Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

2024-11-26
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр  “ТВ-9” телевизийн “Үндсэн хууль-100 жил” нэвтрүүлэгт оролцож, Үндсэн хуулийн эрх зүй, түүхэн үзэл баримтлал, хөгжлийн талаар байр сууриа илэрхийллээ.  Түүний байр суурийг хүргэж байна.

Германы ард түмэн бол фашизм гэдэг айхтар муухай тогтолцоог даван туулж, маш их хохирсон.   Гэхдээ Германы Үндсэн хууль хүний эрх гэдэг үгээр эхэлдэг болж чадсан. П.Амаржаргал доктор Германы Үндсэн хуулийг орчуулсан.  Олон орны Үндсэн хууль хүний эрх гэдэг үгээр эхэлж байгаа.   АНУ-ынх гэдэг  Америкийн ард түмэн бид гэж эхэлж байна. Аз жаргалын хойноос хүн бүхэн тэмүүлэх эрхтэй гэж байна.  Эдгээр зарчмуудыг харахад бид Үндсэн хуулиа өөрчлөх ёстой гэж үзэж байна.  Үүнээс айгаад байх юм байхгүй.  Идээ бээр болсон, бугширсан  асуудлуудыг заавал дэсэлж дэлбэрүүлж байж өөрчлөх шаардлага байхгүй.  Манай зарим хүн тэгж онолдох дуртай.  Хувьсгал гарсны дараа Үндсэн хуулиа өөрчлөх ёстой мэтээр ярьж хэлдэг.  Заавал хувьсгал гаргах гээд яах юм бэ.  Байгаа асуудлуудаа өөрчлөөд явах хэрэгтэй. Дэлхийд Үндсэн хуулийн өөрчлөлтийн дундаж хугацаа  19 жил байдаг юм байна.  Нэг үе гэж үздэг.   Эмэгтэй хүнээр зүйрлэхэд эмэгтэй хүн хэдэн настайдаа анхны хүүхдээ төрүүлэх үү.  Хоцрогдсон орнууд гэхэд 14, 15 настайгаасаа хүүхдээ төрүүлж байна.  Хөгжилтэй орнууд бол эмэгтэйчүүд нь 30 нас гараад анхны хүүхдээ төрүүлдэг.  Үүний дундаж нь 22, 23 нас болов уу.  Монгол эмэгтэйчүүд магадгүй анхны хүүхдээ өдий насандаа төрүүлж байгаа.  Тэгэхээр түүнийг нэг үе гэж тооцвол Ардчилсан Үндсэн хууль маань батлагдаад нэг үе өнгөрч, бараг хоёр дахь үе рүүгээ орох гэж байна.  Тэгэхээр бусдын алдаа дутагдал хийгээд өөрсдийн алдаа дутагдлаа харж олоод  түүнийгээ өөрчилж чаддаг ард түмэн хөгждөг.  Нэгэн мэргэн ухаантай хүн хэлсэн байдаг.  “Өөрсдөө болгоомжлоод суугаад байх юм бол, өөрсдийгөө бусдаас зожгируулаад байх юм бол, энэ хонхортоо болж байна гээд бодоод байх юм бол, нам дотроо, компани дотроо, тухайн аймаг дотроо нуугдаад байх юм бол хөгжихгүй” гэж.  Монголчууд ХХ зууны эхээр Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засаглалаас салахдаа, бүгд найрамдах улсаа  тунхаглахдаа маш их зориг гаргажээ.  Магадгүй тухайн үед дэлхий дахинд өөрчлөлтийн салхи сэвэлзэж байсан учраас тэгсэн байх.   Гэхдээ монголчууд тэр зориг, тэмүүллээрээ явсаар байгаад дэлхийд нээлттэй болсон.  Өөрчлөлтөөс айдаггүй ард түмэн гэдгээ харуулсан.   Зарим үндэстнүүд тусгаар тогтнолоо алдсан, хөгжилд хүрч чадаагүй, хоцрогдсон байдалтай хэвээр байгааг хүн хэлж байна.   Тэгэхээр Монголын ард түмэн бол нээлттэй ард түмэн.  Чингис хааны үед бүүр нээлттэй байлаа.   Сүүлд цаг үеийн янз бүрийн нөхцөл шалтгаанаар жаахан хаалттай болсныг үгүйсгэхгүй.   

