Б.Мөнхсоёл: Манай намд санхүүгийн босго гэж байхгүй

2024-09-07
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Р.Оюун

Жендэрийн үндэсний хорооны Ажлын хэсгээс зохион байгуулсан "Улс төрийн намын хүйсийн тэнцвэрт байдлын мэдээний маягт танилцуулах" арга хэмжээний үеэр УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлтой цөөн хором ярилцлаа.

-Жендэрийн үндэсний хорооноос улс төрийн намын хүйсийн тэнцвэрт байдлын мэдээний маягтыг танилцууллаа. Энэ талаарх таны бодол?

-Орон нутгийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан том форум зохион байгуулж байна. ХҮН намын хувьд УИХ-д өөрсдийн дэвшүүлсэн “Хүн 50х50” гэдэг бодлогоо мөрдөж, бодит амьдрал дээр хэрэгжүүлж ажилласан. Одоо орон нутгийн сонгуульд тухайлбал, нийслэлд манайх 42 хувьтай эмэгтэйчүүдийг дэвшүүлж байгаа. Хуулиар бол орон нутгийн сонгуульд 20 хувийн квоттой. Бид дотроо “Хүн 50х50” гэсэн бодлого гаргасан учраас зөвхөн хуулийг дагах биш өөрсдийнхөө улс төрийн намын гаргаж буй бодлогыг хэрэгжүүлээд явж байна.

Яагаад огцом 50 руу орохгүй вэ гэвэл улс төр маш их зориг, итгэл үнэмшил шаардсан, санхүүгийн чадал чансаа шаардсан асуудал байгаа учраас бидний хүссэн хэмжээнд улс төр рүү орох, орон нутагт сонгуульд дэвших эмэгтэйчүүд хангалтгүй байна. Ямар ч гэсэн ХҮН намын хувьд олон үйл ажиллагаа, олон сургалтыг зохион байгуулж, өөрсдийнхөө мөрийн хөтөлбөрийн бодлогыг танилцуулсны үр дүнд олон эмэгтэйг УИХ-ын сонгуулиас өмнө татаж чадсан. Энэ эрчээрээ бид орон нутгийнхаа сонгуульд оролцох гэж байна.

-Хуульд заасан 20 хувь зөвхөн босго. Үүнийг ХҮН нам хэрэгжүүлж байна. Бусад намын хувьд энэ тал дээр дагаж дуурайх бол?

-Бусад нам үүнийг хэзээ дагаж, дуурайх вэ гэхээр ХҮН намд амжилтыг авчирах. ХҮН нам өөрсдөө хичээгээд ажиллаж байна. Энэ амжилтыг улам их болгох, батжуулж бэхжүүлэхэд сонгогчид их үүрэгтэй, боломжтой. ХҮН намд нэр дэвшигчид, эрэгтэй, эмэгтэй, салбар салбарт экспертүүд байгаа. Сонгогчид энэ хүмүүсээ дэмжээд олноор нь гаргаад ирвэл эргээд сонгогчид байтугай улс төрийн намууд ч гэсэн “Аан, энэ ХҮН нам шиг ийм хууль, дүрэм журмаа мөрдөөд ялангуяа, хүйсийн харьцааг аль болох боломжийн хэмжээгээр дэмжээд явбал амжилт дагуулдаг юм байна” гэдгийг харна. Түүнээс хүчээр юм байхгүй.

-Санхүүгийн босго байдаг шүү дээ. Үүнийг ХҮН нам хэрхэн шийдэж байгаа вэ?

-Манай намд санхүүгийн босго гэж байхгүй. Бид УИХ-ынхаа сонгуулийн үр дүнг нам дотроо ярилцаж, хэлэлцсэн. Юун дээр алдаж, онов гэдгээ ярилцсан. Үүн дээр зарим сонгогч, нэр дэвшигч хэлсэн. Бусад нам босго мөнгө ч юм уу ямар нэгэн мөнгө татдаг бол ХҮН намын хувьд харин ч тойрогт нэр дэвшиж байгаа хүмүүстээ ухуулагчдын хувцас, тухайн штабын байрнуудын хаяг, сонин хэвлэлд нь дэмжлэг үзүүлсэн. Хүмүүс гайхаж асууж байсан.

-Хуульд заасан 20 хувийн квотын талаар танай намын байр суурийг сонирхвол?

