Энэ ням гарагт буюу нэгдүгээр сарын 22-нд Хэнтий нурууны орчим, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Зүүнхараа, Төв аймгийн Мөнгөнморьт, Эрдэнэ, Баяндэлгэр сумдын нутаг, Багануур дүүрэг, Хэнтийн Цэнхэрмандал, Өмнөдэлгэр зэрэг сумдын нутгаар эрс хүйтэрч өдөртөө -32-34 градус хүрэх юм байна. Ням гаргаас даваа гаригт шилжих шөнө -40-44 градуст хүрч эрс хүйтрэх өндөр магадлалтайг анхаарууллаа. Иймээс ням, даваа гарагуудад Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар аялалд явахгүй байх, хөдөө орон нутгийн замд аль болохоор зорчихгүй байх, мал сүргийг ойр бэлчээх, малын бэлчээрт явахдаа бэлтгэл сайтай, сайтар дулаан хувцаслаж явахыг анхааруулжээ.
Эх сурвалж:www.aguulga.mn М.Өнөр