Саяхан АНУ-д Ерөнхийлөгчийн сонгууль болж, П.Трамп ялалт байгууллаа.  Дэлхийд болж буй улс төрийн өөрчлөлтийг бид харах хэрэгтэй.  Байгаль орчны өөрчлөлтийг анзаарахгүй байж болохгүй.  Эдийн засгийн өөрчлөлтүүдийг хар.  Хуулийн тухай ойлголт хэрхэн өөрчлөгдөж байгааг хар.  Өөрөөр хэлбэл, дэлхийд хувьсгал болж байна.  Тэгэхээр хүн төрөлхтөн ухаажиж байгаа учраас их том дайн хийлгүйгээр энэ хувьсгал өрнөж байна.  Гэхдээ бид бас дайнтай л байгаа.  Орос, Укрианы дайн,  Изриаль палистанчуудын дайн, Сирийн дайн, Африкийн дайн  болж байна.  Тэгэхээр дэлхий даяараа ямар нэгэн байдлаар өөрчлөгдсөөр байна.  Монгол Улс энэ өөрчлөлтийн урд нь гарахгүй л бол хөлд нь чирэгдээд гээгдэж, хаягдана.  Эсвэл бид мартагдана.  Мартагдсан үндэстний хувь заяа хамгийн эмгэнэлтэй.  Түүхэн дээр хоёр мөр л үлдэнэ.   Харин бид тэгмээргүй байна.  Бид амьдарсан шиг амьдармаар байна.   Боловсрол, эрүүл мэндийн тогтолцоогоо үнэгүй авмаар байна. Бид байгалийн баялаг ихтэй орон.  Энэ баялгаа олон нийтээрээ авах уу.   Хэдхэн хүн авах уу гэдэг асуудал тулгарсан байна.  2024 онд Эдийн засгийн Нобелийн шагнал буюу дэлхийн хамгийн том шагналыг яагаад зарим орон, ард түмэн баян байдаг, яагаад зарим орон, ард түмэн ядуу байдаг юм бэ гэдгийг судалсан эдийн засагчид хүртсэн байна.   Тэдний судалгаагаар аливаа асуудалд бүх ард иргэдээ татан оруулж, тэдний хүчин зүтгэлийг үнэлж чаддаг системтэй, түүнийг дэмжсэн улс орон баян байна гэсэн дүгнэлтэд хүрчээ.   Тэгэхээр бид Үндсэн хуулиар цоо шинэ  тогтолцоонд шилжсэн нь том амжилт. Гэхдээ энэ амжилтдаа онгироод дулдуйдаад суугаад байж болохгүй.  Үүнийг бүхэлд нь харлуулж бас болохгүй.  Сайн зүйл ч байсан.  Үндсэн хуульд дутуу хийсэн зүйлүүд ч байдаг.  Тэгэхээр Монгол Улсад одоо дараагийн алхмаа хийх цаг нь болсон гэж харж байна.  Бидэнд шилжилтийн Үндсэн хууль биш Хөгжлийн Үндсэн хууль хэрэгтэй байна.

Эх сурвалж:www.polit.mn 

 

 

 

 

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

17 цаг 19 мин
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

17 цаг 26 мин
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

18 цаг 4 мин
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

19 цаг 20 мин
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

19 цаг 27 мин
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

Өчигдөр 06 цаг 00 мин
Гишүүд “…Хараат боллоо” гэж хашгирахын оронд хайгуул хийх эрх зүйг ярих хэрэгтэй

Ниргэсэн хойно нь хашгирна. Энэ үг өчигдрийн чуулгандаа суусан эрхэм гишүүдэд яг таарч байна. Засгий

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Д.Амарбаясгалан: Би "Бортээг"-ийн ордыг эзэмшдэг юм уу

Уржигдар 15 цаг 12 мин
Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Б.Пүрэвдорж: Сайд, дарга нар нь Эрдэнэс тавантолгой дээр очоод биржийн гэрээ хийгээд байна

Уржигдар 15 цаг 03 мин
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна

Уржигдар 10 цаг 34 мин