Украины Гадаад хэргийн сайд албан тушаалаасаа огцорлоо

2024-09-06
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

М.АНАР

 

Украины Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж байгаатай холбогдуулан гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба албан тушаалаасаа огцорлоо. Ноён Кулеба нь 2020 оны гуравдугаар сараас эхлэн энэ албан тушаалаа хашиж байгаа юм. Түүнчлэн хэд хэдэн албан тушаалтан энэ мягмар гарагт албан тушаалаа хүлээлгэн өгч тэр дундаа зэвсгийн үйлдвэрлэл хариуцсан стратеги салбарын сайд нарын суудал хоосорчээ. Ардын албат намын эрх баригч “Энэ долоо хоногт болох Засгийн газрын томоохон өөрчлөлтөөр танхимын ихэнх хувь нь өөрчлөгдөнө” хэмээн мэдэгдэв. Нөгөө талаас УИХ-ын гишүүн Инна Совсун хэлэхдээ “Дайн тулааны байдлаас болж УИХ болон ерөнхийлөгчийн сонгууль түр завсарласан үед Засгийн газрын бүтцийн өөрчлөлт нь одоогийн байдлаар маш их хэрэгцээтэй учир шинэ хүмүүс, шинэ санаануудыг Засгийн газарт сэлгэж оруулах нь хамгийн сайн арга юм” гэжээ.

Мягмар гарагт огцрох өргөдлөө өгсөн хүмүүсийн тоонд Стратегийн аж үйлдвэрийн сайд Александр Камышин, Хууль зүйн сайд Денис Малиуска, Байгаль орчныг хамгаалах сайд Руслан Стрилетс, Ерөнхий сайдын орлогч Ольха Стефанишина, Ирина Верещук, Украины Төрийн өмчийн сангийн тэргүүн Виталий Ковал нар багтжээ. Мөн ерөнхийлөгчийн ахлах туслахуудын нэг Ростислав Шурмаг ерөнхийлөгчийн зарлигаар албан тушаалаас нь чөлөөлсөн байна.

Ерөнхийлөгч Зеленский мягмар гарагт болсон цахим уулзалтаараа “Бидэнд ашигтай  үр дүн бий болгохын тулд төрийн байгууллагуудыг бүрдүүлэх хэрэгтэй. Үүний тулд Засгийн газрын зарим хэсгийг чадавхжуулах хэрэгтэй бөгөөд гишүүн бүрэлдэхүүн болон Ерөнхийлөгчийн тамгын газарт нь өөрчлөлт оруулахаар бэлтгэсэн” хэмээн хэлсэн байна. Орос улс 2022 оны хоёрдугаар сараас бүрэн хэмжээны халдлага хийж  эхэлснээс хойш Ерөнхийлөгч Зеленский засгийн газрын бүрэлдэхүүнийг хэд хэдэн удаа шинэчилсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 6. БААСАН ГАРАГ. № 173 (7417)

 

Alicia Endre
HOW TO FIND AND RECOVER YOUR STOLEN BITCOIN I’m writing to the public to provide knowledge about Lost Recovery Masters. Look no further if you ever demand hacking services, When I lost more than $150,000 USD in bitcoin, individually I found myself in a challenging situation, I was inconsolable and believed I had reached my lowest point, I had no hope of getting my invested money back. All that changed when I discovered Lost Recovery Master and everything was transformed. The company intervened and helped me get all my money back within a short period of time. Their services are well recommended and they ensure maximum satisfaction to their clients. You can contact them via Website: (https://lostrecoverymasters.com/) Whatsapp (+44(7537-105921) Support Email (Support@lostrecoverymasters.com)
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

3 цаг 30 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

4 цаг 22 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

5 цаг 35 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

5 цаг 40 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

5 цаг 45 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

12 цаг 32 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

12 цаг 32 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

22 цаг 20 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин