Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

1 цаг 53 мин
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.НЯМСҮРЭН

 

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй үйл явдал өнгөрсөн долоо хоногт өрнөлөө. Энэ талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Рубио дөнгөж өчигдөр “Энх тайвны тухай яриа хэлэлцээнд маш чухал цаг үе ирсэн” хэмээн тодорхойлов.

Товчхондоо бол, шашнаас болж эвдрэлцэх үе ч байхад шашны ачаар эвлэж болдгийн жишээг дэлхий нийтээр Ромын папыг оршуулах ёслолын үеэр тод томруун харав.

Нэгэн насаа Христийн шашны төлөө зориулан эгэлээс эгэл амьдарсан Ромын папын сүүлчийн замд үдэх ёслол хоёр биш хэдэн тийш харчихсан дэлхийн геополитикийн дүр зургийг эерэг уур амьсгалд авчирсан түүхэн үйл явдал болон өрнөж байна.

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Цагаан ордоноос “хөөж явуулсан” В.Зеленскийтэй Гэгээн Петрийн сүмд нүүр тулан ярилцлаа. Тэдний уулзалтыг аль аль нь үр дүнтэй хэмээн дүгнэснээс үзэхэд энэ уулзалт сүүлийн хэдэн сарын турш яригдаж байгаа энх тайвны хэлэлцээрийг урагшлуулахад томоохон алхам болох боломжтой.

Шашны тэргүүнийг эцсийн замд үдэх ёслолд олон улсын удирдагчдаас онцгойлон ганцаар гэгээлэг хөх өнгөтэй хослол өмссөн Америкийн ерөнхийлөгчийн хувцаслалт ч түүнийг бусдаас ямар өөр болохыг илэрхийлсэн нэг илэрхийлэл ч гэмээр.

Ямартай ч Ватиканд тэр болгон оршуулах ёслолд оролцогсод дайны талаар хэлэлцээд байдаггүй уулзалт болж дэлхий нийтээр цаашид хэрхэхийг хүлээж сууна. Нэг нь тангараг өргөх ёслолынхоо өдөр “Би энх тайвныг авчрагч болж түүхэнд мөнхөрмөөр байна” гэж легасигаа тодорхойлсон дэлхийн их гүрний удирдагч. Нөгөө нь гурван жилийн турш армийн хувцсаа ч тайлж чадахгүй байгаа жижиг улсын ерөнхийлөгч.

 

Үргэлжлэлийг zuuniimedee.mn сайтаас цахим сонин захиалан уншаарай.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 29. МЯГМАР ГАРАГ. № 79 (7576)

 

Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

1 цаг 53 мин
“35 жилийн түүхэн харилцаанд хоёр орны хууль тогтоох байгууллага онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчи

1 цаг 53 мин
“Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүрс баяжуулах үйлдвэр хэний нүүрсийг “угаадаг” вэ?!

Баялгийн сангийн орлого төвлөрүүлэгч “Эрдэнэс Монгол” нэгдэл нь төрийн мэдлийн баялгийн бүх хувь хувьца

1 цаг 53 мин
АН-ын бүлгээр ярьсан ёс зүй ба АН-ын бүлэгт “оногдсон” эрх зүй

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд өчигдрийн ээлжит хурлаараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ёс зүйн ас

1 цаг 53 мин
АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

АН-ын бүлэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг уучлал гуйтал "ажил хаялт" зарлана

15 цаг 21 мин
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байршуулжээ

УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа

15 цаг 26 мин
Сэлбэ дэд төвийн тендерт Монгол компаниуд санхүүгийн шалгуурыг давсангүй

“Үндэсний мэдээллийн төв”-д Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол барих тендер сонгон шал

16 цаг 35 мин
Японы алдарт төгөлдөр хуурч Ажима Кентаро Монголд тоглолтоо хийнэ

“Норовбанзад” сангаас 2024 оны аравдугаар сард Улаанбаатар хотноо “Төгөлдөр хуурын уралдаан 2024”-ыг амжилттай зохион байгуу

18 цаг 10 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргыг угтан авлаа

21 цаг 5 мин
Э.Батшугар: Зээлийн онооны системтэй болсноор хүү болон чанаргүй зээлийн хэмжээ буурна

УИХ-ын баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт ору

Өчигдөр 06 цаг 00 мин