Засгийн газрын есөн бондоос дөрвийнх нь төлбөр төлөгджээ

2023-01-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ЖАВХЛАН

Манай улс 2012 онд хамгийн анхны бондыг Монгол Улсын Хөгжлийн банк “Евро бонд”-ыг гаргаж байв. Түүнээс хойш Засгийн газраас олон улсын хөрөнгийн зах зээлд “Чингис-18”, “Чингис-22”, “Димсан”, “Мазаалай” болон “Хуралдай”, “Гэрэгэ”, “Номад”, ““Сentury-1”, “Сentury-2” гэсэн нийт 9 бонд гаргажээ.

Банкуудаас “TDB-300”, “TDB-25”, “TDB-700”, “TDB-150”, “TDB-500” гэсэн таван бонд, Монгол Улсын Хөгжлийн банк “Хөгжлийн банк-580”, “Самурай”, “Хөгжлийн банк-500” гэсэн  гурван бонд, бусад ААН, байгууллагаас “Энержи ресурс-22”, “Энержи ресурс-24”, “МИК-22”, “МИК-24” гэсэн дөрвөн бондыг тус тус гаргажээ.

Засгийн газраас гаргасан бондуудаас дөрөв нь бүрэн төлөгдөж, зургаа нь төлөгдөөгүй буюу заримынх нь хугацаа болоогүй байгаа талаар Монголбанкнаас мэдээллээ.

Манай улс 2023 онд төлөх томоохон өр төлбөрийн асуудлаа энэ оны эхэнд шийдсэн. Тодруулбал, “Сentury-2” төслийн хүрээнд Засгийн газар, Монголбанк хамтран хөрөнгө оруулагчдаас 650 сая ам.долларын бондыг амжилттай татан төвлөрүүлсэн. Ингэснээр энэ онд төлөх “Гэрэгэ”, ирэх онд төлөх “Хуралдай” бондын төлбөрийг дахин санхүүжүүлэх боломжтой болсон юм. 

Түүнчлэн Засгийн газрын олон улсын санхүүгийн зах зээл дээр 2016 онд гарган арилжсан 500 сая ам.долларын, таван жилийн хугацаатай, 10.875 хувийн хүүтэй “Мазаалай” бондын үлдэгдэл төлбөр болох 132.6 сая ам.долларын төлбөрийг 2021 оны дөрөвдүгээр сарын 6д, мөн 2016 онд Кредит свисс банкнаас авсан 250 сая ам.долларын арилжааны нөхцөлтэй зээлийн үлдэгдэл төлбөр болох 60 сая ам.долларыг 2021 оны гуравдугаар сарын 15-нд тус тус хөрөнгө оруулагчдад бүрэн төлж барагдуулж, хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байв.

Эх сурвалж: www.polit.mn

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

10 цаг 44 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

12 цаг 1 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

14 цаг 38 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

14 цаг 38 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

14 цаг 38 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

14 цаг 38 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

Өчигдөр 16 цаг 32 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

Өчигдөр 16 цаг 27 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

Өчигдөр 15 цаг 18 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

Өчигдөр 13 цаг 43 мин