
Т.САЙХАН
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар яг одоо Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэж байна. Түр хэлэлцээртэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан: -Япон улстай байгуулсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн нөхцлийг сайжруулах талаас ажилладаггүй юм уу. Ямар дүгнэлт гарав. Худалдааны тэнцэл яаж сайжрах боломжтой вэ. Байгуулсан юмаа янзлах ёстой. Евразийн эдийн засгийн холбоотой хэлэлцээр байгуулсан жижиг улс орнууд байгаа. Тэдний туршлага дээр ямар анализ хийв. Евразийн өндөг 90 сая гээд яриад байна, дотоодын үйлдвэрүүд хүчин чадлаа нэмээд 30 сая ширхэгийн дутагдалтай гэсэн мэдээлэл авсан. Манайх мах нийлүүлнэ гэж яриад байгаа. Хорио цээрээс гадна тээвэр ложистикийн боломж нь хомс байна. 150 мянган тонн мах бол маш их. Ноолурын салбарынхан энэ зах зээлийг сонирхохгүй байна. Итали руу утас гаргаж байа, хивс гаргахад Турктэй өрсөлдөхөд хүнд гээд ярьж байна. Зах зээл болгон дээр гаргасан тодорхой судалгаанууд байна уу. Тэгж байж бодитой шийдвэр гаргах гээд байгаа. ОХУ хүнсний үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч орны нэг. Манай худалдаачдын барааны бүтцэд өөрчлөлт оруулж мэдэхээр байна. Судалгаа хийсэн үү. Төлбөр тооцоог яаж хийх вэ?
УИХ-ын гишүүн, Эдийн засаг хөгжлийн сайд Л.Гантөмөр: -Гадаад харилцаагаа эдийн засагжуулмаар юм билээ. Японы худалдааг идэвхжүүлж чадахгүй бол Япон улсад суугаа Монгол Улсын Элчин сайдыг жилд нь татдаг байх хэрэгтэй. Осакогийн консул гэдэг нөхөр юу хийж байдаг юм. Тоглоом биш шүү дээ. Японд байгаа Элчин сайд ажил хийдэггүй, Гадаад харилцааны яам ажил хийдэггүй учраас тэр зах зээл рүү бид нэвтэрч чаддаггүй. Нэг бол Монголын барааг зардаг эс бол татан буулга гэлдэг шаардлага тавина. Европын холбоон дээр ч адилхан. Европын холбоотой дипломат харилцаа хийгээд байдаг. Хэдэн дарга очихоор үйлчлэхээс өөр ажил байдаггүй. Тэр нөхдүүдийг буцаах хэрэгтэй. Эс бол Монголын барааг тэр зах зээл рүү оруулах ажлыг хий гэдэг үүрэг өгөх хэрэгтэй. Би бол ОХУ -д суугаа Элчин сайдад ийм үүрэг өгнө. Гэрээ хийсэн, ийм хэмжээний барааг энэ зах зээлд зарах ажлыг та хийнэ. Зарж чадахгүй бол ажлаа өг гэдэг асуудал ярина. Гадаад харилцаагаа эдийн засагжуулаад, эдийн зсгийн өгөөжтэйд нь хүнээ суулгаад, эдийн засгийн өгөөжгүй, харилцаанд орохгүй байгааг тэр хэсгийг татаж Монголд авч ирэх шаардлагатай. Ирэх оны төсөв ярих үед гадаад харилцааны зардлыг 20-30 хувиар бууруулах шаардлага байга а. Энэ асуудал бүх түвшинд яригдах байх. Манайхан судалж судалж бидний чадах бараа энэ юм гээд 350 барааны жаргсаалт гаргасан юм билээ. Бидний чадах бараан дээр нөгөө айл мөн чадах бараагаа эрэмбэлж байгаа. Жишээлбэл, Беларусь улс сүү зарах, Казахстан улс тамхи, ОХУ түлш, тослох материал, зарахыг хүсэж байгаа. Аль аль нь танай зах зээл рүү бараа бүтээгдэхүүнээ нэвтрүүлье гэдэг хэлэлцээр.
Эх сурвалж:www.polit.mn