Богд Зонховын дүйчэн Зулын 25

2024-11-22
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу Зулын 25ны их дүйчэн өдөр тохиох гэж байна. Өвлийн эхэн сарын хуучдын 25-ны өдөр буюу 11-р сарын 25ны Даваа гаригт тохионо.  Энэ дүйчэн өдрийн тохиолдуулан МБШТөв- Гандантэгчэнлин хийдээс зохион байгуулах үйл ажилгааг танилцуулав.

А.Батцэнгэл лам / МБШТөв- Гандантэгчэнлин хийдийн нийгэм олон нийт хариуцсан тэргүүлэгч, гэвш /

Бурханы шашины онцлог нь юу вэ гэхээр маш олон номыг үзэж суралцаж, тэдгээр номоо бодож бясалгаж анхааран авлага хийдэг ийм онцлогтой. Мэдлэг дээр суурилсан гэсэн үг шашин гэсэн үг юм.  Амар амгаланд, гэгээрэлд хүрэх бүхий л арга замыг заасан бурхан багшийн сургаал номлолыг их хөлгөн, бага хөлгөн, судрын ёс, тарнийн ёс гэж олон янзаар ангилдаг. Эдгээр сургаал номлолыг бүрэн гүйцэд судалдаг, судлахдаа эртний Энэтхэгийн Наландагийн уламжлал дагуу судалдаг энэ арга зүй бол Богд Зонховийн үндэслэсэн гэлүгва урсгал. Монголчууд нийтээрээ “шарын шашин” хэмээдэг. Коммунизмын үед шарын шашныг “бурангуй шашин”  гэх мэтчилэн элдэв янзаар доромжилсон үзэл суртал их хийсэн байдаг. Үүний улмаас шарын шашин гэж их буруу хэвшмэл ойлголт их бий. Яг үнэндээ Богд Зонховийн үндэслэсэн энэ шарын шашин бол бурханы шашны олон уламжлалуудаас хамгийн сонгодог нь юм байгаа юм. Мөн барууны зарим судлаачид дутуу судалсны үндсэн дээр “Ламайзм” гэх мэт буруу ойлголтууд ч их явдаг. Монголчууд эрт дээр үеэс бурханы шашинг шүтэж ирсэн. Хожмоо Богд Зонховийн Гэлүгва уламжлал дэлгэрснээр урт удаан хугацаанд үндэстнээрээ шүтэж дээдэлж ирсэн түүхтэй. Ийм сайхан уламжлал, түүхтэй холбоотой дүйчэн өдөр тэмдэглэх гэж байгааг юуны өмнө тайлбарлах нь зүйтэй юм.

Энэ жилийн зулын 25 өдрийг тохиолдуулан дараах үйл ажиллагаа МБШТөв- Гандантэгчэнлин хийдэд болно.

Богд Зонховийн олон сургаал номлолийн охь шим болсон “Эрдэм бүхний суурь” хэмээх номыг МБШТөв- Гандантэгчэнлин хийдийн дэд хамба гавж С.Гантөмөр айлдана. Энэ номын айлдварт сууснаар Богд Зонхов яг ямар сургаал айлдсан юм бэ, бид амар амгаланд хүрэхийн тулд яг яах ёстой юм, сөрөг сэтгэл хөдлөлийг арилгахын тулд ямар арга замыг дагаж мөрдөх ёстой юм бэ, юуг эрхэмлэх, юуг тэвчих шаардлагатай энэ бүгдийг мэдэж авна.  Өөрөөр хэлбэл бурханы шашны зам мөрийг бүхэлд нь тайлбарладаг их чухал ном айлдах гэж байна.  

11-р сарын 25 ны өглөө 07:00 цагт Тэгчинсожин буюу Тэтгэх ариусахуйн сахил хүртээнэ. МБШТөв- Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба хүртээх нэг өдрийн санваарын гол утга учир нь нэг өдрийн турш дотоод сэтгэлээ анхаарч хянана гэсэн үг.  Ердийн үед сэтгэлдээ төдийлөн анхаарал хандуулж чадахгүй зөнд нь орхидог бол энэ өдөр бид нар мандахаас өмнө энэ сахилыг аваад дараа өдрийн нар мандах хүртэл нэг өдрийн турш дотоод сэтгэлээ хянана гэсэн үг юм. Уур хилэн гэх мэт сөрөг сэтгэл хөдлөл бидний амгалан тайван байдлыг алдагдуулдаг. Бид ийм муу сэтгэлүүдийг дотоод сэтгэлээ хянаж байж л зогсооно, арилгана. Хүмүүс урт удаан хугацааны турш дотоод сэтгэлээ хянаж сахил сахихаас халширдаг бол нэг өдрийн сахил сахихад олон хүн зоригтойгоор авдаг үзэгдэл их бий.

Дүйчэн өдрийн ёслолын үйл ажиллагаа 15:00 цагт эхэлнэ, үүний дараа Жанрайсаг дацангийн хийдээс галын тахилга хийнэ.  Энэ галын тахилгын уншлага номыг Монгол хэлээр уншина. Хүрэлцэн ирсэн сүсэгтэн олон хамтлаа монгол хэлээр ном хурах юм.  Дараа нь зул өргөх ёслол болно. Урьд өмнө Богд ламын нирваан дүрийг үзүүлсэн энэ өдөр нийтээрээ зул өргөж өдөр мэт гэгээ гарсан гэдэг түүхтэй. Түүнээс хойш Монголчууд бид энэ өдрийг онцгойлон анхаарч зул өргөдөг уламжлалтай. Ялангуяа малчин ард түмэн зулын 25 наас өмнө өвлийн хүнсээ бэлдээд, малынхөө бөөрний өөхийг хайлуулж тэр тосоор нь зул өргөж, малынхаа хойноос буян үйлддэг байсан уламжлалтай

Төр түмний их шүтээн Жанрайсэгийн өмнө зул өргөх ёслол болно. Түүний дараа мэгзим уншиж гороо эргэнэ.  Үдэш 22:00 цагт Гандантэгчигтэн хийдийн хоёр дуганд явж буй хурал гадаалахаар бүх лам нар нийлж Очирдарийн дуганы өмнө энхтайвны мандал өргөх үйл ажиллагаа болно. Буддын шашинт сүсэгтэн олон та бүхнийг урьж байна

15,25 наар зул өргөөд тусыг эс олов Иргэд үүнд мунхарч дагах хэрэггүй
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

26 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

3 цаг 27 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

3 цаг 40 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

4 цаг 46 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

4 цаг 48 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

11 цаг 6 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

11 цаг 6 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18