалгарлаа.

Уралдааны зорилго нь эрүүл мэнд, улс төр, эдийн засгийн салбаруудад хамгийн ихээр тархдаг, олон нийтийг төөрөгдүүлдэг, хор хөнөөлтэй хуурамч мэдээллийг баримтжуулах, энэ талаарх олон нийтийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх зорилготой.

“Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээн дэх сэтгүүл зүйн редакцуудын дунд зохион байгуулагдсан энэхүү уралдаанд оролцогчид  нь нийгмийн дунд яг одоо яригдаж буй чухал сэдвүүдийг хөндөж бүтээлээ илгээсэн. Үүнд умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакцины тухай хуурамч мэдээллээс эхлүүлээд цахим залилан, ураны тухай хуурамч мэдээлэл гэх мэт сэдвүүдээр гишүүн редакциуд өрсөлдсөн. 

Уралдааны тэргүүн байрыг GoGo.mn мэдээллийн сайтын хамт олон “Умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакцин охидыг үргүй болгодог уу?” цуврал бүтээлээр, хоёрдугаар байрыг iToim.mn сайтын хамт олон “Уран, шар нунтгаар айлгасан “хортой” мэдээллийн мөрөөр” бүтээлээр, гуравдугаар байрыг Хөвсгөл аймгийн Gerel Media Agency нь “Бэлтэс мөрөнгийн хор хөнөөлт хуурамч мэдээлэл хэрхэн өрнөсөн бэ?” сэдэвт бүтээлээр тус тус эзэлсэн. 

Бүтээлийн уралдааны нийт шагналын сан цаашид хуурамч мэдээллийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхээр 12 сая төгрөгийг бүрдүүлсэн ба нэгдүгээр байр таван сая, хоёрдугаар байр дөрвөн сая, гуравдугаар байр гурван сая төгрөгийн шагналтай зохион байгуулагдлаа.

“Баримт нэн тэргүүнд” сүлжээний нэрэмжит, хуурамч мэдээллийн эсрэг энэхүү уралдаан нь энэ жил анх удаа зохион байгуулагдаж байгаа ба цаашид жил бүр уламжлал болгон Монголын баримт шалгах төв болон Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн үүр төв зохион байгуулахаар төлөвлөж байна. 

“Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээ нь Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төв, Монголын баримт шалгах төвийн санаачилгатайгаар 2023 онд сонгуулийн  үеэр тархдаг улс төрийн хуурамч мэдээлэлтэй тэмцэх зорилготойгоор байгуулагдсан. Сүлжээний гишүүн байгууллагуудын хувьд хуулийн фирм, хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролыг дээшлүүлэх, хэвлэлийн эрх чөлөөг хангах зорилго бүхий иргэний нийгмийн байгууллагууд, орон нутагт болон нийслэлд үйл ажиллагаа явуулж буй сэтгүүл зүйн редакцуудаас бүрдсэн нийт 19 байгууллагатай. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 22. БААСАН ГАРАГ. № 227 (7471)

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

2 цаг 35 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

2 цаг 48 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

3 цаг 54 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

3 цаг 55 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

10 цаг 14 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

10 цаг 14 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18