П.АМГАЛАНБАЯР
“UNC-2023” 15 спорт холбооны нэгдсэн УАШТ-ий хотын спортын төрлүүд зохион байгуулагдлаа. Тодруулбал, энэ төрөлд 15 тамирчин өрсөлдөж, эхний хэсэгт тамирчин бүр хоёр удаа 60 секундэд техникийн үзүүлбэр үзүүлэв. Харин тэмцээний хоёрдугаар хэсэгт тамирчин бүр заасан хэсэгт дан үзүүлбэрийн таван удаа хийж үзүүлэхэд Г.Сумъяабазар тэргүүллээ. Тэмцээний хоёрдугаар байрт Л.Тэнгис, гуравдугаар байрт Б.Алтан-Очир орсон байна. Энэ төрөл нь Парис-2024 олимпын наадмын хөтөлбөрт багтсан юм. Тиймээс олимпын эрхийг манай тамирчид 2024 оны 3-6 дугаар сарын хооронд зохиогдох эрхийн тэмцээнээс авах боломжтой.
Эх сурвалж:www.polit.mn