Улс төрийн намын хүйсийн тэнцвэрт байдлын талаар танилцууллаа

2024-09-06
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Р.ОЮУН

Жендэрийн үндэсний хорооны Ажлын албанаас улс төрийн намын хүйсийн тэнцвэрт байдлын мэдээний маягт танилцуулах арга хэмжээ өнөөдөр боллоо. Тус хороо нь Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгасан жендэрийн тэгш байдлыг хангах зохицуулалтын хэрэгжилтийг хангах, улс төрийн нам жендэрийн статистикийг хөгжүүлэх зорилгоор "Улс төрийн намын бүх шатны байгууллагын сонгуульь гишүүдийн мэдээ", "Улс төрийн намын бүх шатны байгууллагын сонгуульт гишүүнд нэр дэвшигчийн мэдээ", "Нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны санхүүгийн дэмжлэгийн мэдээ"-ний захиргааны гурав, бүртгэлийн хоёр маягт, түүнийг нөхөх зааврыг Үндэсний статистикийн хорооны даргын 2024 оны наймдугаар сарын 1-ний өдрийн А/125 дугаар тушаалаар зөвшөөрч, баталгаажуулаад байна. Ажлын албанаас тус маягтын дагуу 2025 оны нэгдүгээр сараас тайланг албан ёсоор авч эхлэнэ. Тиймээс тайлан мэдээ гаргахын ач холбогдол, үр дүн, үр нөлөөг улс төрийн намуудад болон олон нийтэд танилцуулах арга хэмжэг ийн зохион байгууллаа. Арга хэмжээнд улс төрийн намын төлөөлөл, Жендэрийн үндэсний хорооны гишүүд, төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага, олон улсын байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцлоо.

"Улс төрийн намын бүтэц дэх хүйсийн тэнцвэрт байдлыг хангах арга зам, анхаарах асуудал" сэдвээр Улс төр судлаач Д.Оргил илтгэл тавилаа.

Арга хэмжээний эхний хэсэгт "Улс төрийн намын хүйсийн тэнцвэрт байдлын мэдээний маягтын танилцуулга"-ыг Жендэрийн үндэсний хорооны техникийн зөвлөх Т.Амгалан, "Улс төрийн намын бүтэц дэх хүйсийн тэнцвэрт байдлыг хангах арга зам, анхаарах асуудал" сэдвээр Улс төр судлаач Д.Оргил нар тавьсан юм. Харин хоёрдугаар хэсэг "Улс төрийн нам хүйсийн тэнцвэрт байдлын мэдээ гаргахын ач холбогдол, үр дүн, үр нөлөө" сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр чиглүүллээ.  

Эх сурвалж www.polit.mn  

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

8 цаг 32 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

10 цаг 11 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

14 цаг 30 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

14 цаг 35 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

14 цаг 44 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

14 цаг 49 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

15 цаг 1 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

15 цаг 3 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

15 цаг 24 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

15 цаг 26 мин