
Т.БАТСАЙХАН
УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг манай улсад айлчилж байна. Өчигдөр түүнийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан гэргий Д.Бямбасүрэнгийн хамтаар Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа. Мөн Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Ү Вон Шиг дарга хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав. Үргэлжлүүлэн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг нарын уулзалт эхэллээ.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Ү Вон Шиг тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг уриад Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн баярын мэндчилгээг дэвшүүлж, Үндэсний Ассамблейн даргын түвшинд хэрэгжиж буй энэхүү албан ёсны айлчлалд Улсын Их Хурлын зүгээс өндөр ач холбогдол өгч байгаагаа илэрхийлэв.
Үргэлжлэлийг zuuniimedee.mn сайтаас цахим сонин захиалан уншаарай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 29. МЯГМАР ГАРАГ. № 79 (7576)