"Цөмөөхэй" найм дахь жилдээ хүүхэд багачуудад хүрэхэд бэлэн болжээ

2022-12-22
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

С.САРУУЛ

"Цөмөөхэй" бүжгэн жүжиг найм дахь удаагаа үзэгч олны мэлмийд хүрэхэд бэлэн болжээ. Энэ талаар балетчин, гавьяат жүжигчин Д.Алтанхуяг "Балетын урлагийг танин мэдүүлэн нийгмийг соён гэгээрүүлэх, Монголын зуу, зуун хүүхдийн мөрөөдлийг биелүүлэх цорын ганц зам нь "Цөмөөхэй" болж байгаа юм.

Анх 1982 онд "Щелкунчик" нэрээр та бүхэнд хүрч байсан бол 2014 оноос "Цөмөөхэй" нэрийг Монголын балетын хөгжлийн сан оюуны өмчөөр баталгаажуулан анх гаргаж ирсэн. Энэ үеэс Монголчууд "Цөмөөхэй"-г мэддэг болж, модон тоглоомыг нь сүлд модондоо өлгөж, албан байгууллагын гаднах чимэглэл болж, хүмүүсийн амнаас "Цөмөөхэй" гэдэг нэр гарч байгаа нь бидний хувьд өчүүхэн ч гэсэн амжилт гэж харж байгаа. Энэ жил "Цөмөөхэй" тоглогдож эхэлсний ес дэх жил боловч цар тахлын үед өнжсөн учир ийнхүү найм дах тоглолт болж байна. Жил болгон бид шинэ зүйлс нэмэхийг эрмэлздэг тэр чинээгээр жил бүр үзэгчид маань олширч тасалбарууд эрт дуусаж байгаад баяртай байгаа.  Энэ жил шинэ балет буюу залууст зориулсан "New Ballet" компаниас гол болон гоцлол дүр орж байгаа гэдгээрээ онцлог юм. Ийнхүү 200 гаруй хүүхдийг Монголын балетын цор ганц тайзан дээр гарах мөрөөдлийг "Цөмөөхэй" биелүүлж өгдөг. Эдгээр хүүхдэд сонгодог урлагийн суурь мэдлэг олгохын хажуугаар дуулах, бүжиглэх, жүжиглэх, хөгжимдөх гээд олон талын авьяасыг нээж өгдгөөрөө давуу талтай.

"Цөмөөхэй" хүн бүрийн доторх хүсэл мөрөөдлийн очийг асааж, аз жаргалыг бэлэглэдэг. Тэр ч утгаараа жилийн турш ажилдаа дарагдан толгой өндийх завгүй явдаг иргэдэд зориулан арванхоёрдугаар сард тоглогдож, энэ саарал нийгэмд гэрэлт өнгийг нэмнэ гэдэгт итгэлтэй байна.Иргэд та бүхнийг гэр бүлээрээ ирж "Цөмөөхэй" бүжгэн жүжгийг үзээсэй гэж уриалъя. Хүүхдэд багаас нь театрын үзвэр үзүүлж хэвшвэл насан туршийн дадал суудаг" гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Б.Мөнхсоёл: Манай намд санхүүгийн босго гэж байхгүй

Б.Мөнхсоёл: Манай намд санхүүгийн босго гэж байхгүй

Өчигдөр 09 цаг 00 мин
Улс төрийн намын хүйсийн тэнцвэрт байдлын талаар танилцууллаа

Улс төрийн намын хүйсийн тэнцвэрт байдлын талаар танилцууллаа

Уржигдар 15 цаг 12 мин
Н.Тожилсүрэн: Тайга нохой чоныг дийлэх чадалтай

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Өөр зочин” буландаа Монголын нохой судлалын холбо

Уржигдар 06 цаг 00 мин
Б.Мөнхбат: Аавынхаа үйлсийг үргэлжлүүлж яваа минь их хувь заяа

“Зууны мэдээ” сонин “Дугаарын зочин”-оор Сүхбаатар аймгийн Уулбаян сумын харьяат сумын алдарт уяач Б.Мөнхбатыг онцолж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Украины Гадаад хэргийн сайд албан тушаалаасаа огцорлоо

Украины Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж байгаатай холбогд

Уржигдар 06 цаг 00 мин
Хоолны хаягдал хөрсөнд хор биш бордоо болдог

Монголчууд хоол хаях нь амны хишигт муу гэлцдэг. Гэвч орчин ү

Уржигдар 06 цаг 00 мин
Хөдөлмөрийн гэрээний хугацаа хоёр жилээс дээш бол хугацаагүй байгуулсанд тооцно

Нэхэмжлэгч А нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Уржигдар 06 цаг 00 мин
EEF-ын үеэр В.Путин түншүүдээ баталгаажуулахыг эрмэлзэж байна

ОХУ-ын Владивосток хотноо зохион байгуулагдаж буй Дорнын эдийн засгийн чуулган (EEF)

Уржигдар 06 цаг 00 мин
Оросоос ирж буй Хятадын дэд даргатай Засгийн газар ямар “яриа” хийх вэ?

“БНХАУ-ын ирээдүйн лидер” хэмээн олон улсад үнэлэгддэг тус улсын дэд дарга

Уржигдар 06 цаг 00 мин
Э.Золзаяа: Гол өрсөлдөгч МАН-ыг ялж үзүүлнэ

ХҮН намын Нийслэлийн намын хорооны дарга Э.Золзаяатай орон нутгийн сонгуулийн талаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин