“Ардчилсан орны Үндсэн хуульд байдаг зохицуулалтууд манайд байхгүй байна”

2024-11-26
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль-100 жил” нэвтрүүлэгт оролцож, Үндсэн хуулийн эрх зүй, түүхэн үзэл баримтлал, хөгжлийн талаар байр сууриа илэрхийллээ.  Түүний байр суурийг хүргэж байна.

-Ш. Монтескье гэдэг хүний талаар та бүхэн сонссон байх.  Алдартай эрдэмтэн, судлаач, хуульч, гүн ухаантан хүн.  Ш.Монтескье эрх мэдэл гэдэг зүйлийг судлаад ер нь эрх мэдэл гэдэг зүйл үнэхээр том агуулгатай.  Үүнийг нэг хүн, нэг нам, нэг институци хэрэгжүүлж болохгүй.  Тэгвэл хараа хяналтгүйгээр эрх мэдлийг хэрэгжүүлж дарангуйлал үүсэх юм байна.  Тэгэхээр эрх мэдлийн хуваарилалтыг гурав хуваах ёстой юм байна гэж үзсэн.  Ингээд хууль тогтоох эрх мэдэл, хууль хэрэгжүүлэх эрх мэдэл, шүүх эрх мэдэл гэж гурван эрх мэдэл бий болсон.  Энэ хуваарилалт зөв байж, зөв хэрэгжиж чадвал төрийн эрх мэдэл тэнцвэртэйгээр хэрэгжих юм байна гэж онол гаргасан.    Манай одоогийн мөрдөгдөж байгаа Үндсэн хуульд саяны хэлсэн эрх мэдлүүд хэрхэн тусгагдсан талаар дурдъя.  Төрийн засгийн бүрэн эрх гэдэг ойлголт байхгүй.  Их бүдэг, бадаг.   Энэ бүрэн эрхийг их олон зүйл заалтуудаас ургуулан бодож гаргаж ирэх болдог.  Ард түмэн төрийн эрхийн цорын ганц эх сурвалж мөн, энэ эрхийг өөртөө байнга хадгална гэдэг үг бас Үндсэн хуульд байдаггүй. Их сулхан заалт байгаа нь “Засгийн эрх ард түмний мэдэлд байна” гэсэн заалт юм.  Тэр бол төр засгийн бүрэн эрхийг томьёолсон заалт болж чадахгүй.  Мэдэлд байна л гэсэн үгтэй.  Гэтэл эх сурвалж нь хэн юм, үүнийг өөртөө хэн хадгалах юм.  Энэ эрх байнга хадгалагдах уу  зэрэг нь  тодорхой биш.  Манай одоогийн Үндсэн хуульд энэ заалт байхгүй.  Тэгэхээр аливаа ардчилсан улсын Үндсэн хуульд байдаг гол зарчим нь манай Үндсэн хуульд байхгүй байна.  Тэгэхээр сайн Үндсэн хууль болж чадаагүй байна.  Аливаа зүйлийн суурийг зөв тавих хэрэгтэй.  Байшингаар бол хундаамыг зөв цутгаж байж, тэр байшин ганхахгүй газар хөдлөлтөд тэсвэртэй байна шүү дээ.  Хэн нэгэн хүн ороод хөдөлгөөд эхлэхэд нурчихдаггүй тийм байх хэрэгтэй.  Манай Үндсэн хууль харамсалтай нь үндэс сууриа зөв тавиагүй дутуу учраас учир дутагдалтай байна.

Хоёрдугаарт, Ш. Монтескье бол  эрх мэдлийг хуваарилахдаа харьцангуй бие даасан тэнцвэртэй, бие биеэ хянах чадвартай байхаар зохицуулсан.  Хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх эрх мэдэл гэдгийг дахин хэлье.  Гэтэл өнөөдөр манай Үндсэн хуульд  “УИХ буюу хууль тогтоох байгууллага бол төрийн эрх барих дээд байгууллага юм” гээд заачихсан. Ш. Монтескье-гийн онолоор бол ямар ч дээд байгууллага гэж байхгүй. Зөвхөн хууль тогтоох, зөвхөн хэрэгжүүлэх, зөвхөн шүүх байгууллага байна.  Тэр нь нэг нэгнийхээ дээр гарч болохгүй гэж заасан.  Гэтэл Үндсэн хуульд дээд гээд тодорхойлчихоор Хууль тогтоох байгууллага нь бүхний дээр юм шиг аашилдаг болчихсон.  Засгийн газраа ч загнадаг, үүрэг даалгавар ч өгдөг.  Өөрөө ч зөвхөн хууль тогтоох биш шүүх эрх мэдлийг хэрэгжүүлээд явчихдаг.  Үндсэн хуульд нэгэнт тэгээд бичсэн юм чинь одоогийн парламентын гишүүн, түрүүчийн парламентын гишүүн гээд ямар нэгэн хүнд алдаа өгч чадахгүй.  Энэ нь өөрөө Үндсэн хуулийн алдааг бий болгож байна.  Үүнийг яаралтай засахгүйгээр шударга ёс тогтохгүй.  Энэ парламент өөрөө хяналтад орохгүй. 

Эх сурвалж:www.polit.mn 

Цахим худалдааг эрчимжүүлэхэд БНХАУ-тай хамтарна

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү өнөөдөр /2025.03.12/ БН

6 мин
Орос, Америкийн тагнуулын байгууллагууд хамтын ажиллагаагаа сэргээв

ОХУ-ын Гадаад тагнуулын албаны  дарга Сергей Нарышкин,  АНУ-ын Тагнуул

2 цаг 56 мин
Тоон мэдээ: Сурагчдын хоёрдугаар улирлын амралтын хуваарь

Тоон мэдээ: Сурагчдын хоёрдугаар улирлын амралтын хуваарь

2 цаг 57 мин
Гринландын сонгуульд сөрөг хүчин 29.9 хувийн санал авч ялалт байгууллаа

Гринландын тусгаар тогтнолын асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахыг дэмжд

2 цаг 58 мин
И.Маск Саудын Араб дахь АНУ-Украины яриа хэлэлцээг амжилттай болсон гэв

Америкийн бизнесмэн, тэрбумтан Илон Маск АНУ, Украины төлөөлөгчдийн

2 цаг 59 мин
Зам, тээврийн салбарт 40 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлж байна

Монгол Улсад авто тээвэр болон нисэх хүчин үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд Зам, т

2 цаг 59 мин
Гүржийн Ерөнхийлөгч асан М.Саакашвилид хорих ял оноожээ

Гүржийн Тбилиси хотын шүүх Гүржийн ерөнхийлөгч асан Михаил Саакашвилиг төсвийн хөрөнгө ша

3 цаг 1 мин
Шуурхай ажлын хэсэг Баян-Овоо суманд ажиллаж байна

Шадар сайд С.Амарсайхны тушаалаар байгуулагдсан УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхү

5 цаг 31 мин
ЦЕГ: Зургаан хүн нас барж, хоёр хүүхэд гэмтсэн ослыг шалгаж байна

ЦЕГ: Зургаан хүн нас барж, хоёр хүүхэд гэмтсэн ослыг шалгаж байна

6 цаг 48 мин
Намаа хариуцаж буй “намуухан” генсекүүд

УИХ-ын 2024 оны сонгуулийн дараа гурван нам засагт хамтарсан.

13 цаг 21 мин