Т.САЙХАН
УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "МАН нийт 702 амлалт өгснөөс эдийн засаг гэсэн бүлэг нь 100 гаруй амлалттай. МАН-ын мөрийн хөтөлбөрийн чухал хэсэг нь Монгол Улсыг өрийн дарамтгүй болгоно гэсэн. Гэтэл өнөөдөр Монгол Улсын нийт өр, Засгийн газрын өр хоёр дахин нэмэгдсэн. Нэг хүнд ногдох өр 30 сая төгрөг боллоо. 2023 онд маш их хэмжээний өр нэмж авах бэлтгэл ажил хангагдаж байна. Газрын тосны үйлдвэр ашиглалтад оруулна гэсэн. Гэтэл энэ төслийн нөхцөл байдал ямар байгаа вэ. Тус төсөл Хөгжлийн банканд 150 тэрбум төгрөгийн өртэй. Яг үйлдвэрийн ажил одоо хүртэл эхлээгүй. ТЭЗҮ нь батлагдаагүй, түүхий эдгүй үйлдвэр. Мега төсөл нэртэйгээр улс орныг өрөнд оруулах томоохон төсөл цаана бойжиж байна. 150 мянган ажлын байр бий болгоно гэсэн. Хаана байна. Харин энэ ажлын байрыг Солонгосчууд бий болгож байх шиг байна. Визний нөхцөл хангаж байвал залуучууд гадагшаа дүрвэхийг хүсэж байна. Ажиллангаа ядуурдаг тогтолцоо бий боллоо" гэв.
Эх сурвалж:www.polit.mn