EEF-ын үеэр В.Путин түншүүдээ баталгаажуулахыг эрмэлзэж байна

2024-09-06
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.НАНДИН

 

ОХУ-ын Владивосток хотноо зохион байгуулагдаж буй Дорнын эдийн засгийн чуулган (EEF) өнгөрсөн мягмар гарагт эхэлсэн. 2015 оноос хойш жил бүр зохион байгуулагдах болсон энэхүү эдийн засгийн чуулга уулзалт энэ жил ес дэх удаагаа болж буй. ОХУ-ын зохион байгуулж буй тус арга хэмжээнд 40 гаруй орны өндөр дээд албан тушаалтнууд хүрэлцэн ирж оролцож байгаа. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр хүрэлцэн ирсэн төлөөлөгчдөд хандаж гол илтгэлийг танилцуулсан бөгөөд хэд хэдэн улсын өндөр албан тушаалтнуудтай уулзалт хийжээ. Энэхүү чуулганы талаар олон улсын хэвлэлүүд хэрхэн мэдээлж байгаа талаар тоймлон хүргэе.

 

NHK:

 

Владивосток хотноо Дорнын эдийн засгийн ес дэх чуулга уулзалт мягмар гарагт нээлтээ хийлээ. Дөрвөн өдөр үргэлжлэх уг арга хэмжээнд Малайзын Ерөнхий сайд Анвар Ибрахим, БНХАУ-ын дэд Ерөнхийлөгч Хань Жөн нар оролцож байна. В.Путин БНХАУ-ын дэд ерөнхийлөгч Хань Жөнтэй уулзахдаа ирэх сарын 22-24-нд Оросын Казань хотод болох БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзана гэж Орос найдаж байна гэж хэлээд уг арга хэмжээний үеэр Ши Жиньпинтэй хоёр талын уулзалт хийхийг санал болгожээ.

“...Өрнөдийн орнуудтай сөргөлдөөн гүнзгийрч байгаа энэ үед Орос Хятад болон бусад улстай таатай харилцаагаа харуулахыг хүсч байгаа бололтой. Москва тус улсын эсрэг хориг арга хэмжээ аваагүй улс орнуудтай худалдаа, эдийн засгийн харилцаагаа сайжруулахыг эрмэлзэж байна” хэмээн Японы NHK онцлон дүгнэжээ.

 

“Ройтерс”:

 

Тус агентлаг В.Путины хэлсэн үгнээс Украин болон Францтай холбоотой ишлэлийг онцлон мэдээлсэн. Тухайлбал, “ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин пүрэв гарагт Украины Курскийн довтолгоо нь Оросын Донбасс дахь давшилтыг удаашруулах зорилготой байсан ч Киев фронтын бусад хэсэгт хүчээ сулруулсан тул амжилтгүй болсон гэж мэдэгдлээ.

Дэлхийн II дайнаас хойш Оросын тусгаар тогтносон нутаг дэвсгэрт хийсэн хамгийн том дайралт наймдугаар сарын 6-нд болж, Украины олон мянган цэргүүд барууны орнуудын үйлдвэрлэсэн олон тооны нисгэгчгүй онгоц, хүнд зэвсэг, их бууны тусламжтайгаар Оросын хилийг дайрчээ.

 

“Синьхуа:

 

Хятадын “Синьхуа” агентлаг форумын талаар маш ерөнхий мэдээлсэн байна.  2015 онд байгуулагдсан EEF нь Оросын болон дэлхийн хөрөнгө оруулалтын нийгэмлэгүүдийн хоорондын харилцаа холбоог бий болгох, бэхжүүлэх, Оросын Алс Дорнодын эдийн засгийн чадавхи, түүний санал болгож буй хөрөнгө оруулалтын боломж, бизнесийн орчин нөхцлийг иж бүрнээр үнэлэх олон улсын гол платформ юм. Тухайлбал, форумын сүүлийн өдөр залуу менежерүүд, бизнес эрхлэгчдэд зориулсан шинжлэх ухаан, бизнес, хэвлэл мэдээллийн боломжийг илүү танилцуулах болно хэмээн дүгнэжээ.

 

Vietnam  Plus:

 

Веьтнамын нэр хүндтэй хэвлэлийн тоонд ордог Vietnam+ энэхүү арга хэмжээний талаар улс төр, геополитикийн талаас гэхээс илүүтэй эдийн засгийн ач холбогдлын талаар онцлон мэдээлсэн байна.

Дорнын эдийн засгийн есдүгээр чуулга уулзалтын (EEF 2024) хүрээнд Орос, Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоо (АСЕАН) хоорондын бизнесийн яриа хэлэлцээ идэвхжиж байна. Орос-АСЕАН-ы Бизнесийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Данияр Акказиев, Ази Номхон далайн бүс нутаг дахь бүс нутгийн хурдацтай, олон талт хөгжлийн чадавхийг харгалзан Орос улс АСЕАН-ы хамтын ажиллагааг үнэлдэг гэдгийг нотлов.

Талууд 2016 онд Стратегийн түншлэлийн хэлэлцээрт гарын үсэг зурж байсан. ОХУ 2004 онд Зүүн Өмнөд Азийн найрамдалт хамтын ажиллагааны гэрээнд нэгдэн орсонтой холбогдуулан тус холбооны гишүүн орнуудтай яриа хэлэлцээгээ бэхжүүлэх урьдчилсан нөхцөл болсон.

ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Сергей Катырин Орос, АСЕАН-ы хооронд хоёр талын худалдаа өсөж байгаа талаар мэдээлээд, ялангуяа дижитал эрин үед харилцаагаа бэхжүүлэх талаар өөдрөг бодолтой байгаагаа илэрхийллээ” хэмээн үйл явдлыг мэдээлжээ.

 

Туркийн Anadoly Agency:

 

“Путин Сербийн Ерөнхий сайдын орлогч Александр Вулинтай хэлэлцээ хийхдээ хоёр орны худалдаа буурч байгааг мэдэгдэв. Энэ тал дээр тулгараад байгаа саад бэрхшээлийг эргэн харж, арилгахын тулд Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг хийх цаг болсон болов уу. Түүнчлэн үйлдвэрлэл, тээвэр, аж үйлдвэрийн салбарт хамтран ажиллах сонирхолтой олон боломжууд бидэнд бий” гэж Путин хэлэв хэмээн мэдээлжээ.

Мөн Орос улс Сербийг эрчим хүчээр хангахад чухал үүрэг гүйцэтгэж байгаа хэдий ч шийдвэрлэх ёстой тодорхой асуудлууд, тухайлбал, хоёр улсын хооронд хий нийлүүлэх гэрээ 2025 оны гуравдугаар сард дуусах зэрэг тодорхой асуудлууд байгаа. Үүний хариуд Вулин Серби бол Оросын стратегийн түнш төдийгүй холбоотон гэдгээ илэрхийлжээ.

В.Путин мөн Малайзын Ерөнхий сайд Анвар Ибрахимтай ярилцаж, хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх арга замыг судална гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.

Малайзын Ерөнхий сайд Москва, Куала Лумпурын хоёр талын хамтын ажиллагааны боломжийн талаар Путины хэлсэн үгийг дахин дурдаад “Тиймээс бид хамтын ажиллагаагаа бүх салбарт өргөжүүлэхээр шийдсэн. Бидний харилцаа хувийн болон засгийн газар хоорондын, бүх салбарын хамтын ажиллагаа сайжирна гэдэгт би маш их найдаж байна” гэжээ.

Владивостокт болж буй эдийн засгийн чуулганы талаар ОХУ-ын “Спутник” агентлаг” мөн мэдээлсэн байна. Тус агентлаг “В.Путин: Орос Украинтай хэлэлцээр хийхээс хэзээ ч татгалзаагүй ч 2022 онд хийж болох байсан энх тайвны хэлэлцээрт барууныхан саад учруулсан” хэмээн хэлснийг онцолжээ.

"Бид Киевийн төлөөлөгчтэй энх тайван хамтын ажиллагааны бүх параметрүүдийг аль хэдийн зохицуулсан ... Зарим нарийн ширийн зүйлийг арилгах шаардлагатай байсан [...] гэхдээ дараа нь Их Британийн ноён Борис Жонсон ирж, Украинд хамгийн сүүлчийн Украиныг нас барах хүртэл тулалдахыг даалгасан. Оросыг стратегийн алдагдалд оруулахыг барууныхан хичээж байгаа ч тийм зүйл болохгүй” гэж Оросын ерөнхийлөгч Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын хуралдааны үеэр асуултад хариулахдаа мэдэгдлээ гэв.

Харин CNN,  AP, BBC      зэрэг барууны агентлагууд энэ үйл явдлын талаар төдийлөн мэдээлсэнгүй. Ямартай ч энэ жилийн форумын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч олон улс дахь байр сууриа нэмэгдүүлэх, ойрын түншээ бататгах улс төрийн зорилготой байгаа болов уу гэсэн таамаг ихээхэн анзаарагдаж байна. Мөн мэдээж Алс дорнодын эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх, барууны орнуудаас ирэх сорилт бэрхшээлүүдэд бэлтгэлтэй байх, хийн түлш зэрэг стратегийн ач холбогдолтой салбаруудыг багагүй анхаарч, худалдааны эргэлтээ бууруулахгүй байх чиглэлд ихээхэн хүчин чармайлт гаргаж байна хэмээн олонх хэвлэлүүд дүгнэжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 6. БААСАН ГАРАГ. № 173 (7417)

 

mongoliin medee agentlaguud yaj medeelsiin
Alicia Endre
HOW TO FIND AND RECOVER YOUR STOLEN BITCOIN I’m writing to the public to provide knowledge about Lost Recovery Masters. Look no further if you ever demand hacking services, When I lost more than $150,000 USD in bitcoin, individually I found myself in a challenging situation, I was inconsolable and believed I had reached my lowest point, I had no hope of getting my invested money back. All that changed when I discovered Lost Recovery Master and everything was transformed. The company intervened and helped me get all my money back within a short period of time. Their services are well recommended and they ensure maximum satisfaction to their clients. You can contact them via Website: (https://lostrecoverymasters.com/) Whatsapp (+44(7537-105921) Support Email (Support@lostrecoverymasters.com)
ШААРДЛАГА

ШААРДЛАГА

Өчигдөр 18 цаг 58 мин
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

Өчигдөр 15 цаг 40 мин
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

Өчигдөр 13 цаг 12 мин
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Өчигдөр 13 цаг 03 мин
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Өчигдөр 13 цаг 01 мин
Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч, 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай байлаа, үүний 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Өчигдөр 12 цаг 54 мин
Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Өчигдөр 11 цаг 42 мин
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

Өчигдөр 10 цаг 52 мин
Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Өчигдөр 10 цаг 41 мин
“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

Өчигдөр 09 цаг 54 мин