
Т.САЙХАН
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн хаант улсын Гадаад хэрэг, Европын холбоо, хамтын ажиллагааны сайд Хосе Мануэль Албарэсийн урилгаар 2025 оны дөрөвдүгээр сарын 28-30-ны өдрүүдэд Испани Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Энэхүү айлчлал нь Монгол Улсын Гадаад харилцааны сайдын түвшинд 2014 оноос хойш буюу 11 жилийн дараа Монголын талаас хэрэгжиж буй албан ёсны айлчлал гэдгээрээ онцлог юм.
Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн хаант улсын Гадаад хэрэг, Европын холбоо, хамтын ажиллагааны сайд Хосе Мануэль Албарэстай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр харилцаа, хамтын ажиллагаа олон улсын харилцааны асуудлаар санал солилцох юм.
Монгол Улс, Испанийн Хаант Улстай 1977 оны долоодугаар сарын 5-ны өдөр дипломат харилцаа тогтоосон юм.
Эх сурвалж:www.polit.mn