-Хүмүүс “Яагаад ийм квот байх ёстой юм бэ” гэж асуудаг. Уг нь эмэгтэйчүүд тодорхой хэмжээгээр нэр дэвшдэг. Сонгуулийн үр дүнг харахаар эмэгтэйчүүд хангалттай гарч ирж шийдвэр гаргах түвшинд ажиллах боломжгүй байдаг. Тэгэхээр олон улсын сайн туршлагуудаас авч хэрэгжүүлж байгаа нэг арга зам бол квотын асуудал. УИХ дээр 2024 оны хувьд квот 30 хувьтай байсан. 2028 онд энэ квот 40 хувь болж өснө. Тэгсэн атлаа улс төрийн намууд дотроо өөрсдөө квот тогтоож байна. ХҮН намын хувьд бүр 50. Энэ квот бол эмэгтэй нэр дэвшигчдийг дэмжих ялангуяа, аль болохоор ялуулах зорилготой квот. Цаашид эмэгтэйчүүд олноор гараад эрэгтэйчүүд маань харин ч илүү эмзэг байдалд орвол тухайн үед нь энэ асуудлыг эрэгтэйчүүдээ ашиглаж болох квот гэсэн үг. Квот зөвхөн босго. Өөрөөр хэлбэл, энэ хэмжээнээс доошоо байж болохгүй. Түүнээс дээшээ байж болно. Иймээс ХҮН намын хувьд 50 хувь гэж ярьж байгаа.

Эх сурвалж www.polit.mn   

Улс төрийн намууд Ерөнхийлөгчид Улсын их хурлыг тараах шаардлагыг хүргүүлэв

Улсын Их Хурлыг өөрсдөө тарахыг Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Хөгж

8 цаг 9 мин
Б.Баярбаатар: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Турк улсад айлчлахдаа Хархорум хотын хөрөнгө оруулалтын асуудлыг шийдсэн

Б.Баярбаатар: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Турк улсад айлчлахдаа Хархорум хотын хөрөнгө оруулалтын асуудлыг шийдсэн

14 цаг 7 мин
Чуулган: Газрын тос боловсруулах үйлдвэрт 431 сая ам.долларын зээл нэмж авах төслийг эцэслэн баталлаа

Чуулган: Газрын тос боловсруулах үйлдвэрт 431 сая ам.долларын зээл нэмж авах төслийг эцэслэн баталлаа

14 цаг 43 мин
Н.Учрал: "Орано Майнинг"-аас авлига авсан албан тушаалтнуудын мэдээлэл ил тод болсон

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, хэлэлцсэн асуудлаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл хийлээ. Түүний байр суурийг хүргэе.

20 цаг 12 мин
"Эрдэнэс Тавантолгой" компанийн удирдах таван албан тушаалд олон улсын тендер зарлалаа

"Эрдэнэс Тавантолгой" компанийн удирдах таван албан тушаалд олон улсын тендер зарлалаа

Уржигдар 15 цаг 00 мин
О.Алтангэрэл: Хөрөнгө нь хууль бус гэж үзэх үндэслэл илэрвэл хурааж авах хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ

О.Алтангэрэл: Хөрөнгө нь хууль бус гэж үзэх үндэслэл илэрвэл хурааж авах хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ

Уржигдар 14 цаг 56 мин
Н.Учрал: 2012-2016 онд хэний Засгийн газар ажиллаж, хэн Ашигт малтмал эрхлэх газрын дарга байсан бэ?

Н.Учрал: 2012-2016 онд хэний Засгийн газар ажиллаж, хэн Ашигт малтмал эрхлэх газрын дарга байсан бэ?

Уржигдар 14 цаг 43 мин
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатыг төрийн ёслолын дагуу гүн хүндэтгэлтэйгээр сүүлчийн замд нь үднэ

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатыг төрийн ёслолын дагуу гүн хүндэтгэлтэйгээр сүүлчийн замд нь үдэх ёслолыг гүйцэтгэнэ

Уржигдар 14 цаг 10 мин
Эрүүл мэндийн сайд асан С.Энхболд ЭМДЕГ-ын дарга болжээ

Эрүүл мэндийн сайд асан С.Энхболд ЭМДЕГ-ын дарга болжээ

Уржигдар 14 цаг 00 мин
Экс гишүүдийг Элчин сайдын суудлаар “урамшуулдаг” улс болох уу?!

Улсын гадаад харилцаа улс төрийн шийдвэрээр бус төрийн бодлогоор явдаг.

Уржигдар 06 цаг 00 мин